5 метрийн урттай ийм сонин загас олджээ

2013-10-22, 00:02
23,047
Энэ удаад далай судлаачид ихээхэн амжиллтай судалгаа хийсэн бололтой. Тэд далайн гүнд амьдрах Май загасны хааныг барьж чаджээ. Түүний урт нь 5м орчим байсан гэнэ. Энэ загас нь Атлантын далай, Номхон далай болон Энэтхэгийн далайн усанд амьдардаг бөгөөд одоо амьдарч буй хамгийн урт загас хэмээн Гиннесийн амжилтын номд бүртгэгдсэн байна.
5 метрийн урттай ийм сонин загас олджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Далай судлаач Жасмин Сантана энэ гайхалтай загасыг хэрхэн олсон талаараа сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр хэсэг бүлэг судлаачидтай Өмнөд Калифорнийн далайд судалгаа хийхээр ирсэн бөгөөд далайн гүнд нэгэн аварга урт сүүл байхыг харж, гаргахаар шийдсэн байна.

Өнөөдрийг хүртэл эрдэмтэд энэ загасны талаар төдийлөн сайн судлаж чадаагүй байгаа аж. Ийнхүү судлаагүй гол шалтгаан нь эрдэмтдийн хэлж байгаагаар эдгээр загаснууд далайн хэт гүнд амьдардаг бөгөөд, хүний нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй гэнэ.

www.caak.mn

“Бид хэзээ ч өмнө нь ийм том загас харж байгаагүй бөгөөд хамгийн том нь 3 метр орчим л хүрдэг байсан” -хэмээн судалгааны багийн ахлагч, олдворын гэрч Марк Веддингтон хэлжээ.

Жасмин хэлэхдээ: "Загасыг гарахад түүнд 18 хүний тус хэрэг болсон гэнэ. Гэхдээ энэ загас аль хэдийн үхсэн байсан бөгөөд жам ёсоороо үхсэн болох нь батлагдсан байна."

www.caak.mn

Шинэхэн олдвор болох аварга Май загасыг тун удахгүй Калифорнийн музейд байрлуулах аж.

Эдгээр загаснууд далайн жижиг биет, загасаар хооллодог байна. Харин хүмүүс төдийлөн сонирхдоггүй агнадаггүй гол шалтгаан нь махыг нь идэж болдоггүй гэнэ.

www.caak.mn

Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()