ЧӨЛӨӨТ ЦАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сөдөн куртка-г угаалгын машинд хэрхэн угаах вэ?

Азаар хүн бүр хүссэн үедээ гэртээ хувцсаа угаах боломжтой болсон. Гэвч гадуур хувцас болох сөдөн курткаг гэрт угаахад заримдаа хийсэн зүйлдээ харамсах тохиолдол гардаг. Тэгвэл бид танд сөдөн курткаг гэртээ хэрхэн харамсахгүйгээр угаах талаар зөвлөгөөг хүргэе.

Сөдөн куртка-г угаалгын машинд хэрхэн угаах вэ? Хадгалах

Хуримынхаа өмнөх өдөр салах шахсан 5 алдартай хос

Хуримын даашинз, зочдыг хүлээн авах газраа сонгоод товлочихсон, олон зуун хүнд ёслол төгөлдөр урилга илгээсэн хэрнээ хүсэн хүлээсэн тэр л өдрийнхөө урьд шөнө хуримаа цуцлах явдал энгийн бүсгүйчүүдэд төдийгүй алдартнуудын сүйт бүсгүйчүүдэд ч байнга тохиолддог зүйл ажээ. Энэхүү нийтлэлд хуримынхаа өмнөх өдөр салах шахсан 5 алдартай хосын талаар мэдээллийг хүргэж байна. 

Хуримынхаа өмнөх өдөр салах шахсан 5 алдартай хос Хадгалах

Диснейн гүнжүүд сэтгэцийн ямар асуудалтай болохыг эмч нар дүгнэжээ

Хүүхэд насандаа диснейн гүнжүүдийн адилаар царайлаг ханхүүтэй учирч амар сайхандаа жаргахыг хүсэж байгаагүй охин бараг байхгүй байх. Харин бодит амьдрал гэдэг үлгэр биш учраас хором мөч бүр бүхэлдээ гэрэл гэгээтэй, баяр баясгалантай байна гэвэл өрөөсгөл ойлголт болно. Гэхдээ үлгэрт гардаг дуу аялсан үзэсгэлэнт гүнжүүдийн ихэнх нь бидний бодит амьдралд тулгардаг сэтгэцийн ямар нэгэн асуудлыг төлөөлж харуулдаг гэж үздэг сэтгэцийн эмч нар байх аж. Ингээд та бүхэнд шинжлэх ухааны өнцгөөс тайлбарлах сэтгэцийн эмч нарын дүгнэлтийг хүргэе! 

Диснейн гүнжүүд сэтгэцийн ямар асуудалтай болохыг эмч нар дүгнэжээ Хадгалах

Зөвхөн Франц бүсгүйчүүдэд байдаг сонирхолтой 10 хэв маяг

“Франц эмэгтэй” гэх үгийг сонсох үед хамгийн түрүүнд таны толгойд хар даашинзтай, уруулаа улаанаар будсан бүсгүйн дүр буудаг уу? Гэтэл орчин үед энэ ойлголт аль хэдийн үгүй болжээ. Франц бүсгүйчүүд биед эвтэйхэн хувцас өмсөж, гадуур будаггүй алхаж, өндөр өсгийтийн оронд кет сонирхох болсон байна.

Зөвхөн Франц бүсгүйчүүдэд байдаг сонирхолтой 10 хэв маяг Хадгалах

Алхалтаар жин хасахын тулд мөрдөх зөвлөмжүүд

Алхалт нь хамгийн хялбар спортын төрөл хэрнээ эрүүл мэндэд чамлахааргүй эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь таны зүрх судасны эрхтэн тогтолцоог дэмжээд зогсохгүй жингээ хаяхад тустай. Иймд хэрэв та фитнесс зааланд хэдэн цагаар дасгал хийхийг хүсэхгүй байгаа бол бидний зөвлөмжийн дагуу алхаад үзээрэй! 

Алхалтаар жин хасахын тулд мөрдөх зөвлөмжүүд Хадгалах

Цагаан гаа хэрэглэхийн ашиг тус

Цагаан гаа бол маш үнэ цэнтэй үндэс бөгөөд дэлхийн ихэнх орнуудад эмчилгээний зориулалтаар ашиглагддаг. Ялангуяа хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой эмгэгийг цагаан гаа гайхалтай анагаадаг байна. Үүнээс гадна жирэмсний хордлогын үед цагаан гаа хэрэглэх нь дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгийг арилгахад тусалдаг гэнэ. Цагаан гааг Энэтхэг, Ямайка, Индонези болон дэлхийн бусад орнуудад тарьж ургуулдаг бөгөөд үндэст ургамлын тоонд багтдаг аж. Ингээд цагаан гааг хэрэглэхийн тустай талуудыг танд хүргэе.

