"Тайга дундуур явганаар 350 км" - Сибирийн шууданчдын хүндхэн амьдрал

Якутын шуудангийн албаны дарга Сангар Афанасий Полятинский хүрэхэд хүндрэлтэй, алслмагдмал тосгоны иргэдэд 97 кг захиаг хүргэж өгөхийн тулд 350км замыг явган туулжээ. Сангар нь Лена мөрний эрэг дээр байдаг бөгөөд таван сарын эхэнд мөс хайлж, эргэн тойрон усанд автдаг учир тээврийн хэрэгслээр хүрэх боломжгүй байдаг. Тосгон хоорондын тээвэр энэ үед зогсдог учир захидлыг ямар нэг аргаар заавал хүргэх хэрэгтэй болно. Хамгийн хол тосгон нь Сайылик бөгөөд энэ тосгон руу хүрэхэд 350км замыг туулна. Захидлыг хүргэж өгөхгүй хүлээж болох ч зарим төрлийн илгээмжийг ард иргэд маш ихээр хүлээж байдаг учир хойшлуулах боломжгүй байжээ.

"Тайга дундуур явганаар 350 км" - Сибирийн шууданчдын хүндхэн амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ерөнхий нөхцөл байдал

Шуудангийн байгууллагад "хаа сайгүй явдаг" бартаат замын хүргэлтийн машин байдаг бөгөөд энэхүү тээврийн хэрэгслийн тусламжтайгаар Лена голыг гаталж, хамгийн холдоо Аргас хүртэл явахаар төлөвлөж байсан юм. Харин цаашаа машинаар явах боломжгүй учир машин Сангарт үлдэх ёстой байв. Машиныг Сангарт үлдээхгүйгээр цааш унаж яваад тайгын хаа нэгтээ машин эвдэрвэл зөвхөн зуны улиралд л гаргаж авах боломжтой болно. Гэтэл яг энэ үед машин засвартай байж таарсан. Бас нэгэн арга бол нисдэг тэргээр явах байсан юм. Гэвч нисдэг тэрэг газардах талбай нь тосгоны талбай л байсан бөгөөд 6 сарын сүүл хүртэл энэ талбай дээр буух боломжгүй байсан юм. Учир нь газрын хөрс нойтон байжээ.

Шийдвэр

Нэн даруй ямар нэг шийдэлд хүрэх хэрэгтэй болов. Учир нь тосгоны иргэд захидлыг маш ихээр хүлээдэг. Тосгоны иргэдийн ихэнх нь тэтгэврийнхээ мөнгөөр, зээлээ төлж амьдардаг өндөр настнууд байдаг. Хэрвээ ямар нэг аргаар захидлыг хүргэж өгөхгүй бол тосгоны иргэд шуудангийн ажилчдыг ажилгүй, залхуу, хариуцлагагүй нэгэн мэтээр хүлээж авах байсан учир шуудангийн албаны захирал захидлыг явганаар хүргэж өгөхөөр шийдсэн байна. Захидалтай цүнх 97кг жин хүрч байж. Шуудангийн дарга нэмээд өмд, хоолойтой цамц, оймс, зэвсэг зэргийг авч явжээ.

Ерөнхий нөхцөл байдал

2 Хүргэлтийн хугацаа

Эхний 30 км замыг туулахын тулд өвдөг хүрсэн устай замаар явжээ. Мөс дээд хэсгээсээ эхлээд хайлж байсан учир доор нь хатуу мөс байсан аж. Лена гол нь хэд хэдэн хэсэгт хуваагдаж урсдаг өөрөөр хэлбэл, Сангараас хамгийн ойр тосгон болох Кальвица руу хүрэхийн тулд ихэнхдээ усан замаар явна гэсэн үг.

