Гэртээ удаан байлгаж болохгүй 10 зүйл

2020-07-20, 14:19
7,591

Энерги гэдэг бол айл гэрийн гал голомтод ихээхэн чухал зүйл байдаг билээ. Бид гэртээ л амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг. Фенг Шүй танд гэр орондоо эерэг энерги бүрдүүлж, ирээдүйн төлөвлөгөө, мөрөөдөлдөө нэг алхам ч болов ойртоход тань туслах болно. Доор дурдагдах гэртээ хадгалж болохгүй хэрэгслүүдийг сайн тогтоогоод аваарай.

Гэртээ удаан байлгаж болохгүй 10 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дорнын ухаанаар бол эд зүйл бүр өөртөө энергийг агуулж байдаг. Тухайн эд зүйлийн аура нь таны эрүүл мэнд, сэтгэл санаа, хайр дурлал болон ажил хэрэгт үзүүлэх амжилт болон бусад зүйлд тань ч мөн нөлөөлдөг байна. Зарим нь бүр муу болон сайн энергийг дууддаг соронзон үйлчилгээтэй ч байдаг. 

Айл бүрт байдаг энгийн эдлэлүүдэд энерги сорох сөрөг хүч агуулагдаж байдаг. Тэдний сөрөг энерги нь хүнтэй удаан хамт байх тусам улам хүчирхэгжсээр байдаг. Сайн унтаж чадахгүй, толгойны өвчин тань намдахгүй, азгүйтэл бүтэлгүйтлээ салж чадахгүй байна уу? Тэгвэл арга хэмжээ авах цаг нь болж. Гэртээ байгаа энерги сорогчдыг яг одоо хайж олоод зайлуулах хэрэгтэй.

1 Хуучин углааш

Гэрийн углааш нь сөрөг энергийг хуримтлуулж эерэг энергийн урсгалд саад болж байдаг. Хуучирч элэгдсэн углаашаа хэзээ нэгэн цагт хэрэг болно гэж найдаад хадгалаад байлгүй азгүйтэл, муу санаа бодолтойгоо цуг гаргаж хаяад шинэ зүйлсэд зай гаргаарай.

Хуучин углааш

2 Хагархай толь

Олон хүн хагарсан толь муу энерги дагуулдаг гэдэгтэй санал нийлдэг. Фенг Шүйд уг эдлэл нь сайн энергийг ойлгоод муу энерги болгон хувиргадаг гэнэ. Жижигхэн цуурчихсан толийг хаяхад хайран санагдаад бид зуслангийнхаа байшин руу явуулчихдаг. Энэ нь маш буруу үйлдэл юм. Хэдий толь нь бүтэн байсан ч хаалганы өмнө толь өлгөхийг хориглодог. Орж ирэх ёстой байсан эд баялаг толинд ойгоод оронд нь өвчин зовлон цуглардаг байна.

Хагархай толь

3 Хагарсан, сэтэрхий аяга таваг

Хятадын мэргэн үгэнд "Таваг хагарсан бол бүх зүйл хагарсан" гэсэн үг байдаг. Мөн Фенг Шүй гал тогооны зохион байгуулалтад онцгой анхаарал хандуулдаг. Азын тэнгэр танаас урвахыг хүсэхгүй байгаа бол хагарч, сэтэрсэн аяга таваг хэрэглээд хэрэггүй л болов уу. Хагарч сэтэрсэн л бол шууд хогонд орж гэрээсээ аль болох хурдан гаргах ёстой. Тэгээгүй бол үр дагавар нь сайнгүй л байх болов уу.

Хагарсан, сэтэрхий аяга таваг

4 Эвдэрсэн хэрэгслүүд

Айл бүрт эвдэрсэн утас эсвэл цахилгаан хэрэгсэл байж л байдаг. Харамсалтай нь эдгээр хэрэгслүүд их аюултай юм. Биоэнергийн мэргэжилтнүүд цахилгаан инженерчлэлийг энергийн орц гэцгээдэг. Үнэндээ эдгээр хэрэгслүүдэд байнга муу энерги эргэлдэж байдаг бөгөөд ажиллаж байхдаа тэрхүү энерги нь гадагшлахгүй дотроо хадгалагдаж байдаг гэнэ. Гэвч эвдэрсэн тохиолдолд энергийн бөөгнөрөл үүсэж эцэстээ тэрхүү хуримтлагдсан сөрөг энерги нь гадагшилж гэрийн аураг муутгадаг байна.

