ЧӨЛӨӨТ ЦАГ

Литва бүсгүйн нүд хальтрам төрх

Орчин үед нүүр будалт нь урлагийн нэгэн бие даасан төрөл болтлоо хөгжжээ. Тиймдээ ч хүмүүс тусгай будаг болон будалтын техникийн тусламжтайгаар нүүрэн дээрээ зураг зурж хүссэн дүрдээ хувирах боломжтой болсон. Харин 26 настай Литва бүсгүй Тома Скабийкать (Toma Skabeikytė) бол энэ төрлийн хамгийн чадварлаг уран бүтээлчдийн нэг юм. Түүний ихэнх будалтууд нь аймшгийн сэдэвтэй бөгөөд илүү нарийн техник шаарддаг байна. Тэрбээр "Metamorphosia FX" нэртэйгээр цахим ертөнцөд зургаа байршуулдаг бөгөөд цөөнгүй шүтэн бишрэгчидтэй болоод амжжээ. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс сонирхуулъя. 

Литва бүсгүйн нүд хальтрам төрх Хадгалах

Эцэг эхчүүдийн харамсдаг 10 алдаа

Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн сайхныг л хүсдэг билээ. Тиймээс ч зарим нь хүүхдэдээ хүссэн тоглоом, чихэр жимсийг нь авч өгөхийн тулд илүү цагаар ажиллаж байдаг. Харин зарим нь хүүхдээ хүмүүжилтэй болгохын тулд хүүхдээ хатуур гараар өсгөдөг билээ. Зарим тохиолдолд хүүхдээ төрөл бүрийн аюул ослоос хамгаалж бүхий л шийдвэрийг хүүхдийнхээ өмнөөс өөрөө гаргах нь ч бий. Гэвч эцэг эхчүүдийг хооронд нь холбодог нэг зүйл байдаг бөгөөд энэ нь тэд өнгөрсөнд очиж ямар нэгэн алдаагаа засах хүсэл байдаг юм. Тэгвэл энэ ямар алдаа байдаг бол? Энэ талаар мэдээллийг танд хүргэе.

Эцэг эхчүүдийн харамсдаг 10 алдаа Хадгалах

Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг намдаах үр дүнтэй аргууд

Шарталтыг бидний бие махбодоос ирүүлж буй хэтрүүлж уухын хор нөлөөг таниулсан сануулга гэлтэй. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал согтууруулах ундааны хор бие дэх сахарын хэмжээг багасгаж, биеийн биологийн цагийг зохицуулдаг дааврын ажиллагаанд саад учруулснаар ядрах, дотор муухайрах, суулгах, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрч улмаар "шарталт" эхэлдэг байна. Ингээд та бүхэнд Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг анагаах аргуудыг танилцуулъя.

Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалж гаргасан шарталтыг намдаах үр дүнтэй аргууд Хадгалах
2019-01-12, 12:15

10 минутын дотор нурууны өвчин намдаах амархан дасгалууд

ДЭМБ-аас хийсэн нэгэн судалгаагаар хүмүүсийн 54 хувь нь ямар нэг хэмжээгээр нурууны өвчтэй байдаг нь тогтоогджээ. Харин тэдгээрийн 26 хувь нь дасгал хөдөлгөөн дутагдсанаас үүдэлтэй байдаг аж. Тэгвэл дасгал хөдөлгөөн дутагдсанаас үүдсэн нурууны өвдөлтийг намдаах 7 дасгалыг хүргэж байна.

10 минутын дотор нурууны өвчин намдаах амархан дасгалууд Хадгалах

Тархины үйл ажиллагааг сайжруулах үр дүнтэй аргууд

Танд ямар нэг зүйл хэлэх гэж байгаад өгүүлбэрээ эхлүүлээд л мартаж байсан тохиолдол бий юу? Эсвэл өрөө рүүгээ орчхоод яах гэж орсноо мартах үе ч юм уу? Энэ бол таны тархи ядаргаанд орсон, хийх ёстой ажлаа гүйцэд хийхгүй байна гэсэн үг юм. Энэхүү асуудлын шийдлийг эрдэмтэд хийж чадаагүй ч биохакерууд буюу биологийн судлаачид гаргахаар шамдан ажиллаж байгаа гэнэ. Ингээд биохакеруудын гаргасан тархины үйл ажиллагааг сайжруулах аргаас танилцуулъя.

