ЧӨЛӨӨТ ЦАГ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сайн аав, ээжийг илтгэх 6 шинж

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хялбар ажил биш болохыг бид бүгд мэднэ. Мэдээж хэрэг яах ёстойг нэгд нэгэнгүй зааварласан гарын авлага байхгүй боловч таны зөв үйлдэл хийдгийг илтгэх зүйлс олон бий. Энэ үүднээс та бүхэнд сайн эцэг эхийн 6 шинж чанарыг хүргэж байна. Та өөрийгөө хэр сайн аав, ээж гэж боддог вэ? 

Сайн аав, ээжийг илтгэх 6 шинж Хадгалах

Хэрэв та яахаа мэдэхгүй төөрөлдсөн бол эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай

Өөрийгөө чухам хэн болохыг мэдэхийн тулд өөрөө өөрийгөө цаг үргэлж шинжиж байх хэрэгтэй. Ганцхан та л өөрийнхөө дотор орших нууцуудыг мэдэх учраас нарийн төвөгтэй асуултуудад үнэн зөв хариулж чадна шүү дээ. Тиймээс та бүхэнд өөрөөсөө асуухад илүүдэхгүй 50 асуултыг хүргэж байна. Эдгээрийг асууснаар та төөрөлдөхөө больж, өөрийгөө бага ч болов нээх боломжтой. 

Хэрэв та яахаа мэдэхгүй төөрөлдсөн бол эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай Хадгалах

Чихэвч хэт удаан зүүвэл таны биед юу болох вэ?

Эмч нар чихэвч зүүх тал дээр 60-60-ийн дүрэм баримталдаг. Энэ нь дууны чанга сулыг 60 хувьд тохируулан тавиад, өдөрт 60 минутын хугацаанд чихэвчээр юм сонсож болно гэсэн үг юм. Уг дүрмийг зөрчвөл толгой эргэх, дотор муухайрах, нойр хулжих гэх мэт элдэв зовууриуд илрэх нь олон. Ингээд та бүхэнд удаан хугацаагаар чихэвч зүүхэд хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдгийг хүргэж байна.

Чихэвч хэт удаан зүүвэл таны биед юу болох вэ? Хадгалах

Энгийн мөртлөө танд инээд бэлэглэх бяцхан шог зургууд

"Shanghai Tango" нэрээр бүтээлүүдээ хүргэдэг Хятад зураач нь өдөр тутмын амьдралыг ажигласны үндсэн дээр хөгжилтэй шог зураг зурдаг. Гүйцэтгэлийн хэв маяг нь эгэл жирийн мэт харагдах хэрнээ агуулгыг нь ухаад ойлговол нэгийг бодогдуулах үзэл санаа нь уран бүтээлчийн зургуудыг олны сэтгэгдэлд нийцэхэд нөлөөлдөг байна. Комиксийн баатруудыг зөвхөн хүнээр төлөөлүүлэх бус амьтан, эд зүйлсээр төлөөлүүлж зурдгаараа онцлог ажээ. 

Энгийн мөртлөө танд инээд бэлэглэх бяцхан шог зургууд Хадгалах

Гоо сайхны асуудлыг түргэн хугацаанд шийдэх 25 лайфхак

Заримдаа хэт их ажлын ачаалал, стрессээс болж бид шөнө нойргүй хонох нь бий. Эсвэл хэн нэгэн найз нөхөр, хайртай дотнын хүнийхээ чухал өдрийг хамтдаа тэмдэглэж, нойргүй хоносон ч байж болно. Мэдээж үүний маргааш царай төрх ч өнгө зүсээ алдаж онцгүй харагддаг. Тэгвэл ядарсан арьсаа хялбархан аргаар хэрхэн сэргээх талаар зөвлөгөөг бид танд хүргэе.

Гоо сайхны асуудлыг түргэн хугацаанд шийдэх 25 лайфхак Хадгалах

Бангладеш дахь амьдралын тухай сонирхолтой баримтууд

Өмнөд Азийн Бангладеш улс хэдий жижиг газар нутагтай ч нэг хавтгай дөрвөлжин талбайд 1265 хүн оногдох хүн амын нягтрал нэн өндөр улс юм. Энэхүү оронд аялал жуулчлалын салбар төдийлөн хөгжөөгүй учир Бангладеш гэх улсын талаар мэдээлэл сайтай хүн ховор байдаг. Тэгвэл бид танд Бангладешийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Бангладеш дахь амьдралын тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Хэрхэн богино хугацаанд ядаргаагаа тайлах вэ?

