Гайхамшигт нээлтүүд цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Инженерчлэл, технологийн хөгжил нэг газраа зогсдоггүй. Хүн төрөлтний амьдралын хэрэгцээ шаардлагаар зохион бүтээгдсэн зүйлс цаг үеэ даган илүү боловсронгуй, хэрэглэхэд хялбар болж өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд ингэхдээ анхны загвараасаа нэлээд өөр болох нь бий. Ингээд өдгөө та бидний хэрэглэж заншсан зүйлсийн анхны хувилбаруудтай танилцацгаая. 

Гайхамшигт нээлтүүд цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тэшүүр

ХХ зууны эхэн үед гэхэд АНУ-д хүүхдүүд дугуйтай тэшүүрээр гулгах болсон бөгөөд ерөнхийдөө орчин үеийн роликтой ижил зарчимтай байжээ. Харин энэ үед Европт Эдвард Петрини бүтээсэн "Takypod" хэмээх педалтай ролик газар авч байсан гэнэ. Нэлээд загварлаг харагдаж байгаа биз.

Тэшүүр

2 Тооны машин

"Marchant XLA" хэмээх анхны тооны машиныг 1913 онд Америкийн нэгэн компани үйлдвэрлэж тухайн үедээ их хэмжээгээр зах зээлд нийлүүлж байжээ. Уг тооны машиныг ихэнхидээ томоохон их дэлгүүрийн касс, банкны ажилчид хэрэглэдэг байсан ба 130 хуудас ашиглах заавар дагалдаж ирдэг байсан ажээ. 

Тооны машин

3 Үсний хими хийгч төхөөрөмж

1905 онд Германы иргэн Карл-Людвиг Несслер анх үсний хими хийх аппаратыг танилцуулж байжээ. Үсэн дээр 12 ширхэг цахилгаанд холбогдсон, халдаг хүнд төмрийг ороодог байсан гэнэ. Хими хийлгэхэд ойролцоогоор 5 цаг шаардагддаг байсан гэнэ. 

Үсний хими хийгч төхөөрөмж

4 Зүлэг тэгшлэгч

Хамгийн анхны зүлэг тэгшлэгч машин 1916 онд үүссэн бөгөөд туршилт болгож АНУ-ын Сент Луисын талбай дээр ашиглаж байсан гэнэ. Гэвч энэхүү машин нь маш их чимээтэй байсан учир хэрэглэхээ зогсоосон боловч жилийн дараагаас илүү боловсронгуй болгон дахин гаргажээ. 

Зүлэг тэгшлэгч

5 Принтер

Автомат хэвлэх үйлдэлтэй механик компьютерийг “олон үйлдэлт машин” хэмээн нэрлэдэг байжээ. Энэхүү төхөөрөмжийг Английн математикчийн бүтээл дээр тулгуурлаж 1834 онд бүтээсэн бөгөөд орчин үед бидний хэрэглэдэг принтерийн анхны хувилбар байсан юм. 

Принтер

6 Дууны локатор

Америкийн локатор. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар цэргүүд 1920-оод оны үед агаарын орон зайг хянадаг байжээ.

Дууны локатор

7 Дасгалын төхөөрөмж

Ортопедийн симулятор хэмээх энэхүү гэмтэл бэртлийн үед физик эмчилгээний зориулалтаар ашигладаг төхөөрөмжийг  Шведийн эмч Густав Цандер XIX зуунд бүтээсэн бөгөөд тухайн үеийн Стокгольмын язгууртнуудын сэтгэлд маш их нийцдэг байсан байна. 

Дасгалын төхөөрөмж

8 Угаалгын машин

Цахилгаанаар ажилладаг хамгийн анхны "Thor" нэртэй угаалгын машин 1908 онд үүсчээ. Тус угаалгын машин нь модон бөмбөртэй байсан бөгөөд цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг тус бүр найман удаа эргэж угаадаг байсан гэнэ. 

Угаалгын машин

9 Аврах хантааз

1917 оны үеийн Америкийн аврах хантааз.

Аврах хантааз

10 Талх шарагч

1924 онд "Frary & Clark" компанийн гарсан талх шарагч.  Хэдийгээр хамгийн анхны хувилбар биш ч хамгийн загварлаг хувилбар байв.

Талх шарагч

11 Хард диск

1956 онд "IBM" компанийхан мэдээлэл хадгалах хард дискийг бүтээсэн бөгөөд тонн гаруй жинтэй, 5мб багтаамжтай байжээ.

Хард диск

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()