Алхалтаар жин хасахын тулд мөрдөх зөвлөмжүүд

Алхалт нь хамгийн хялбар спортын төрөл хэрнээ эрүүл мэндэд чамлахааргүй эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь таны зүрх судасны эрхтэн тогтолцоог дэмжээд зогсохгүй жингээ хаяхад тустай. Иймд хэрэв та фитнесс зааланд хэдэн цагаар дасгал хийхийг хүсэхгүй байгаа бол бидний зөвлөмжийн дагуу алхаад үзээрэй! 

Алхалтаар жин хасахын тулд мөрдөх зөвлөмжүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Илүү их алхаарай

Долоо хоногт дор хаяж дөрвөн удаа 30-40 минут алхах хэрэгтэй. Гэхдээ үнэндээ энд дээд хязгаар гэж байхгүй. Гол зүйл бол өөрийгөө хэт их ядраахгүй байх явдал юм. Хэрэв удаан алхах нь танд хэцүү байвал тодорхой хугацаанд хуваан алхаж болно. Хоол идсэнийхээ дараа бага ч болов алхах хэрэгтэйг санаарай. Энэ нь цусан дахь сахрын хэмжээг тогтворжуулахаас гадна бодисын солилцоог эрчимжүүлдэг. Ингэснээр илүүдэл өөх тос хуримтлагдахаас сэргийлнэ.

Сөрөг, таагүй сэтгэл хөдлөл их байвал мөн адил алхахыг зөвлөж байна. Энэ нь таны сэтгэл санааг дээрдүүлэхийн хажуугаар илчлэг шатаах болно. Ингээд нэг сумаар хоёр туулай буудах нь байна шүү дээ! 

Илүү их алхаарай

2 Эрчээ нэмэгдүүлээрэй

Алхаа тань илүү их эрчимтэй байх тусам их хэмжээний илчлэг шатааж чаддаг. Энэ бол ердийн нэг таамаг биш, шинжлэх ухаанаар батлагдсан судалгаа юм. Алхах явцад хурдаа өөрчлөх буюу нэмэгдүүлэх нь тогтмол хурдаар алхсантай харьцуулахад 20 хувиар илүү илчлэг шатаадаг байна. 

Жишээлбэл, та таван минутын турш хэвийн хэмнэлээр алхаж, гучин секундийн турш хурдаа нэмж, дараа нь гучин секундийн турш удаашруулж, хэвийн хэмнэлээр алхаж болно. Хамгийн гол нь зүрхэндээ хэт их ачаалал өгөхгүйн тулд гүйхгүй байх явдал юм.

Эрчээ нэмэгдүүлээрэй

3 Явган явахдаа гараа савлаж байгаарай

Хөндлөнгөөс харахад инээдтэй харагдаж магадгүй ч гараа далайцтай хөдөлгөх тусам илчлэг их шатдаг. Түүнчлэн биеийн дээд хэсгийн булчинг хөгжүүлэхэд тустай.

Явган явахдаа гараа савлаж байгаарай

4 Аль болох өгсүүр замаар явах

Өгсүүр замаар алхах үед биед мэдрэгдэх ачаалал ихэсдэг. Хэрэв та уул, толгодгүй газарт амьдардаг бол шатаар өгсөх боломжтой. Үүний зэрэгцээ дасгалаа илүү үр дүнтэй болгохын тулд авирахдаа биеэ урагш бөхийлгөж, богино алхам хийгээрэй. Мөн доошоо буух үеийнхээсээ илүү өвдгөө нугалах хэрэгтэй. Энэ нь үе мөч хэт ачаалахаас сэргийлнэ.

Аль болох өгсүүр замаар явах

5 Зөв байрлалаа хадгал

Явган явахдаа нуруугаа тэгш байлгах хэрэгтэй. Түүнчлэн мөр, хүзүүгээ сулласан байх ёстой. Энэ нь бие махбодыг хөдөлгөх үед булчинг илүү нарийн ажиллуулахад туслах ажээ.

Зөв байрлалаа хадгал

6 Өөртөө зорилго тавь

Улиг болсон сонсогдож болох ч тодорхой зорилго, тэр байтугай хүрэх гэж байгаа зүйлийнхээ талаар тооцоолоогүйн улмаас олон хүн хүссэн жиндээ хүрч чадахгүй. Үүнтэй ижил нөхцөл байдалд орохгүйн тулд та зорилгоо тодорхойлох хэрэгтэй. 

Эхлээд алхаагаа аажмаар нэмэгдүүлж таван мянган алхмаас эхлээрэй. Улмаар 10 мянга, дараа нь 15 мянгад хүргэхийг хичээгээрэй!

Хэр их алхсанаа өөрөө хэмжиж мэдэхгүй байвал ухаалаг утасныхаа эрүүл мэндийн аппликейшны тооцооллыг ашиглахыг зөвлөж байна. 

Өөртөө зорилго тавь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()