"Би 5-р сарын 1-ний 15:00 цагт хөдөлж, Кальвицад орой 20:00 цагт очихоор төлөвлөж байсан юм. Гэвч цаг агаарын байдал өөрчлөгдөж,цас орж, цасан шуурга шуурч юу ч харагдахаа больсон. Би барагцаагаар өөрийгөө аль тосгонд байгаагаа мэдэж байсан боловч цасан шуурга дуусахыг хүлээх хэрэгтэй байлаа. Анхны эрэг очмогцоо би анчдын барьсан хорогдох байрыг хайж эхэлсэн бөгөөд шууд агаарт буудаж эхэлсэн. Манай нутагт төөрсөн бол агаарт буудаж тусламж хүсдэг юм. Ингээд би хариу буудалт сонсож, буун дуунаар явсаар анчдын барьсан байранд очиж хэдэн залуустай хамт хэсэг хугацаанд сууж, дулаацсаны дараа Кальвица руу шөнө гэхэд очсон юм."

Хүргэлтийн хугацаа

3 Зэрлэг байгалийн талаар

"Манай тосгонд шөнө төдийлөн харанхуй байдаггүй. Ойгоор явж байхад л зам дээр мод байна уу эсвэл амьтан байна уу гэдгийг мэдэх боломжтой. Кальвицад өгөх ёстой захидлуудаа өгчхөөд би цааш Аргас руу явлаа. Мэдээж, хаврын улиралд ойд шөнийн цагаар ганцаараа зугаалах аюултай. Учир нь баавгай дөнгөж ичээнээсээ гарч байгаа шүү дээ. Гэхдээ тосгоны баавгай хүмүүс рүү бараг л дайрдаггүй. Бид баавгайн хувьд хоол биш бөгөөд харин ямар нэгэн үл мэдэгдэх биет юм. Би баавгайтай нүүр тулж байсан ч энэ тохиолдолд хойшоо нэг алхам хийхэд л тэр яг надтай адилаар хойшоо ухарч байсан. Хамгийн гол нь өөрийнхөө айж байгааг харуулахгүй, сандрахгүй байх хэрэгтэй юм. Та өөрийнхөө айж байгааг баавгайд харуулбал баавгай түүнд аюул тулгарч байна хэмээн ойлгож тань руу дайрах магадлал өндөр болно. Баавгай өөрийн гэсэн орон зайтай бөгөөд тэр орон зайд нь нэвтрэхгүй л бол бүх зүйл хэвийн байна. Замаар алхаж байтал миний өмнө баавгайны шинэхэн мөр харагдана. Би баавгайны араас явсан ч бид өөрөө өөрсдийнхөө замыг хөөж явна.

Хэрвээ та байгальд хүндэтгэлтэй хандаж байвал тэр ч танд хүндэтгэлтэй хандах болно. Харин өөрийн орон зайг тодорхойлоогүй баавгайтай таарсан тохиолдолд энэ нь аюултай бөгөөд та зэвсэг хэрэглэхээс өөр аргагүй. Гэхдээ би буутай явж байсан учир аяллаа тайван үргэлжлүүлж чадсан."

Аюул

"Үнэндээ би зөвхөн баавгайтай таарах шалтгаанаар буу авч яваагүй. Өөр аюул ч тулгарч болно. Цагдаа нар миний хаана явж байгааг харж байгаа. Тосгоны хүмүүс нэг нэгнийгээ таньдаг учир бие биенээ хаана явж байгааг сайн мэдэх бөгөөд хэн хаашаа ан хийхээр явж буй талаар ч цагдаа нар мэднэ. Миний явж буй зам сүлжээгүй хэдий ч би цагдаа нарт өөрийн аялалын маршрутыг танилцуулж мэдээлэл өгсөн учир намайг ирэхгүй удвал тэд намайг хайхаар явах нь тодорхой байсан юм. Би зэрлэг байгалиас илүү хүнээс их айж байсан. Таван сард байгаль дэлхий сэргэж, амьтад ичээнээсээ гардаг учир анчдын ангийн үе эхэлнэ. Та ойд хэнтэй ч таарч болно. Гэхдээ тэдний зорилго өөр, миний зорилго өөр учир тэд аюул дагуулах магадлалтай."

