Хүн 40 гарахаараа яагаад жин нэмж эхэлдэг вэ?

2019-03-17, 12:50
8,591

Зарим хүмүүс 40 нас хүрэхээрээ хүнснээс авах шим тэжээл, хөдөлгөөний идэвх нь өөрчлөгдөөгүй ч гэсэн жин нэмж эхэлдэг. Энэ үзэгдэл нь хөгшрөлтийн үйл явцаас хамаарч биед гарах өөрчлөлтүүдтэй холбоотой. Ингээд та бүхэнд тэдгээр өөрчлөлтүүд нь юу болохыг тайлбарлаж, хэрхэн сэргийлэх талаар зөвлөмжийг хүргэж байна.

Хүн 40 гарахаараа яагаад жин нэмж эхэлдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бодисын солилцоо удаашрана

2010 онд хийсэн нэгэн томоохон судалгаагаар нас насны 8000 хүний биеийн байдалд ажиглалт хийж үзэхэд 40-өөс дээш насныхны үндсэн бодисын солилцоо 3.1-3.3 хувиар буурсан байгаа нь ажиглагджээ.

Энэ нь 40-өөс дээш настай хүний биеийн өдөрт шатаах илчлэг 50-60 ккал-аар буурдаг гэсэн үг юм. Тиймээс биеийн хөдөлгөөний идэвх, хоолны цэсээ хэвээр нь үлдээсэн тохиолдолд жилд гурван кг жин нэмэх нь байна.

Ямар арга хэмжээ авах вэ? 

Идэх хоолондоо анхаарч, авах илчлэгийн хэмжээгээ багасгах хэрэгтэй. Хэрвээ жин хасахыг хүсвэл нүүрс ус бага хэрэглэж, өдөрт авах илчлэгийг хэвийн хэмжээнд нь байлгахыг хичээгээрэй. 

Бодисын солилцоо удаашрана

2 Булчингийн масс багасна

50 нас хүрсний дараа булчингийн масс маш хурдацтайгаар (жилд 15 хувь) багасдаг. Ерөнхийдөө 30 гараад ирэхээр ямар ч хүний булчин болон биеийн хүч багасч эхлэнэ. 

Хөгшрөлттэй холбоотой өөрчлөлтүүд, хөдөлгөөний дутагдал, тестостерон дааврын бууралт зэрэг хүчин зүйлс булчингийн масс хасагдахад нөлөөлдөг тул бие махбодь тэнцвэртэй байдлыг нь хангах гэж илчлэг ихээр шатаадаг байна. 

Ямар арга хэмжээ авах вэ? 

Спортоос холдсон бол дахин эхлэх цаг. Биеийн хүчний дасгал хийнгээ уураг сайн хэрэглэх нь булчингийн массыг тэнцвэртэй байлгаж нэмэгдүүлэхэд туслана.

Булчингийн масс багасна

3 Дааврын өөрчлөлт

Эмэгтэйчүүдийн биед 35 наснаас эхлэн эстроген дааврын ялгарал буурч, улмаар цэвэршилтийн шинж тэмдгүүд илэрдэг. Эстрогений илүүдэл өөх хуримтлахад нөлөө үзүүлдэгтэй адил дутагдал нь бас биеийн жинд сөргөөр нөлөөлдөг байна. Цэвэршилт явагдсаны дараа гэдэс орчмын өөх болон биеийн инсулин, глюкоз нэмэгдэх шинж тэмдэг илэрнэ.

Эрчүүдийн хувьд 30 наснаас эхлэн тестостерон даавар буурч, 40 гарсны дараа мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарна. Сэтгэл гутралд орох, бэлгийн дур хүсэл буурах, булчингийн масс багасах зэрэг нь  тестостерон буурахад гардаг шинж тэмдгүүд юм.

Ямар арга хэмжээ авах вэ? 

Дааврын ялгаралтай шууд холбоотой байдаг бамбай булчирхайн хэвийн байдлыг шалгуулах хэрэгтэй. 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 20 хувь нь бамбай булчирхайн ямар нэгэн асуудалтай болсон байдаг. Бие сульдаж аливаа юм хийх хүсэлгүй болох, биеийн жин тодорхой шалтгаангүйгээр нэмэгдэх шинж тэмдэг илэрч байвал эмчид хандаж дааврын тэнцвэрийн тест хийлгэх хэрэгтэй. Дааврын эмчилгээ нь жин нэмэхээс сэргийлэхэд туслах боломжтой. 

Тестостероны хэмжээг нэмэгдүүлэхэд тустай хүчний бэлтгэл хийх, уураг ихтэй сахаргүй хүнс хэрэглэх, стрессгүй амьдрах зэрэг аргууд бий.

Дааврын өөрчлөлт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()