Эвдэрсэн хэрэгслүүд

5 Тааламжгүй хүмүүсээс авсан бэлэг

Зарим хүмүүс ямар нэгэн тодорхой шалтгаангүй ч гэсэн бидэнд муу мэдрэмж төрүүлэх тохиолдол бий. Юуны түрүүнд тэднээс зайгаа барих нь чухал бөгөөд тэдний өгсөн бэлгийг хадгалаад хэрэггүй юм. Бэлгийг нь аваад талархаж болно гэхдээ гэртээ бүү аваач. Азгүйтэл дагуулж, эрүүл мэнд тань муудах эрсдэлтэй. Иймэрхүү эд зүйлс энергийг тань муутгах болон чөтгөрийн нүдийн үүргийг гүйцэтгэх магадлалтай байдаг. Зарах юм уу, бусдад бэлэглэж болно, жижигхэн эд зүйл байвал өөрийнхөө аюулгүй байдлыг хангаад шатаачихад ч илүүдэхгүй.

Тааламжгүй хүмүүсээс авсан бэлэг

6 Хуучин шүүр

Хогийг үргэлж шинэхэн шүүрээр болгоомжтойгоор шүүрдэж гаргах хэрэгтэй. Хуучирсан цэвэрлэх хэрэгсэл, эвдэрхий шалны мод, бохир хивс гэх мэт нь таны гэр бүлд гамшгийг дуудаж мэднэ. Бохирдол сөрөг энерги, өвчин зовлон, бүтэлгүйтлийг өөртөө дуудаж байдаг. Цэвэрлэгээний хэрэгслүүдээ цаг тухайд нь солин гэр орноо тогтмол цэвэрлэж байх нь чухал.

Хуучин шүүр

7 Хуучирсан, хог дээр гарах болсон цаас болон шилэн савнууд

Шил болон цаас нь бүхий л төрлийн асуудлыг дагуулж байдаг сөрөг энергийн гол дамжуулагчид юм. Тэд тоос цуглуулж, зай эзлэхээс гадна эерэг энергийн урсгалыг хааж байдаг. Ийм эд зүйлсийг зочны өрөөндөө битгийх л зоориндоо ч хадгалж болохгүй.

Хуучирсан, хог дээр гарах болсон цаас болон шилэн савнууд

8 Өргөст ургамлууд

Гэртээ тарих ургамлуудыг хянуур сонгох хэрэгтэй. Кактус, сарнай гэх мэт өргөст ургамлууд цонхоор орж ирдэг эерэг энергийн урсгалыг хааж байдаг. Мөн хурц ирмэгтэй тавилгууд ч гэрийн уур амьсгал, зохицлыг эвдэж байдаг. Үнэхээр кактус тарихыг хүсч байгаа бол хамгийн ихдээ ганцыг компьютерийн дэлгэцныхээ хажууд л тарих боломжтой. Хэзээ ч өргөстэй ургамлыг унтлагын өрөөндөө байлгаж болохгүй. 

Өргөст ургамлууд

9 Мөлхөө ургамлууд

Ийм төрлийн ургамлууд хүний бодлыг самууруулж, зан аашийг нь эвдэн, эргэлзээг өдөөдөг байна. Энэ төрлийн ургамлын хажууд оюун ухаан шаардсан зүйл хийх хэцүү байдаг. Мэргэжилтнүүд энэ ургамлыг гэртээ огт тарихгүй байхыг зөвлөдөг гэнэ шүү.

Мөлхөө ургамлууд

10 Тоос шороо болон хог

Зүүний сургаалуудад ганцхан сэтгэлийн цэвэр ариун байдалд биш биеийн цэвэр ариун байдал ч мөн чухал байр суурь эзэлдэг. Гэрийн цэвэр цэмцгэр байдаг бидний дотоод байдлыг илтгэдэг бөгөөд бохир шал нь муугийн дохио билээ. Бохирдол айл гэрт ядуурлыг дууддаг бөгөөд бэлэн мөнгөний эргэлтийг хааж байдаг байна. Тоос ч мөн ялгаагүй сөрөг энергийн эх үүсвэр билээ. Тоос өвчин үүсгэдгээс гадна энергийн шинэчлэлийг хааж байдаг. Бохир аяга таваг угаалтуураас өөр газар байх ёсгүй бөгөөд хогийн уут нь эерэг энергийг хааж байдаг учир гэрийн дотор болон үүдний урд байж болохгүй зүйлсийн нэгт зүй ёсоор багтдаг байна. Хогоо цуглуулалгүйгээр тогтмол гаргаж хаяж байх хэрэгтэй.

Тоос шороо болон хог

Мэдээж эдгээрийг гаргаж хаялаа гээд нэг өдрийн дотор бүх зүйл сайхан болчихгүй ч эерэг энерги оруулахын тулд гэрээ цэвэрлэх нь чухал юм. Хуучин эд зүйлсэээ өнгөрсөнд нь үлдээгээд ирээдүйн төлөө шинэ эд зүйлс шинэ алхмыг тавих хэрэгтэй. Яг одоо гэртээ нэгжлэг хийж гэр орноо цэвэрлээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()