Хүүхдийг шөнийн турш бат бөх унтуулах 12 арга

2019-01-12, 12:47
16,707
Хүүхдийг шөнийн турш бат бөх унтуулах 12 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Шинэхэн аав, ээжүүдийн хувьд хүүхэд өсгөнө гэдэг нь зааваргүй, шинэ сорилт л гэсэн үг. Тэр дундаа хүүхдийнхээ нойрны хэмнэлээс болж шөнөжин унталгүй хонох тохиолдол ч олон байдаг. Тэгвэл танд хүүхдээ хурдан болоод бат бөх унтуулахад тань туслах 12 аргыг хүргэж байна.

1 Зөв өлгийдөх

Хүүхэд төрөөд 6 сар хүртлээ айдсын рефлекстэй нүүр тулдаг. Энэ нь тэдэнд ямар нэг зүйлээс унаж буй мэт мэдрэмж төрүүлж, гар, хөлөө огцом хөдөлгөхөд хүргэснээр хүүхэд амархан цочин сэрдэг байна. Харин хүүхдээ сайтар өлгийдсөнөөр огцом хөдөлж, цочин сэрэхээс сэргийлж чадна.

Зөв өлгийдөх

2 Гэрэл ашиглан хүүхдэд өдөр, шөнийг ялгахад туслах

Юун түрүүнд шөнө буюу харанхуй үед заавал унтах ёстой гэдгийг хүүхдэдээ сургах нь чухал. Дэлхий даяар баримталдаг энэ зарчмыг хүүхдэд ойлгуулснаар шөнийн турш унтах сэдлийг төрүүлдэг. Ингэхдээ ямар нэг гэрэл, гар чийдэн зэргийг ашиглан сэрүүн үед нь асааж, унтах үед нь унтрааснаар унтлагын цаг боллоо гэсэн дохиог өгөх юм.

Гэрэл ашиглан хүүхдэд өдөр, шөнийг ялгахад туслах

3 Унтахын өмнө бүлээн усанд оруулах

Унтахын өмнө бүлээн устай ваннд хэвтэх нь хүн бүрт тайван унтах тав тухыг бэлэглэдэг. Тэгвэл энэ аргыг хүүхдэдээ хэрэглэж яагаад болохгүй гэж? Бүлээн ус, цэвэрхэн живх зэрэг нь нярай хүүхдэд ч мөн шөнийн турш бат бөх унтах тав тухыг бий болгодог.

Унтахын өмнө бүлээн усанд оруулах

4 Хүүхдийн өрөөний температурыг зөв тохируулах

Сэтгэл судлаач Др.Алан Грийний үзсэнээр нярай хүүхэд цельсийн 18-21 градусын температурт унтах нь хамгийн тохиромжтой ажээ. Харин үүнээс бага температурт унтуулах нь амархан сэрэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Өрөөний температурыг дээрх байдлаар тохируулсан тохиолдолд цонхоо бага зэрэг онгойлгох эсвэл бага зэрэг сэнс үлээлгэх нь тохиромжтой аж.

Хүүхдийн өрөөний температурыг зөв тохируулах

5 “Цагаан” дуу чимээ ашиглах

Цагаан дуу чимээ тоглуулдаг тусгай спикерүүд байдаг. Энэ нь хүүхэд эхийнхээ хэвлийд байх үедээ сонсож байсан судсаар цус урсах чимээтэй адилхан дуу чимээг гаргадаг аж. Цагаан дуу чимээ нь дотроо олон төрөл байдаг бөгөөд таны хүүхдэд хамгийн сайн тохирч, нөлөөлж чадах чимээг сонгон сонсгох нь чухал юм.

“Цагаан” дуу чимээ ашиглах

6 Живх солих

Хүүхдийн живхийг хэзээ солихоо төлөвлөх нь чухал. Хүүхдээ шөнө хөхүүлэхээсээ өмнө живхийг нь сольж, дахин өлгийдсөнөөр тайван унтахад нь тусална. Хэрвээ хөхүүлсний дараа живхийг нь соливол хүүхдийн нойр сэргэж, дахин унтахгүй байх магадлалтай юм.

Живх солих

7 Ээжүүд каффеины хэрэглээгээ багасгах

Хэрвээ та хүүхдээ хөхөөрөө хооллодог бол каффеин агуулсан зүйлс бага хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь, кофег өдөрт 5-с дээш аяга уух нь таны хүүхдийг түрэмгий, цочромтгой болгодог. Мөн та шоколад, хийжүүлсэн удаа, кофе зэргийг ихээр хэрэглэсний дараа хүүхдээ хөхүүлснээр зан аашд нь хэрхэн өөрчлөлт гарч байгааг ажиглаад үзээрэй.

Ээжүүд каффеины хэрэглээгээ багасгах

8 Хүүхдээ зориулалтын оронд унтуулах

Хүүхдийг 6 сар хүртэл нь хажуудаа унтуулах нь хамгийн зөв арга. Харин түүнээс хойш хүүхдийг орон дээр, тусад нь унтуулах нь гаднын нөлөөнөөс болж сэрэхийг нь бууруулдаг байна.

Хүүхдээ зориулалтын оронд унтуулах

9 Хүүхдийг унтахын өмнө дэлгэцээс хол байлгах

Судлаачид хүүхэд утас, компьютер, зурагт зэрэг дэлгэц ширтсэнээр нойр нь хулждаг болохыг тогтоожээ. Тиймээс хүүхдээ унтуулахаас 2 цагийн өмнөөс дэлгэц ширтүүлэхгүй байх нь зүйтэй аж.

Хүүхдийг унтахын өмнө дэлгэцээс хол байлгах

10 Хүүхдийг бүүвэйлж байх үедээ нүд рүү нь харахгүй байх

Нярай хүүхдүүд эргэн тойрныхоо хүмүүс рүү харж, тэдэнтэй харилцаа тогтоодог. Хэрвээ та хүүхдээ бүүвэйлж байхдаа нүд рүү нь харвал түүнтэй харилцаа тогтоож буй мэт сэтгэгдэл төрүүлж, нойрыг нь сэргээх нөлөөтэй аж.

Хүүхдийг бүүвэйлж байх үедээ нүд рүү нь харахгүй байх

11 Хүүхдийг нойрноос нь сэрээгээд хооллож болно

Ихэнх эцэг эхчүүд унтаж буй хүүхдийг сэрээж хэрхэвч болохгүй гэж үздэг. Гэвч үнэн хэрэгтээ хүүхэд хооллох ёстой цагтаа сэрэхгүй бол эсвэл сүүлийн 3 цаг хооллоогүй бол сэрээж хооллох нь зүйтэй юм.

Хүүхдийг нойрноос нь сэрээгээд хооллож болно

12 Таны хүүхдэд аль арга нь илүү сайн нөлөөлөхийг олж мэдээрэй

Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой учраас таны хүүхдэд яг аль арга илүү нөлөөлөхийг олж мэдэх нь хамгийн чухал. Ингэснээр та хүүхдийнхээ арга эвийг нь олж унтуулж сурах болно.

Таны хүүхдэд аль арга нь илүү сайн нөлөөлөхийг олж мэдээрэй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()