Тархины үйл ажиллагааг сайжруулах үр дүнтэй аргууд Хадгалах

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Бидний биед ямар нэг зүйл болохгүй байгаа үед илэрдэг олон шинж тэмдэг байдаг. Тэгвэл тэдгээр шинж тэмдгүүд ямар дохио өгдгийг танин мэдсэнээр аливаа өвчнийг хүндрэхээс нь өмнө, эрт илрүүлэх боломжтой юм. Тиймээс цусан дахь сахарын хэмжээ яагаад ихэсдэг болон сахар ихэссэн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг талаарх мэдээллийг хүргэе.

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? Хадгалах
2019-01-09, 14:39

Бэлгийн сулралд оруулдаг зүйлс!

Эр хүн бүрийн хамгийн ихээр эмээж, айж явдаг зүйлсийн нэг нь яалтaчгүй бэлгийн сулрал билээ. Гэтэл тэд өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутамдаа хийдэг үйлдлээрээ энэхүү айдсаа алхам алхмаар бодит болгож байдаг. Ингээд эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг өдөр тутмын энгийн зүйлсийг танилцуулж, анхаарахыг зөвлөе.

Бэлгийн сулралд оруулдаг зүйлс! Хадгалах

Эмэгтэй хүнтэй гар барихдаа анхаарах ёстой зүйлс

Боловсон байна гэдэг нь мэдээж таны хүнтэй хэрхэн мэндэлж байгаагаас эхэлнэ. Мэндчилгээ дотор нэн чухал зүйл бол гарын атгалт юм шүү. Найз нөхөр, дарга даамал, хайртай бүсгүй, хамгийн дургүй хүн чинь гээд хэн ч бай та гар барьж л мэндэлнэ. Тиймээс эмэгтэй хүнтэй гар атгаж мэндчилэх тухай хэдхэн зүйл анхааруулъя. 

Эмэгтэй хүнтэй гар барихдаа анхаарах ёстой зүйлс Хадгалах

Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж авч мөнгө үрэх шаардлагагүй!

Америкийн интернэт дэлгүүр болох "SkinStore"-ын 2017 онд хийсэн судалгаанаас харахад эмэгтэйчүүд өдөрт дунджаар 16 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэх үр дүн гарчээ. Энэ бол гайхах зүйл биш, учир нь эмэгтэйчүүд өдөр бүр өөрийн гадаад төрх, гоо сайхандаа анхаарч байдаг. Гэвч гоо сайхны компаниудын санал болгож буй бүхий л гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэггүй. Заримдаа тэдгээр нь ямар ч ашиггүй бүтээгдэхүүнүүд байдаг юм.

Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж авч мөнгө үрэх шаардлагагүй! Хадгалах

Биеийн хорыг гадагшлуулж цэвэрлэх сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргууд

Хоол хүнс, гэр доторх агаар, байнга ашигладаг хэрэгслүүд гээд биднийг хүрээлэн буй бүхий л зүйлд пестицид, мөнгөн ус, уран зэрэг биед муу нөлөөтэй "токсин" буюу хорт бодисууд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Тиймээс тэдгээр бодисууд цаашдаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээгээр биед хуримтлагдахаас сэргийлэхийн тулд биеийг хоргүйжүүлж байх нь хамгийн зөв арга хэмжээ юм. Ингээд та бүхэнд биеийн хорыг гадагшлуулах гайхалтай үр дүнтэй ч хүмүүсийн төдийлэн мэддэггүй аргуудаас хүргэе.

Биеийн хорыг гадагшлуулж цэвэрлэх сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргууд Хадгалах
2019-01-06, 18:53

Гар хөл бадайрч ирвэгнэх нь ийм учиртай!

Гар хөл бадайрч мэдээ алдах гэх мэт таагүй мэдрэмжийг анагаах ухаанд "Парестезия" (Paresthesia) гэж нэрлэдэг. Ихэнх тохиолдолд биеийн тухайн хэсэг дээрх даралт арилсны дараа тэрхүү таагүй мэдрэмж арилдаг. Гэсэн хэдий ч ингэж мэдээ алдах нь өөр эрүүл мэндийн асуудлуудын шинж тэмдэг байж болно. Тэгвэл "парестезия"-ийн шалтгаан болон юу нөлөөлж байж болох талаар мэдэж авцгаая.

Гар хөл бадайрч ирвэгнэх нь ийм учиртай! Хадгалах