Даничуудын аз жаргалын нууц - "Хюгге" амьдралын хэв маягийн 8 дүрэм

Хюгге буюу “hygge” гэдэг нь ерөнхийдөө аз жаргал, тав тух, аюулгүй байдлыг илэрхийлдэг. Данийн эрдэмтэд энэхүү мэдрэмжийг амьдралын хэв маяг болох боломжтой гэж үзсэн байна. Өвлийн улирал айлчлан ирж байгаатай холбоотойгоор та бүхэн ч мөн өөрийнхөө эргэн тойронг тав тух, таатай мэдрэмжээр хүрээлүүлэх хэрэгтэй. Дулаан оймсоо гаргаж өмсөөд л хюгге мэдрэмжийг авч болно шүү дээ. Ингээд бид танд “хюгге” амьдралын хэв маягийн 8 дүрмийг хүргэе.

Даничуудын аз жаргалын нууц - "Хюгге" амьдралын хэв маягийн 8 дүрэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дүрэм 1: Ойр дотны хүмүүс

Хамгийн дотны найз нөхөд, ойр дотны хүмүүсээ гэртээ урьж байгаарай. Кафе эсвэл бааранд уулзах нь гэрт уулзсанаас тэс өөр мэдрэмжийг төрүүлнэ.  Харин гэртээ тухтай суугаад өөрийн гараар жигнэмэг хийх, эсвэл хоол бэлдэж, лаа асаагаад ярилцаж суух нь жинхэнэ аз жаргал, тав тухыг мэдрүүлэх болно. Ойр дотны хүмүүстэйгээ ярилцах, гэр бүлээрээ зөөлөн хивсэн дээр хэвтэх нь танд тайван байдал, аз жаргалыг бэлэглэнэ.

Дүрэм 1: Ойр дотны хүмүүс

2 Дүрэм 2: Өөрийнхөө орчин тойрныг тухтай болгох

Данийн дүрмийг баримтлах юм бол гэрээ тохижуулахдаа минималист хэв маягаар тохижуулж, аль болох цайвар өнгийг сонгох хэрэгтэй байдаг.  Гэхдээ хюгге дотоод засал чимэглэлийн хамгийн гол зүйл нь зөөлөн гэрэлтүүлэг юм. Зөөлөн гэрэлтүүлэг маш их байх ёстой бөгөөд үүнд лаа, ширээний гэрэл, жижиг гэрэл байж болно. Гэрт тод биш ч маш олон гэрэл байгаа. Үүнээс гадна зөөлөн хөнжил, дэр, керамик сав суулга, гэрлийн бүрхүүл, номын тавиур, зөөлөн нэхмэл оймс зэрэг нь тав тухыг бүрдүүлнэ. Гэхдээ энэ бүхэн тансаг бус харин энгийн, үл мэдэгдэх байх ёстой.  Мод, даавуу, ноос, шавар материал энэ бүхэнд гайхалтай тохирно. Ингээд өөрийнхөө гэрийг илүү тав тухтай болгосноор та хюггег илүү мэдэрч аз жаргалтай болно.

Дүрэм 2: Өөрийнхөө орчин тойрныг тухтай болгох

3 Дүрэм 3: Амтат хоол

Тав тухтай орчин, ойр дотны хүмүүс... Өөр юу дутуу гэж? Мэдээж, амтат хоол шүү дээ. Гэхдээ энэ нь захиалгын хоол бус харин таны өөрийн гараар бэлдсэн хоол байх хэрэгтэй. Шинэхэн чанасан кофе, эсвэл амтат халуун шоколад. Хэдийгээр та зөв хооллолтыг дэмждэг ч заримдаа өөрийн гараар хийсэн жигнэмэг, шарсан мах зэргийг идэж болно шүү дээ. Ингээд та хюгге хэв маягийг бүрэн утгаар нь мэдэрч чадна.

Дүрэм 3: Амтат хоол

4 Дүрэм 4. Амьдралын идэвхтэй хэв маяг

Дани хүмүүс ноосон оймс өмсөөд л, алимтай жигнэмэг идээд хэвтээд байдаг гэж та битгий бодоорой. Өөртөө хайртай байх нь мэдээж, өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулахтай мөн холбоотой. Хэдийгээр данийн иргэд амттай хоол их хэмжээгээр иддэг ч илүүдэл жингийн тал дээр санаа зовдоггүй. Учир нь тэд амьдралын идэвхтэй хэв маягтай юм. Хюгге  хэв маягийн дасгал сургуулилт гэдэг нь гэр бүлийнхэнтэйгээ цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, ууланд алхах, дугуй унах, скандинавын алхалт зэрэг багтана.  Дани улсын иргэд ажилдаа ч дугуй унаж явах нь бий. Хэдийгээр Дани дулаан уур амьсгалтай биш хэдий ч зузаан хувцсаа өмсөөд л хюгге хэв маягаар дугуйгаа жийгээд л явна шүү дээ.

Дүрэм 4. Амьдралын идэвхтэй хэв маяг

5 Дүрэм 5: Биед эвтэйхэн хувцас

Сүүлийн үед тав тухтай байдал тренд болоод байгаа бөгөөд загвар зохион бүтээгчид ганган, тансаг хувцас гэхээсээ илүү биед эвтэйхэн хувцас бүтээхийг илүүд үзэх болсон.  Богино куртканы оронд биед эвтэйхэн урт, дулаан пальто, өндөр өсгийтийн оронд хөлд эвтэйхэн пүүз, урт кардиган, худи, зузаан хоолойтой цамц, том ороолт, өргөн зөөлөн өмд, бариу даашинзны оронд сул тааран даашинз зэрэг нь тренд болж байгаа. Бие бариагүй дулаахан хувцас өмсөх үед та илүү аз жаргал, эрх чөлөөг мэдрэх болно. Үүнээс гадна зөөлөн даавуун хувцсыг сонгоорой. Энэ бол аз жаргалын нэгээхэн хэсэг.

