Эцэг эхчүүдийн харамсдаг 10 алдаа

Эцэг эхчүүд хүүхдэдээ сайн сайхныг л хүсдэг билээ. Тиймээс ч зарим нь хүүхдэдээ хүссэн тоглоом, чихэр жимсийг нь авч өгөхийн тулд илүү цагаар ажиллаж байдаг. Харин зарим нь хүүхдээ хүмүүжилтэй болгохын тулд хүүхдээ хатуур гараар өсгөдөг билээ. Зарим тохиолдолд хүүхдээ төрөл бүрийн аюул ослоос хамгаалж бүхий л шийдвэрийг хүүхдийнхээ өмнөөс өөрөө гаргах нь ч бий. Гэвч эцэг эхчүүдийг хооронд нь холбодог нэг зүйл байдаг бөгөөд энэ нь тэд өнгөрсөнд очиж ямар нэгэн алдаагаа засах хүсэл байдаг юм. Тэгвэл энэ ямар алдаа байдаг бол? Энэ талаар мэдээллийг танд хүргэе.

Эцэг эхчүүдийн харамсдаг 10 алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа бага байсан

Хүүхэд нярай байх үеэсээ эхлэн томчуудтай харилцах хэрэгтэй байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн  хүүхдэд төдийгүй эцэг эхчүүдэд мөн хэрэгтэй. Хэдийгээр энэ нь таны цаг заваас хумслах хэдий ч бага ч болов хүүхдэдээ цаг зарцуулснаар та хүүхдээ хэрхэн том болсон, ямар шинэ зүйл сурсан болохыг нь мэдэж авна. Өнгөрсөн цаг хугацааг буцаах боломжгүй учир зөвхөн хүүхдийнхээ хажууд байхаас гадна түүнтэй тоглож, ярилцаж аз жаргалыг мэдрээрэй.

Хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа бага байсан

2 Хүүхдээ бага тэвэрсэндээ харамсах

Эрдэмтэд тэврэлтийн сайн талыг аль хэдийн баталсан бөгөөд өөрийнхөө хүүхдийг тэврэх нь мэдээж хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг билээ. Зарим тохиолдолд хүмүүс “хүүхдээ битгий их тэвэр, гарт дасчихвал чамд л хэцүү” гэж нэг нэгэндээ зөвлөдөг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол эртний хуучирсан ойлголт юм. Боломжтой байгаа дээрээ хүүхдээ тэвэрч аз жаргалыг мэдрээрэй. Хэсэг хугацааны дараа хүүхэд тань өөрөө тэврүүлэхийг хүсэхгүй болно.

Хүүхдээ бага тэвэрсэндээ харамсах

3 Зураг дарж, бичлэг хийдэггүй байсан

Та зураг дарж, бичлэг хийхгүй байгаа нь хүүхдийн сэтгэл зүй болон бие махбодид төдийлөн нөлөөлөхгүй ч хүүхдээ том болсны дараа та түүний хүүхэд насыг дурсахыг хүсэх биз. Нилээд эцэг эхчүүд хүүхдийнхээ зургийг дараагүй, бичлэг хийгээгүйдээ ихээхэн харамсдаг юм. Та 10 жилийн өмнө буудсан салютыг санахгүй ч хүүхдийнхээ анхны шинэ жилийн үдшийг хэзээ нэгэн цагт санах биз. Харин энэ тохиолдолд танд зургийн альбом хамгийн ихээр туслана.

Зураг дарж, бичлэг хийдэггүй байсан

4 Анхны хэлсэн үгийг нь бичиж аваагүй

Энэ бол зөвхөн дурсамж хэдий ч хүүхдийнхээ хэлсэн анхны үгийг бичиж авах нь таатай байх болов уу.

Анхны хэлсэн үгийг нь бичиж аваагүй

5 Оюун ухаан хөгжүүлэх тоглоом цөөн тоглодог байсан

Хүүхдийг багаас нь эхлэн оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглуулахад хүүхдийн бүтээлч чадвар ихээр хөгжиж ирээдүйд урлагийн хүн эсвэл зураач болох магадлалтай байдаг. Учир нь нэгдүгээрт, төрөл бүрийн зүйлээр тоглуулснаар та хүүхдийнхээ юунд сонирхолтойг мэдэх боломжтой бөгөөд цаашид энэ чиглэлээр нь хөгжүүлж чадна. Хоёрдугаарт, баримлын шавар болон барилгатай холбоотой ажил нь хүүхдийн оюун ухааныг хөгжүүлж, үгийн баялгийг нэмэгдүүлдэг. Гуравдугаарт, та хүүхэдтэйгээ илүү ойрхон болох болно. Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг цаг тухайд нь мэдэж, хөгжүүлж чадаагүйдээ ихээхэн харамсдаг. Хүүхдийн зарим чадвар бүр багаас нь илэрдэг юм. Тиймээс хүүхэдтэйгээ төрөл бүрийн сонирхолтой тоглоом тоглож байх хэрэгтэйгээс гадна сонирхолтой ном, үлгэр уншиж өгч байгаарай.

