Зөвхөн Франц бүсгүйчүүдэд байдаг сонирхолтой 10 хэв маяг

“Франц эмэгтэй” гэх үгийг сонсох үед хамгийн түрүүнд таны толгойд хар даашинзтай, уруулаа улаанаар будсан бүсгүйн дүр буудаг уу? Гэтэл орчин үед энэ ойлголт аль хэдийн үгүй болжээ. Франц бүсгүйчүүд биед эвтэйхэн хувцас өмсөж, гадуур будаггүй алхаж, өндөр өсгийтийн оронд кет сонирхох болсон байна.

Зөвхөн Франц бүсгүйчүүдэд байдаг сонирхолтой 10 хэв маяг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Францад эмэгтэй хүнээс яагаад гэрлээгүй юм гэж хэзээ ч асуухгүй

Францад эмэгтэй хүнээс яагаад гэрлээгүй болохыг асуух нь ёс зүйгүй хэрэг гэнэ. Үүнээс гадна яагаад хүүхэдгүй болохыг нь ч асууж болдоггүй аж. Манайхаас ялгаатай нь франц эцэг эхчүүд охидоосоо хурдан гэр бүлтэй болохыг шаарддаггүй учир тэдний хувьд 40-50 насандаа гэр бүл зохиох нь хэвийн үзэгдэл байдаг.

Францад эмэгтэй хүнээс яагаад гэрлээгүй юм гэж хэзээ ч асуухгүй

2 Франц бүсгүйчүүд хөхний даруулга ховор зүүдэг

Франц бүсгүйчүүд байнга хөхний даруулга зүүх нь хөхний хорт хавдрын үндэс гэж үздэг учир албан хэргийн буюу ажлын цагаас бусад үед хөхний даруулгаас татгалздаг.

Франц бүсгүйчүүд хөхний даруулга ховор зүүдэг

3 Тэд бараг косметик хэрэглэдэггүй

Франц эмэгтэйчүүд нүүр будгийн бүтээгдэхүүний оронд байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг.  Бусад оронд нүүрнийхээ будгийг сэргээж буй эмэгтэйтэй метро, автобусанд таарч болох бол францад чийгшүүлэгч тос түрхэж буй эмэгтэйтэй таарах нь энгийн үзэгдэл.

Тэд бараг косметик хэрэглэдэггүй

4 Өөрийн эд хөрөнгийг бусдад мэдэгдэх ёсгүй

Францад өөрийн хөрөнгө мөнгөний хэмжээг бусдад бараг л харуулдаггүй учир дансандаа их хэмжээний мөнгөтэй эмэгтэй үнэт эдлэл, тансаг хувцас худалдаж авах нь юу л бол. Харин цэвэр арьсан цүнх, чанартай цагаар гангарсан бүсгүйтэй таарах нь олон. Чухамдаа францууд хэзээ ч бусдад баян харагдахын тулд хичээдэггүй. 

Өөрийн эд хөрөнгийг бусдад мэдэгдэх ёсгүй

5 Франц бүсгүйчүүд ихэнхдээ кет өмсдөг

Өндөр өсгийт өмсөж гудамжаар алхаж буй бүсгүйтэй францад таарах нь ховор бөгөөд өндөр өсгийт өмссөн бүсгүйтэй таарвал тэр жинхэнэ франц эмэгтэй биш байх болов уу. Франц бүсгүйчүүд пүүз гэхээсээ илүү цагаан өнгийн кет өмсөх сонирхолтой байдаг.

Франц бүсгүйчүүд ихэнхдээ кет өмсдөг

6 Гэрлэлтийн дараа хосууд хэзээ ч эцэг эхтэйгээ амьдардаггүй

Франц залуус гэрлэснийхээ дараа хэзээ ч эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй. Хэрэв тусдаа гарах санхүүгийн боломжгүй байгаа тохиолдолд хуримаа хойшлуулж, өөрсдийн гэсэн гэртэй болохын тулд хичээл зүтгэлээ дайчилдаг гэнэ. 

Гэрлэлтийн дараа хосууд хэзээ ч эцэг эхтэйгээ амьдардаггүй

7 30 нас хүрээгүй бол хүүхдийн талаар төдийлөн боддоггүй

Француудын хувьд 20-оод насандаа хариуцлага хүлээхэд хэтэрхий эрт гэж үздэг учир анхны хүүхдээ 30 гараад  төрүүлдэг байна. Үүнээс гадна 20 настай гэрлэж, хүүхэдтэй болно гэдэг француудын хувьд шок юм. Тэдний үзлээр энэ нас нь санхүүгийн тогтворгүй, амьдралын туршлага муутай үе ажээ.

30 нас хүрээгүй бол хүүхдийн талаар төдийлөн боддоггүй

8 Хуучин бараа худалдаж авдаг

Францчууд хүний гар дамжсан эсэхийг тоодоггүй учир хуучин бараа худалдаж авах нь энгийн үзэгдэл. Тэр ч бүү хэл заавал шинэ зүйл худалдаж авах гэж зээл авч буй хүмүүс тэднийг гайхшируулдаг байна. Тэд хуучин тавилга худалдаж авахаас ч татгалзахгүй.

Хуучин бараа худалдаж авдаг

9 Цэг таслалын өмнө зай авдаг

Францад амьдарч буй гадаад иргэнийг мессеж бичиж буй хэлбэрээр нь таних боломжтой. Учир нь нутгийн оршин суугчид цэг таслал, асуулт, анхааруулгын тэмдгийн өмнө заавал зай авдаг байна.

Цэг таслалын өмнө зай авдаг

10 Франц бүсгүйчүүд тослогдсон үстэй гадуур явж чадна

Франц бүсгүйчүүд гадуур угаагаагүй толгойтой явж чаддаг. Хэн ч түүнийг муухай харж, буруутгахгүй. Францын иргэд цаг хугацааг маш ихээр үнэлдэг учир ямар нэгэн уулзалтад удаан хугацааны турш бэлтгэх хэрэггүй гэж үздэг байна. Тиймээс ажил хэргийн уулзалтад хэн нэгэн толгойгоо угаахгүй ирвэл битгий гайхаарай.

Франц бүсгүйчүүд тослогдсон үстэй гадуур явж чадна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()