Дүрэм 5:  Биед эвтэйхэн хувцас

6 Дүрэм 6: Бүх зүйл хэмжээ хязгаартай байх хэрэгтэй

Амтат жигнэмэгийг дуртайя тайван идэх нь жижиг аз жаргалын нэг хэсэг билээ.  Харин олон ширхгийг нэг дор идэх нь та стрессээ дарахын тулд идэж байгаа хэрэг юм. Тиймээс амьдралаас аз жаргалыг мэдрэх өөрийн хэмжээ хязгаарыг тогтоох хэрэгтэй учир тусгайлан нэг өдрийг онцлоорой. Жишээлбэл, та найзуудтайгаа уулзахаар өдөр товлоод энэ өдрийг тэсэн ядан хүлээж, аз жаргалтайгаар бэлдэх болно. Чухамдаа хюгге хэв маягийн салшгүй нэг хэсэг нь амттан ажээ. 

Дүрэм 6: Бүх зүйл хэмжээ хязгаартай байх хэрэгтэй

7 Дүрэм 7. Энгийн аз жаргал, баяр хөөр

Эргэн тойрноо нэг ажиглаад үзээрэй.  Хамгийн сайхан бүхэн үнэгүй байгааг та харах болно. Энгийн зүйлсийг үнэлж аз жаргалыг мэдэрч сураарай. Жишээлбэл: навчны шаржигнах чимээ, ойр дотны хүмүүсийн тань инээмсэглэл,  үдшийг хайртай хүнтэйгээ хаммт өнгөрүүлэх, нохойтойгоо зугаалах, хүүхдүүдийн тань хөгжилдөн тоглож буй чимээ, нарлаг өдөр гэх мэт. Харин материаллаг эд зүйлс бол хюггед төдийлөн тохирохгүй.  Хюгге нь хөрөнгө мөнгөний талаар бус бөгөөд харин хувийн аз жаргалын тухай юм. Нэг шил оргилуун дарс хэзээ  ч амтат цайтай эн зэрэгцэхгүй. Дэлгүүрээс худалдаж авсан хоол хэзээ ч өөрийн гараар хийсэн хоолыг гүйцэхгүй. Заавал тансаг автомашин худалдаж авснаар та аз жаргалыг мэдрэх шаардлагагүй гэдгийг санаарай.

Дүрэм 7. Энгийн аз жаргал, баяр хөөр

8 Дүрэм 8. Өөрийн гэсэн хоббитой болоорой

Таны амьдрал зөвхөн ажил, гэр гэж дуусах ёсгүй. Тиймээс танд аз жаргалыг бэлэглэх ямар нэгэн сонирхолтой зүйлийг олох хэрэгтэй. Жишээлбэл: Усан будгаар зураг зурах, эвлүүлдэг зураг эвлүүлэх, нэхмэл, хатгамал, хатаасан цэцгээр цэцэг урлах гэх мэт. Энэ бүхнээр та гэрээ чимэглэж болно. Өөрийн дуртай сонирхолтой зүйлээ хийж байх үедээ та өөрийнхөөрөө байж чадна.  

Дүрэм 8. Өөрийн гэсэн хоббитой болоорой

9 Хюггег хэрхэн мэдрэх вэ?

Хюгге-амт: Хүүхэд байх үед амтагддаг байсан амттай ижил гэхэд болно. Энгийн нэгэн цай биш харин ургамлын гаралтай, жимсний үнэртэй цай, гэрийн жигнэмэг, гэрийн аргаар амтлаж шарсан мах.  

Хюггег хэрхэн мэдрэх вэ?

Хюгге- үнэр: Таны амьдралын аз жаргалтай мөчүүдтэй холбоотой үнэр. Та аюулгүй, тав тухтай байдлыг мэдэрч байх үедээ энэ үнэрийг мэдэрдэг байсан гэсэн үг юм.  Шанцай, ванилний үнэ, эсвэл сайхан цэцгийн үнэр, модон тавилга, цасанд хучигдсан гацуурны үнэр.

Хюгге-мэдрэмж: Гэрийн тэжээвэр хөвсгөр зөөлөн амьтанд хүрэх үед танд төрдөг мэдрэмжийг санаарай.  Эсвэл даарсан үедээ халуун цай уугаад ямар мэдрэмж авдаг талаараа төсөөлөөд үзээрэй. Хайртай хүндээ хүрэх үед танд ямар мэдрэмж төрдөг вэ гэх мэт.

Хюгге-харц: Ил гал харах, ширхэглэн бударч буй цасан ширхэг харах, эсвэл борооны дусал харах гэх мэт энэ бүхэн нь танд аз жаргалыг мэдрүүлнэ.

Хюгге-чимээ: Борооны дусал, навчны шаржигнаан, асаж буй галын чимээ, модон шалны чихрах чимээ гэх мэт.  Таны сэтгэлийг тайван болгодог бүхий л чимээ хюгге чимээ юм.

Хамгийн чухал нь та бидний хайгаад байгаа аз жаргал яг одоо, та бидний дэргэд байгаа учир элдэв зүйлд санаагаа чилээлгүй, хайртай хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()