Хогонд донтсон хүү

2014-03-09, 20:47
19,107
5 настай нэгэн хүү хогонд донтсон гэнэ. Тэрээр янз бүрийн хог цуглуулж түүнийг дахин боловсруулж байсан байна. Ингээд тэрээр ээжийнхээ картыг ашиглаж, EBay-ийн дуудлага худалдаагаар хогны машин худалдан авахыг хүсжээ.
Хогонд донтсон хүү
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ирээдүйд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийн эзэн болохыг мөрөөдөж буй хүү хогны машин түүний гэрийн гадна байх хогийн савыг хоослохыг ажиглах дуртай гэнэ. Ингээд яаж ч байсан жинхэнэ хогны машинтай болохыг хүссэн хүү ээжийнхээ картыг ашиглан онлайнаар худалдаа хийсэн байна.



Харин үүнийг мэдсэн ээж нь тэр даруйд нь худалдаа хийхээ больж, буцаасан аж.



“Миний хүү хогонд маш их дуртай. Түүнийг ингээд гэнэтхэн бараа худалдаж авах болсонд би их гайхсан” -хэмээн 45 настай ээж нь хэлжээ. Хүү худалдааны сайтуудаар аялаж байхдаа 4500 долларын үнэтэй машин худалдаж авахаар гэрээ хийсэн байжээ. Тухайн машиныг дуудлага худалдаагаар зарж байсан бөгөөд дуудлага худалдаанд яллаа гэхэд нь ээж нь ихээхэн гайхсан байна.



Хэдийгээр хүүгийн хүсэл биелээгүй ч тэрээр ирээдүйд дахин боловсруулах үйлдвэрийн эзэн болно гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд хог хаягдлыг хэрхэн боловсруулах талаар найзууддаа ярьж өгдөг байна.



Эцэг эх нь хүүд хогны талаар, түүнийг хэрхэн дахин боловсруулах талаар ном хайсан ч олж чадаагүй учир өөрсдөө “Хогчин Берт” хэмээх номыг бичжээ.



Уильям хэлэхдээ: "Миний хувьд хогийг дахин боловсруулах нь их чухал зүйл гэж үздэг. Би өөрийн хогийн савнууддаа дуртай бөгөөд хогны талаар маш их зүйл мэднэ” -гэжээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()