Сайн аав, ээжийг илтгэх 6 шинж

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг хялбар ажил биш болохыг бид бүгд мэднэ. Мэдээж хэрэг яах ёстойг нэгд нэгэнгүй зааварласан гарын авлага байхгүй боловч таны зөв үйлдэл хийдгийг илтгэх зүйлс олон бий. Энэ үүднээс та бүхэнд сайн эцэг эхийн 6 шинж чанарыг хүргэж байна. Та өөрийгөө хэр сайн аав, ээж гэж боддог вэ? 

Сайн аав, ээжийг илтгэх 6 шинж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Харилцаа тогтоож чаддаг

MIT, Харвардын судлаачдын үзэж байгаагаар эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ чөлөөтэй харилцах нь нэн чухал юм. Энэхүү харилцаа холбоог эхлүүлэх хамгийн энгийн, гэхдээ утга учиртай арга замуудын нэг бол хүүхэдтэйгээ ярилцах үед шууд нүд рүү нь харах явдал юм. Энэ нь таны хүүхдэд тэднийг сонсож байгааг мэдрүүлэхийн зэрэгцээ тантай санаа бодлоо нээн ярилцах урам зориг өгдөг.

Харилцаа тогтоож чаддаг

2 Буруугаа хүлээж чаддаг

Мэдээж та болон таны хүүхдийн хооронд маргаан үүсэж болох тул та хоёул нэгнийгээ буруутгаж магадгүй. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд уучлалт гуйх ээлж ирснийг ойлгох нь чухал юм. Эхэндээ энэ нь танд хэцүү санагдаж болох ч алдаагаа хэрхэн даван туулах, яагаад таны буруу болохыг тайлбарлах нь хүүхдэдээ чин сэтгэл, илэн далангүй байдлыг заагаад зогсохгүй алдаагаа засахад нь тус болно.

Буруугаа хүлээж чаддаг

3 Хүүхэдтэйгээ цуг мөрөөддөг

Уолт Диснейн хамгийн хүчирхэг ишлэлүүдийн нэг нь "Хэрэв та мөрөөдөж чадвал та үүнийг хийж чадна" гэсэн байдаг. Эцэг эхийн хувьд хүүхдүүдээ мөрөөдөж, хүсэл эрмэлзэлтэй байхыг уриалах нь чухал юм. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол тэдний авьяас чадвар, хоббигоо хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, зорилгодоо хүрэхэд нь туслах явдал. Судалгаанаас харахад дэмжлэг үзүүлж байгаа эцэг эх нь хүүхдүүдийнхээ ирээдүйн амжилтад хүрэх томоохон хүчин зүйл болдог байна.

Хүүхэдтэйгээ цуг мөрөөддөг

4 Цагийн хувиараа барьдаг буюу амласандаа хүрдэг

Хүүхдээ өдөрт юу хийдгийг мэддэг байх нь таны хүүхдэд аюулгүй, итгэл даахуйц мэдрэмж өгдөг. Хүүхдүүддээ бага наснаас нь хоолны цаг, сургуулиас авах цаг, унтах цаг гэх мэт хуваарийг хэрэгжүүлснээр та болон таны хүүхдийн хооронд итгэлцэл бий болж, тэд танаас юу хүлээхээ мэддэг болно. Энэ арга нь мөн арай том хүүхдүүдэд дэг журам сахилга бат, бүтцийг амьдралд нь суулгаж өгдөг бөгөөд алсдаа тэднийг бие даасан, хариуцлагатай байхад тустай. Судалгаанаас харахад гэр бүлээрээ хамтдаа хооллох нь хүүхдүүдийг илүү аз жаргалтай байлгаж, гэр бүлийн уур амьсгалыг ч халуун дулаан болгодог.

Цагийн хувиараа барьдаг буюу амласандаа хүрдэг

5 Сурган хүмүүжүүлэх үүрэг гүйцэтгэдэг

Эцэг эх бол хүүхдийн анхны багш юм. Хүүхдүүдийн анхны үгээс  эхлээд тэдний сайн дадал зуршил ч эцэг эхийн нөлөөн дор бий болдог бөгөөд хүрээлэн буй орчинг таниулах нь эцэг эхийн үүрэг юм. Унтахаасаа өмнө ном унших эсвэл тоглоомын цагаар хөгжилдөх нь хүүхдүүдийн амьдралын туршлага, дурсамжийг баяжуулж өгөхөөс гадна тэдэнд хайр, анхаарал халамж мэдрэх боломжийг олгодог. Хүмүүжүүлэгчийн хувьд хүүхдийг буруу үйлдэл хийх үед шууд загнаж, зандрах бус харин сануулга өгөх нь зүйтэй. Ингэснээр тэд юуг буруу хийснээ тунгаан бодож, алдаанаасаа суралцах учиртай. 

Сурган хүмүүжүүлэх үүрэг гүйцэтгэдэг

6 Хэзээ дэмжлэг үзүүлэхээ мэддэг

Эцэг эхийн үүрэг бол хүүхдээ хамгаалах, хэрэгцээг нь хангах явдал боловч бүх зүйлээс хэт хамгаалж, хүүхдийнхээ хүссэн бүхнийг биелүүлж өгөх нь хүүхэд болон насанд хүрэгчид аль алинд нь муу зан суулгадаг. Судалгаанаас харахад эцэг эхчүүдийн хэт хараа хяналт хүүхдийг худлаа ярих, дураараа аашилдаг болгохоос гадна шинэ туршлага хуримтлуулахаас зайлсхийх хандлагатай болгодог байна. Эцэг эхчүүд хүүхдээ өөрсдөө шийдвэр гаргах, тодорхой нөхцөл байдалд арга хэмжээ авах боломжийг нь олгодог байх хэрэгтэй. Ингээд бүтэлгүйтсэн ч хэрэгтэй үед нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, урам зориг өгөх нь зүйн хэрэг юм.

Хэзээ дэмжлэг үзүүлэхээ мэддэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()