Насан туршийн найзаа олсныг илтгэх 10 шинж тэмдэг

Заримдаа хэн нэгэнтэй танилцаад удаагүй хэрнээ олон жилийн өмнөөс нэгнээ мэддэг байсан мэт сэтгэгдэл төрдөг билээ. Энэ нь санаа нийлсэн хүнтэйгээ учирсан болохыг илэрхийлэх бөгөөд тэр хүн заавал таны хос байх ёсгүй гэдгийг санаарай.

Насан туршийн найзаа олсныг илтгэх 10 шинж тэмдэг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Та хоёрын хэрүүл ертөнцийн төгсгөл биш

Та хоёр бусдын адилаар хэрэлддэг ч маш амархан эв зүйгээ олдог. Нэгдүгээрт, та хоёр нэг нэгнээ алдахаас айдаг учир өчүүхэн зүйлээс болж энэ харилцааг төгсгөл болгохгүй. Хоёрдугаарт, та хоёр нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэдэг. Гуравдугаарт, та хоёр маргалдаж байсан ч нэг нэгэндээ сэтгэлийн шарх өгдөггүй. Энэ бүх зүйлийн ачаар та хоёрын хэрүүл амархан дуусдаг юм.

Та хоёрын хэрүүл ертөнцийн төгсгөл биш

2 Нэг нэгнээ эртнээс мэддэг байсан мэт санагдах

Та хоёр танилцаад удаагүй байгаа ч нэг нэгнээ төрсөн цагаасаа мэддэг байсан мэт мэдрэмж төрч байна уу? Та хоёр зарим нэг талаараа адил, хамтдаа өссөн мэт сэтгэгдэл төрж байна уу? Аливаа зүйлд хандах хандлага тань ижил байна уу? Энэ нь таныг санаа нийлсэн хүнтэйгээ учирсан болохыг илэрхийлнэ.

Нэг нэгнээ эртнээс мэддэг байсан мэт санагдах

3 Та хоёр нэг нэгнээ маш сайн ойлгодог

Лавлаж асуулгүйгээр та тухайн хүний хэлэх гэж буй зүйлийг шууд ойлгох болно. Ихэнх хайр дурлалын болон найз нөхдийн харилцаанд нэг нэгнээ үг хэлээгүй байхад ойлгох байдал жил ирэх тусам ихэсдэг. Харин зарим тохиолдолд урт удаан хугацаа шаардлагагүй нэгнээ хурдан ойлгодог байна.

Та хоёр нэг нэгнээ маш сайн ойлгодог

4 Ялгаатай байдал нь та хоёрт сөргөөр биш харин ч эерэгээр нөлөөлнө

Хэдийгээр ихрүүд гадаад төрхөөрөө адил байдаг ч зан араншин өөр байдаг. Харин дөнгөж танилцсан хүнтэйгээ зан араншны хувьд өөр байсан ч үүнийг муудалцах шалтгаан бус харин өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хардаг.

Ялгаатай байдал нь та хоёрт сөргөөр биш харин ч эерэгээр нөлөөлнө

5 Та хоёр хамтдаа шаналдаг

“Үхэл, амьдралын алинд ч үргэлж хамтдаа” гэдэг үг хайр сэтгэлд төдийгүй, найз нөхдийн харилцаанд ч чухал байр суурь эзэлдэг. Өрөвч хүн асуудалд орсон танилдаа "Би чамайг ойлгож байна" гэж хэлдэг бол дотно найзууд нэгнийхээ шаналлыг өөрийн бие, сэтгэлээр мэдэрдэг.

Та хоёр хамтдаа шаналдаг

6 Аз жаргал та хоёрыг илүү дотно болгодог

Хэн нэгний шаналлыг хамтдаа хуваалцаж, сэтгэлийн дэм өгөх нь амархан хэдий ч, аз жаргалыг хуваалцах тийм ч амархан биш. Хэрвээ та найзынхаа амжилтад атаархаагүй, түүний амжилтыг өрсөлдөөний нэг хэлбэр болгоогүй, бусдын амжилтыг үнэ цэнгүй болгоогүй бол та хоёр үнэхээр дотно хүмүүс бололтой.

Аз жаргал та хоёрыг илүү дотно болгодог

7 Та өөрийнхөөрөө байж чаддаг

Анх танилцахдаа хүмүүс байгаагаасаа илүү харагдахыг хүсдэг. Бид дотно хүмүүстээ л өөрийнхөө сул тал, галзуу байдлыг харуулж чаддаг. Зарим тохиолдолд өөрийгөө бүрэн илэрхийлэхгүй байх нь ч элбэг.

Энэ нь сэтгэлзүйн аюулгүй байдалтай холбоотой. Өөрийн сул болон өвөрмөц талуудыг харуулснаар та бусдын доог болох магадлалтай байдаг. Харин ойр дотнын хүмүүстэйгээ бид өөрийнхөөрөө чөлөөтэй байж чаддаг.

Та өөрийнхөөрөө байж чаддаг

8 Найзынхаа сул талыг хялбар хүлээж авдаг

Нөхөрлөлд төрөл бүрээр хандаж болно. Ялангуяа хоёр тал хэр их зүйлийг энэ харилцаандаа зориулж байгаа эсэхээр дүгнэж болно.

Гэхдээ өөр өнцгөөс ч дүгнэх боломжтой. Жишээлбэл таны ойр дотнын хүрээлэл дунд бусдын дургүйг ихээр хүргэдэг хүн байж болох ч та  хоёр хамтдаа байхдаа эв зүйгээ гайхалтай сайн олдог байж болно.

Найзынхаа сул талыг хялбар хүлээж авдаг

9 Хамт байхыг хүсэж байгаа учраас та хоёр хамт байгаа

Та хоёрыг холбож буй хамгийн чухал зүйл бол та хоёр хамтдаа байхыг хүсэж байгаа явдал юм. Гэхдээ энэ нь албан шаардлага байх ёсгүй гэдгийг санаарай.

Хамт байхыг хүсэж байгаа учраас та хоёр хамт байгаа

10 Та зүгээр л түүнийг маш сайн мэднэ

Хэрэв танд хэн нэгнийг хараад түүнд итгэх итгэл төрч, тэр таны ойр дотнын хүн мэт санагдаж байвал өөрсдийн нөхөрлөлийг бататгах зүйл хайх хэрэггүй.

Та зүгээр л түүнийг маш сайн мэднэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()