Хэдийгээр бид бүтэн өдрийн турш маш их ажилладаг ч өөртөө амрах зав гаргах нь бага байдаг. Богинохон хугацаанд ч болов амрах нь эрч хүчээр цэнэглэгдэж, төлөвлөсөн ажлаа аз жаргалтайгаар дуусгаж, гэртээ сэтгэл хангалуун харихад туслах болно. Ингээд бид танд ердөө 60 секундэд хэрхэн ядаргаагаа тайлах зөвлөгөөг хүргэе.

Хэрхэн богино хугацаанд ядаргаагаа тайлах вэ? Хадгалах

Үзэсгэлэнт бүсгүй Бейонсегийн хөвсгөр бүсгүйчүүдэд зориулсан хувцаслалтын хэв маягууд

Хөвсгөр бүсгүйчүүдийн хувьд өөрт тохирсон загварлаг хувцас сонгох гэдэг бага зэрэг төвөгтэй байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ өөрийн сул талыг нууж, давуу талыг тодотгосон хувцас өмссөнөөр та загварлаг, дэгжин, галбирлаг харагдах боломжтой. Алдарт дуучин Бейонсе хэдийгээр туранхай биш ч тэр хувцаслалтынхаа хэв маягийг зөв сонгосны ачаар үргэлж үзэсгэлэнтэй, сайхан харагдаж чаддаг байна. Plus-size бүсгүйчүүд түүний загвараас жишээ авах боломжтой. Ингээд үзэсгэлэнт бүсгүйн хувцаслалтаас сонирхоцгооё.

Үзэсгэлэнт бүсгүй Бейонсегийн хөвсгөр бүсгүйчүүдэд зориулсан хувцаслалтын хэв маягууд Хадгалах

Хүн садан төрлөөсөө яагаад хол байх хэрэгтэй вэ?

Зарим тохиолдолд хамаатнууд тань таныг ашиглаж, харин та хэрхэн яаж энэ байдлыг зогсоохоо мэдэхгүй байж болох юм. Гэхдээ энд эцэг эх, бие нь муу байгаа өвөө, эмээгийн тухай яриагүй гэдгийг санаарай. Харин танаас хол зайд амьдардаг, таны өдөр тутмын амьдралд төдийлөн хамааралгүй төрөл садангийн талаар ярьж байгаа юм. Гол асуудал та нарыг зөвхөн нэг төрлийн ген холбож байгаад оршино. Таны хувьд тэд хайртай дотнын хүн биш боловч яалт ч үгүй хамаатан учраас холбогддог. Гэвч тэд таны амьдралд орооцолдож, төлөвлөгөөг тань нурааж, сэтгэл санааг тань тавгүйтүүлээд байна уу? Тэгвэл бид танд энэ асуудлын хэрхэн шийдвэрлэх тухай зөвлөгөөг хүргэе.

Хүн садан төрлөөсөө яагаад хол байх хэрэгтэй вэ? Хадгалах

Солгой гартай хүмүүсийн зовлон

Дэлхийн ихэнх хүмүүс баруун гараараа бичиж, зурж, аливаа зүйлийг хийдэг учир бүтээгдэхүүнүүд үргэлж баруун гартай хүмүүст зориулсан байдаг. Ингээд бид та бүхэндээ хүн амын 7 хүн тутмын нэгийг бүрдүүлдэг солгой гартнуудын хийхэд хамгийн хэцүү зүйлсээс хүргэж байна.

Солгой гартай хүмүүсийн зовлон Хадгалах

Дөнгөж амаржсан эхэд хориглох зүйлс

Таны амьдрал хүүхэдгүй байх үе шигээ хэзээ ч болохгүй гэдэг нь ойлгомжтой ч ээж болох нь санаанд оромгүй явдлаар  дүүрэн байдаг. Жирэмсний 9 сар дуусаж, та бурхны өгсөн гайхалтай бэлэгтэйгээ уулзсан цаг мөчөөс эхэлж таны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно. Ингээд дөнгөж амаржсан эхэд хориглох зүйлстэй танилцацгаая.

Дөнгөж амаржсан эхэд хориглох зүйлс Хадгалах

Хүмүүсийн хамгийн ихээр итгэдэг 10 худал зүйл

Бидний эргэн тойронд юу зөв, юу буруу болох талаар түгээмэл ойлголт их бий. Эдгээрт бид яагаад ч юм бүхий л амьдралынхаа туршид итгэж амьдардаг. Ингээд та бүхэнд лайфхакер Марк Черновын гаргасан хүн төрөлхтний яагаад ч юм итгэдэг 10 худлын талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хүмүүсийн хамгийн ихээр итгэдэг 10 худал зүйл Хадгалах