Биеийн хорыг гадагшлуулж цэвэрлэх сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргууд

2019-01-06, 18:53
8,383

Хоол хүнс, гэр доторх агаар, байнга ашигладаг хэрэгслүүд гээд биднийг хүрээлэн буй бүхий л зүйлд пестицид, мөнгөн ус, уран зэрэг биед муу нөлөөтэй "токсин" буюу хорт бодисууд тодорхой хэмжээгээр агуулагдаж байдаг. Тиймээс тэдгээр бодисууд цаашдаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээгээр биед хуримтлагдахаас сэргийлэхийн тулд биеийг хоргүйжүүлж байх нь хамгийн зөв арга хэмжээ юм. Ингээд та бүхэнд биеийн хорыг гадагшлуулах гайхалтай үр дүнтэй ч хүмүүсийн төдийлэн мэддэггүй аргуудаас хүргэе.

Биеийн хорыг гадагшлуулж цэвэрлэх сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Боловсруулсан сахараас татгалзах

Боловсруулсан сахар болон химийн гаралтай амт оруулагч нь хүний биеийн бодисын солилцоог хааж, цусанд хэт их глюкоз үүсгэдэг. Үр дүнд нь илүүдэл жинтэй болж, цаашлаад зүрх судасны өвчин, чихрийн шижин тусах нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Иймд тэдгээрийг органик бор сахар, агч модны шүүс болон бусад байгалийн гаралтай амт оруулагчаар солих хэрэгтэй аж. 

Боловсруулсан сахараас татгалзах

2 Нүүрсэн эм уух

Нүүрсэн эм буюу идэвхжүүлсэн нүүрс нь ямар ч хүчилтөрөгчгүй, мөн шингээгч чанар сайтай байдгаараа онцлог. Тийм учраас нүүрсэн эм нь биед байгаа ихэнх хор, токсинууд, хүнд металлуудыг зайлуулж чаддаг. Согтууруулах ундаа болон махан бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө нүүрсэн эмийг уух нь зүйтэй.

Нүүрсэн эм уух

3 Улаан дарс уух

Алкохол агуулсан ундаа биеийн хор гадагшлуулахад тустай гэвэл хачирхалтай сонсогдох байх. Гэвч өдөрт нэг хундага улаан дарс ууснаар бие дэх холестеролын түвшин тогтворжиж тэр ч байтугай шээсний сувгийн үрэвсэл  дарагддаг гэдэг нь олон удаагийн судалгаа, туршилтаар тодорхой болжээ.

Улаан дарс уух

4 Өглөөний цайнд кофе биш ногоон цай уух

Ямар ч кофе, ялангуяа шүүгээгүй кофе нь бие дэх холестеролын түвшинг ихэсгэдэг "кафестол" гэдэг бодисыг агуулдаг байна. Иймд өглөөний цайндаа кофений оронд ногоон цай гэх мэтийн өвс ургамлын гаралтай цайг хэрэглэхийг зөвлөж байна. 

Өглөөний цайнд кофе биш ногоон цай уух

5 Саунд суух, дасгал хөдөлгөөн хийх

Хөлрөх нь биеийг хорт бодисоос ангижруулах байгалиас заяасан процесс юм. Тиймээс саунд суух болон дасгал хийх замаар хөлөрч биеэ дотроос нь цэвэрлээрэй.

Саунд суух, дасгал хөдөлгөөн хийх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()