Шээсний өнгөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?

Хүний шээсийг эрүүл мэндийн эмчилгээний зориулалттайгаар ашиглах нь бий. Түүнээс гадна шээсний өнгө ямар байгаагаас хамаарч, эрүүл мэндээ асуудалтай байгаа эсэхийг мэдэх боломжтой байдаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Шээсний өнгөөрөө эрүүл мэндээ хэрхэн шинжих вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Тунгалаг

Хэрвээ таны шээсний өнгө тунгалаг өнгөтэй байвал энэ нь хэтэрхий их хэмжээний шингэн зүйл ууж байгаатай холбоотой ажээ. Тогтмол ус ууж хэвших нь бие дэх давсны хэмжээг багасгадаг гэж үздэг хэдий ч, хэмжээнээс нь хэтрүүлж уувал ус шиг тунгалаг өнгөтэй болдог байна. Энэ нөхцөлд та айх хэрэггүй бөгөөд таны бие организм эрүүл байгааг илтгэж байгаа хэрэг юм. Та ердөө уух усныхаа хэмжээг тохируулахад л болно.

Тунгалаг

2 Зөгийн бал шиг өнгөтэй

Хэрвээ шээс тань шаргал өнгөтэй байвал та баярлах хэрэгтэй юм. Учир нь таны бие организм ямар нэгэн асуудалгүй байгаа гэж ойлгож болно. Харин өнгө нь бага зэрэг бараан байвал шингэн зүйл сайн уухыг танд зөвлөж байна.

Зөгийн бал шиг өнгөтэй

3 Бор

Шээсний өнгө бор байх нь шингэний дутагдалд орсныг илтгээд зогсохгүй, элэг өвчилж эхэлсэн болохыг сануулж байгаа хэрэг ажээ.

Бор

4 Ягаан юм уу улаавтар

Хэрвээ таны шээс ягаан юм уу, эсвэл улаавтар өнгөтэй байвал энэ нь аюултай юм. Хэрэглэж буй хоол хүнсэн дэх найрлаганд агуулагдаж буй зүйлстэй холбоотойгоор шээсний өнгө ингэж өөрчлөгддөг байна. Ингэснээр бөөр өвдөх, бөөрний чулуутай болох, түрүү булчирхай өвчлөх мөн давсагны хорт хавдартай болоход хүргэдэг байна. Иймд та тэр даруйд нь эмчид үзүүлэх шаардлагатай болохыг анхаарна уу.

Ягаан юм уу улаавтар

5 Цэнхэр юм уу ногоон

"Форфир" буюу "удамшлын энзим" гэх өвчний үед хүний шээс цэнхэр юм уу, эсвэл ногоон өнгөтэй байх нь бий. 

Цэнхэр юм уу ногоон

Шээсний өнгө өөрчлөгдөх нь химийн найрлагатай хоол хүнс хэрэглэснээс үүдэлтэй бөгөөд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс та эрүүл, зөв хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()