Оюун ухаан хөгжүүлэх тоглоом цөөн тоглодог байсан

6 Хэт хатуу байсан

Буруу зүйл хийснийх нь төлөө загнах, эсвэл жижиг сажиг зүйлээс болж загнах хоёр тэс өөр ойлголт юм. Хэдий чинээ хүүхдэдээ их шаардлага тавина төдий чинээ хүүхэд тань амжилттай нэгэн болж чадна гэсэн ойлголт өдийг хүртэл байсаар ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь сөрөг үр дагавартай бөгөөд хүүхдийн сэтгэл зүйд болон оюун ухааны хөгжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Мөн хүүхдийн эцэг эхтэй харилцах харилцаа ч өөрчлөгдөх болно. Муу дүн авсных нь төлөө хүүхдийг шийтгэх хэрэггүй. Энэ нь сурлагын дүнд сөргөөр нөлөөлнө. Үнэхээр болохгүй зүйл хийсэн тохиолдолд л загнаж, шийтгэх хэрэгтэй. Муу дүн авсан, аяга хагалсан тохиолдолд загнаж зэмлэснээр хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлж чадахгүй.

Хэт хатуу байсан

7 Хүүхдийнхээ үзэл бодлыг дэмжихгүй байх

“Чи энэ асуудлыг шийдэх болоогүй”, “Томчуудын шийдвэрлэх асуудалд битгий оролц” гэх мэт өгүүлбэрийг та хүүхэд байхдаа нэлээд сонсож байсан биз.  Гэвч багаас нь эхлээд үзэл бодлыг нь сонсоогүй хүүхдүүд өөртөө итгэлгүй, санаачлаагүй болж өсдөг байна. Хэн нэгэн өөрийнх нь өмнөөс байнга шийдвэр гаргах үед хүүхэд юу хүсэж байгаагаа яаж мэдэх юм бэ? Өөрийнхөө үзэл бодлыг хэлэх, өөрөө сонголтоо хийхэд нь хүүхдэд бүү саад бол. Харин үүний оронд хүсэл мөрөөдлийг хамтдаа ярилцаж, болох болохгүй зүйлийг нь нарийн тайлбарлаж өгөх нь зүйтэй.

Хүүхдийнхээ үзэл бодлыг дэмжихгүй байх

8 Хүүхдээ баярлуулж байгаагүй

Хүүхдийн аз жаргалтай дурсамж хүн бүрийн сэтгэлд хоногшино үлддэг билээ. Хүүхэд эрүүл таатай орчинд өсөж, шинэ мэдрэмжийг мэдэрч байвал таны хүүхэд хөгжиж байна гэсэн үг. Аз жаргалтай өсөж буй хүүхдүүд амьдрал даах чадвартай, хүмүүстэй танилцахдаа амархан байдаг юм. Хүүхдүүдээ насанд хүрснийхээ дараа эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хэдий хэр хугацааг хамтдаа өнгөрүүлсэн талаараа бодож эхэлдэг. Гэтэл энэ хугацаа тийм ч их санагддаггүй билээ. Тиймээс хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа нэмэгдүүлж, хамтдаа тоглож аз жаргалтай мөчүүдийг нь хамт хуваалцаарай.

Хүүхдээ баярлуулж байгаагүй

9 Хүмүүсийн зөвлөгөөг ихээр дагадаг байсан

Бүх тохиолдолд зөвлөгөө өгөх хүсэлтэй хүмүүс маш олон байдаг билээ. Ялангуяа залуу ээж нар хүмүүсийн өгсөн зөвлөгөөний хохирогч болдог. Энэ төрлийн хүмүүс ихэнхдээ хүүхдийг хэрхэн хувцаслах, хэрхэн хүмүүжүүлэх, хэрхэн хооллох талаар зөвлөгөөг маш  ихээр өгдөг юм. Гэтэл үнэн хэрэгтээ та хүүхдийнхээ юу хүсэж байгааг, хүүхдээ хэрхэн хооллох,  хэрхэн хүмүүжүүлэх талаараа илүү их мэднэ шүү дээ. Бусдын зөвлөгөөг сонсох хэрэгтэй ч бүх зөвлөгөөг дагах хэрэггүй. Танихгүй хүмүүсээр хүүхдээ загнуулж болохгүй бөгөөд мөн шүдний эмч, цагдаа гэх мэт хүмүүсээр хүүхдээ айлгах шаардлагагүй. Хүүхдийнхээ талд орж, бүхий л үед нь тусалж дэмжиж байгаарай. Энэ тохиолдолд хүүхэд тань өөртөө итгэлтэй, хүнд хэцүү үед та түүнд заавал туслах болно гэсэн итгэлтэй болдог юм.

Хүмүүсийн зөвлөгөөг ихээр дагадаг байсан

10 Амьдралынхан чухал мөчүүдэд хамт байгаагүй

Таны хувьд энгийн мэт санагдах зүйл нь хүүхдийн тань хувьд сонирхолтой, аз жаргалтай мөчүүдийн нэг байж болно. Хүн бүрт, хүүхэд бүрт амьдралынхаа чухал мөчид хайртай дотно хүмүүс нь хажууд нь байх хамгийн чухал байдаг билээ. Та хүндэтгэх шалтгаанаар хүүхдийнхээ ямар нэгэн чухал мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж чадаагүй бол хожим нь нэлээд харамсах болов уу. Гэр бүлдээ зориулж цаг заавал гаргаарай. Хамт гацуур модоо чимэглэх, хүүхдийн театрт очих, эсвэл хамтдаа эмээгийнд нь очсон ч болно. Хүүхэд өсөж том болсон хойно энэ мөчүүд үнэхээр дутагдана.

Амьдралынхан чухал мөчүүдэд хамт байгаагүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()