Цагаан гаа хэрэглэхийн ашиг тус Хадгалах

Дараах зүйлсийг идэж болдог талаар бидний өвөг дээдэс яаж мэдсэн гээч?

Заримдаа та хүмүүс мөөгийг идэж болдог болохыг эсвэл кофе боловсруулах нарийн аргыг хэрхэн олж илрүүлсэн юм бол гэж бодож үзсэн үү? Тэгвэл орчин үед цахим сүлжээ хөгжсөнөөр энэ талаар мэдэх боломж бүрдсэн бөгөөд бид танд дараах зүйлсийг идэж болдог болохыг бидний өвөг дээдэс хэрхэн мэдсэн талаарх хүмүүсийн үлдээсэн хөгжилтэй хариултуудыг хүргэе.

Дараах зүйлсийг идэж болдог талаар бидний өвөг дээдэс яаж мэдсэн гээч? Хадгалах

Амжилтын төлөө жинхэнэ нэрээ сольсон 7 алдартан

Зарим одод олны танил болоход нэр маш чухал нөлөөтэй гэж үздэг учир эцэг эхээс заяасан нэрээ сольж, алдартан болох замналаа эхлүүлсэн тохиолдол бий. Тэдгээр алдартнуудын дунд нэр нь гадаад төрхтэй дүйцэхүйц догь байгаагүй тул нэрээ сольсон байх ч өөр сонирхолтой шалтгаанаас болж өөрчилсөн хүмүүс ч бий. Тэд анх ямар нэртэй байсан бэ? 

Амжилтын төлөө жинхэнэ нэрээ сольсон 7 алдартан Хадгалах

Өглөөний цагаар юм идэх хүсэл төрөхгүй байх нь ямар учиртай вэ?

Яагаад ч юм ихэнх үед өглөө юм идэх хүсэл төрдөггүй хэрнээ үдээс хойш, орой болоход хоолны дуршил ихэсчихдэг шүү дээ. Бараг хүн бүхэнд тохиолддог энэ асуудлын талаар элдэв таамаглал дэвшүүлэлгүй, шинжлэх ухааны үндэслэл бүхий хоол зүйчийн зөвлөгөөг танд хүргэе.  

Өглөөний цагаар юм идэх хүсэл төрөхгүй байх нь ямар учиртай вэ? Хадгалах

Таныг "бие хүн" болж төлөвшсөнийг илэрхийлэх 10 шинж тэмдэг

Хүн бүрийн туулсан амьдрал, бодол сэтгэл ижилгүй тул төлөвшил гэгч зүйлийг зөвхөн насаар хэмжинэ гэвэл өрөөсгөл ойлголт болно. Тодорхой нэг насанд хүрээд ямар ч хүний ухамсар төлөвшиж тогтдог байж болох ч тухайн хүний амьдралд тохиосон томоохон үйл явдлууд оймс элээсэн жилээс илүү оюун санаанд нөлөөлдөг.

Таныг "бие хүн" болж төлөвшсөнийг илэрхийлэх 10 шинж тэмдэг Хадгалах

Зөвхөн өлссөн үедээ идэх нь яагаад хортой байдаг вэ?

Өлсөх мэдрэмж нь бидний бодисын солилцоо болон бие махбод зөв ажиллаж байгаагийн нэгэн илрэл юм. Хэдийгээр энэ нь бидний мэдрэх ёстой зүйл ч хэт их өлсөх нь биед муу юм. Ингээд та бүхэнд өлсөж болохгүй хэд хэдэн шалтгааныг хүргэж байна.

Зөвхөн өлссөн үедээ идэх нь яагаад хортой байдаг вэ? Хадгалах

Насан туршийн найзаа олсныг илтгэх 10 шинж тэмдэг

Заримдаа хэн нэгэнтэй танилцаад удаагүй хэрнээ олон жилийн өмнөөс нэгнээ мэддэг байсан мэт сэтгэгдэл төрдөг билээ. Энэ нь санаа нийлсэн хүнтэйгээ учирсан болохыг илэрхийлэх бөгөөд тэр хүн заавал таны хос байх ёсгүй гэдгийг санаарай.

Насан туршийн найзаа олсныг илтгэх 10 шинж тэмдэг Хадгалах