ЧӨЛӨӨТ ЦАГ

Брокколи буюу цэцэгт байцааны таны мэдэхгүй 10 ач тус

Бүх төрлийн хүнсний ногоонд дургүй хүмүүс байдгийн дунд брокколи буюу цэцэгт байцаанд онцгой дургүй хүмүүс ч байдаг. Тэдний хувьд дургүй зүйлийг нь албан хүчээр идүүлэхэд ял шийтгэл мэт төвөгтэй санагддаг болов уу гэлтэй. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь эрүүл мэндэд хамгийн ач тустай хүнсний ногооны нэг юм. Ингээд брокколи идэхийн ашиг тустай талуудаас танд хүргэе. 

Брокколи буюу цэцэгт байцааны таны мэдэхгүй 10 ач тус Хадгалах

"Битгий инээмсэглэ, битгий угаа" - Ким Кардашианы гоо үзэсгэлэнгээ хадгалдаг нууц

Ким Кардашиан (Kim Kardashian) үргэлж өөрийн өвөрмөц, гоо үзэсгэлэнт гадаад төрхөөрөө бусдын анхаарлыг татдаг билээ. Тэр бусад бүсгүйчүүдийн адилаар гоо сайханд орж, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг нь мэдээж юм. Гэхдээ бүсгүй өөрийн гадаад төрхөнд их анхаарал хандуулдаг учир янз бүрийн үйлчилгээ хийлгэхэд бэлэн байдаг. Ингээд түүний гоо үзэсгэлэнгийн нууцыг хамтдаа задалцгаая! 

"Битгий инээмсэглэ, битгий угаа"  - Ким Кардашианы гоо үзэсгэлэнгээ хадгалдаг нууц Хадгалах

2021 оны шинэ жилд зориулан гэрээ чимэглэх 8 санаа

Өвлийн бэлтгэлээ хаврын улирлаас эхлэн базааж эхлэх хэрэгтэй байдаг бол халуун дулаан уур амьсгал мэдрүүлдэг шинэ жилийн баярт ч эртлэн бэлдэх сайхан шүү дээ. Лааны тавиур, гацуур мод, гэрлэн чимэглэлүүд баярын уур амьсгал бүрдүүлж, ирж буй шинэ жилийг улам тэсэн ядам болгодог билээ. Бид та бүхэнд санхүүгийн их зардал гаргалгүйгээр гэртээ ид шидийн уур амьсгалыг хэрхэн бий болгох талаар мэдээллийг хүргэж байна. 

2021 оны шинэ жилд зориулан гэрээ чимэглэх 8 санаа Хадгалах
2020-11-29, 12:02

Эмэгтэй хүний сэрлийг хамгийн их хөдөлгөдөг 9 зүйл

Эрчүүдийн сэрлийн мэдрэмж эмэгтэйчүүдийнхээс илүү хурдан хөдөлдөг болохыг хүн бүр мэддэг болов уу. Харин бүсгүйчүүдийн хувьд энэ нь нэлээд ярвигтай асуудал юм. Эмэгтэй хүний сэрлийн цэгийг олохын тулд багагүй туршлага, туршилт хэрэгтэй. Үүний тулд нэгдүгээрт, та бүх эмэгтэй хүнд нөлөөлөх арга барилыг ашиглах шаардлагатай. Хоёрдугаарт, та тухайн эмэгтэйд таалагддаг байх ёстой. Ингээд бид танд бүсгүйчүүдийн сэрлийг хэрхэн хөдөлгөх талаар зөвлөгөөг хүргэе.

Эмэгтэй хүний сэрлийг хамгийн их хөдөлгөдөг 9 зүйл Хадгалах

Хүйтэн өрөөнд унтахын 9 ашиг тус

Бүгчим халуун өрөөнд унтах нь зүгээр ч нэг тав тухгүй байдал үүсгээд зогсохгүй мөн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байдаг ажээ. Энэхүү нийтлэлд сэрүүн өрөөнд унтсанаар бие махбодид ямар эерэг өөрчлөлтүүд ордог тухай мэдээллийг хүргэж байна. 

Хүйтэн өрөөнд унтахын 9 ашиг тус Хадгалах
2020-11-19, 12:26

Танаас бусад бүх хүмүүс амжилттай яваа мэт санагддаг бол үүнийг уншаарай!

Амжилт гэдэг нь хэн нэгнийг амьдралын тодорхой өндөрлөгт хүрэх үед нь зарим нь чин сэтгэлээсээ баярлаж, зарим нь хараар атаархах явдал юм. Заримдаа эргэн тойронд байгаа бүх хүмүүс амжилтад хүрч байгаа юм шиг санагдаж эхэлдэг. Тийм үед бид өөрийгөө дэлхий ​​дээрх цорын ганц бүтэлгүй хүн мэтээр төсөөлдөг шүү дээ. Гэхдээ энэ бол буруу үзэл бодол юм...

Танаас бусад бүх хүмүүс амжилттай яваа мэт санагддаг бол үүнийг уншаарай! Хадгалах
2020-11-18, 14:00

Даничуудын аз жаргалын нууц - "Хюгге" амьдралын хэв маягийн 8 дүрэм

Хюгге буюу “hygge” гэдэг нь ерөнхийдөө аз жаргал, тав тух, аюулгүй байдлыг илэрхийлдэг. Данийн эрдэмтэд энэхүү мэдрэмжийг амьдралын хэв маяг болох боломжтой гэж үзсэн байна. Өвлийн улирал айлчлан ирж байгаатай холбоотойгоор та бүхэн ч мөн өөрийнхөө эргэн тойронг тав тух, таатай мэдрэмжээр хүрээлүүлэх хэрэгтэй. Дулаан оймсоо гаргаж өмсөөд л хюгге мэдрэмжийг авч болно шүү дээ. Ингээд бид танд “хюгге” амьдралын хэв маягийн 8 дүрмийг хүргэе.

Даничуудын аз жаргалын нууц - "Хюгге" амьдралын хэв маягийн 8 дүрэм Хадгалах

Таны хүүхдийн амьдралд ямар нэгэн асуудал гарсныг илэрхийлэх 10 шинж

Таны хүүхэд муу дүн авч эсвэл хичээлээ тасалж эхэлбэл та түүнд асуудал тулгарсан болохыг шууд ойлгодог шүү дээ. Гэхдээ өсвөр насны хүүхэд бэрхшээлтэй байна гэдгийг далд утгаар харуулдаг зан авирын шинж тэмдгүүд мөн их түгээмэл тохиолддог ажээ. Эдгээр зан үйлийн онцлог шинж чанаруудыг анзааралгүй өнгөрөөх нь элбэг байдаг тул тэдгээрийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Таны хүүхдийн амьдралд ямар нэгэн асуудал гарсныг илэрхийлэх 10 шинж Хадгалах
2020-11-16, 12:53

Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ?

Коронавирусын халдвар дэгдсэнээс хойш хүчилтөрөгчийн дутагдлын эмгэг нэлээд газар аваад байгаа ч эрдэмтэд эрт дээр үеэс энэ талаар судлаж эхэлсэн байна. Хүчилтөрөгч хангалтгүй байвал амьдрах найдвар үгүй болох бөгөөд хүчилтөрөгчийн дутагдлын гол шинж тэмдэг нь ядаргаа, бие сульдах явдал юм. Хэдийгээр энэ бүхэн таагүй шинж тэмдгүүд ч бид төдийлөн анхаарал хандуулдаггүй.  Гэтэл үүнээс болж бие организм бүхэлдээ эрч хүчгүй, шүүсийг нь сорсон нимбэг мэт болдог аж.

Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн сэргийлэх вэ? Хадгалах

"Хувцаслалтын минимализм" - Ганцхан хослолыг бүх арга хэмжээнд зохицуулж өмсөх арга

Эмэгтэй хүний хувцасны шүүгээнд бусад ямар ч хувцастай зохих төгс хувцас заавал байх хэрэгтэй. Сонгодог хар өнгийн хослол нь зөвхөн тренд төдийгүй бүхий л нөхцөл байдалд таныг аварч чадна. Ингээд нэг хослолын тусламжтайгаар хэрхэн олон хэв маягийг бүтээх талаар зөвлөгөөг танд хүргэе.

"Хувцаслалтын минимализм" - Ганцхан хослолыг бүх арга хэмжээнд зохицуулж өмсөх арга Хадгалах

Бөөрний үйл ажиллагаа муудсаныг илэрхийлдэг 9 шинж тэмдэг

Бөөр бидний бие организмд чухал үүргүүдийг гүйцэтгэдэг бөгөөд тэдгээрийн нэг нь хорт бодисыг биеэс гаргах явдал юм.  Бөөр 20-150 литр цусыг шүүснээр 1-2 литр шээс ялгаруулдаг байна. Бөөрний үйл ажиллагаа муудах нь бие организмыг хордлогод оруулдаг. Тиймээс хэрвээ таны биед дараах шинж тэмдэг илэрч байвал нэн даруй мэргэжлийн эмчид хандаарай.

Бөөрний үйл ажиллагаа муудсаныг илэрхийлдэг 9 шинж тэмдэг Хадгалах

Төрөл бүрийн хүнснээс хэр хэмжээтэйг идэхэд 1000 калори болох вэ?

Та турах гэж байгаа, жингээ барьж байгаа, эсвэл хооллох хэв маягаа өөрчилмөөр байгаа гээд ямар ч нөхцөлд байсан хүнсний бүтээгдэхүүнээс авч буй илчлэгийнхээ хэмжээг тооцоолох шаардлагатай тулгарна. Мөн хоол хүнсний харагдах байдалтай дээрх зүйл ямар ч хамааралгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Зарим хоолноос өчүүхэн жаахан хэсгийг идэхэд бие организмд илчлэгийн илүүдэл үүсгэдэг бол заримаас нь хэчнээн ихийг идсэн ч асуудалгүй байж болно. 

Төрөл бүрийн хүнснээс хэр хэмжээтэйг идэхэд 1000 калори болох вэ? Хадгалах
2020-11-12, 17:40