Зэрлэг байгалийн талаар

4 Аяллын маршрут

"Нийтдээ би 10 тосгоноор явсан.  Нэг талдаа явахдаа би 10 хоног зарцуулсан. Гэхдээ би бүх замаа явган туулаагүй, боломжтой газар тракотораар, байгууллагын тээврийн хэрэгслээр эсвэл нутгийн иргэд хувийн унаагаараа дөхүүлж өгч байсан. Замын байдлаас хамаарч бүх зүйл өөрчлөгдөж байсан юм. Жишээлбэл: Аргасаас Кобяя хүрэх үед би хэсэг замыг трактораар туулж, 25 км-ийг явганаар туулж, дараа нь найз маань 2 км замыг УАЗ машинаараа дөхүүлж өгсөн. Тосгоны замын эргэн тойронд ой, нуур, гол, намаг гээд маш олон зүйл байдаг бөгөөд заавал 5 метрийн модтой явах хэрэгтэй. Энэ модны ачаар хэзээ ч намагт шигдэхгүй.  

10 хоногийн хугацаанд Тыайе-д өглөөнөөс өдөр хүртэл, Арыстахт оройноос өглөө хүртэл 2 удаа л оронд орж унтсан. Бусад үед нь тракторт явж байхдаа унтсан бөгөөд нэг удаа анчдын урцанд хоносон. Анчдын урцанд Тыайечууд байсан. Би өөрөө Тыайе тосгонд төрсөн учир тэд бараг л миний хамаатнууд мэт байсан. Тэд намайг цайгаар дайлж, унтах боломж олгосон. "

Аяллын маршрут

5 Адал явдал

"Үнэнийг хэлэхэд төдийлөн ярих зүйл алга. Нэг удаа л нэвт норсноос өөр зүйл байхгүй. Тыайе-д хүрэхээс 7 км-ийн өмнө нэг гол байдаг юм. Намайг тэр голоос хүн авч, голыг завиар гатлуулах ёстой байсан. Би Кобяягаас шөнө гарсан бөгөөд өглөөний 8 цагийн үед гол гатлахад завь хэрэгтэй гэдгийг мэдээлсэн. Гэвч би хэлснээсээ 2 цагийн өмнө ирсэн учир зүгээр суухаар гээд өөрөө голоо гатлахаар шийдсэн юм. Мөс тухайн үед голоор хөвж байсан бөгөөд би цүнхээ эрэг дээр үлдээгээд өөрөө нэг мөсөн дээр гишгэтэл цөмөрчихсөн. Азаар модтойгоо явж байсан учир голоос өөрөө гарч чадсан. Хэдийгээр цаг агаарын байдал нэмэх хэмтэй байсан ч цас, бороо ээлжлэн орж байлаа. Солих хувцас авсны ашиг гарсан шүү. Голын эрэг дээр гал асааж Тыайе-ээс ирэх хүмүүсийг хүлээж суусан юм. Ингээд тэд ч ирж намайг завиар гол гатлуулсан.

Бүх зүйл төлөвлөгөөний дагуу асуудалгүй явж байсан бөгөөд эцсийн цэг дээрээ ирэхэд миний цүнх 10-15кг жинтэй болсон байлаа. Эцсийн цэг нь Сайылык тосгон байсан бөгөөд би энд нэг хоног амарсан. Ингээд амарсныхаа дараа Якут хүртэл явж, Якутаас Сангар хүртэл нисэж харьсан."

Адал явдал

6 Өөрийнхөө тухай

"Би автын болон хуулийн чиглэлийн хоёр мэргэжилтэй. Хоёр боловсролоо хоёуланг нь Якутын М.К.Аммасовын нэрэмжит Зүүн Хойд холбооны их сургуульд эзэмшсэн. Эхнэр, 3 болон 6 настай хоёр охинтой. Би өөрөө Тыайед төрж, харин эхнэр маань Сангарт төрсөн. Тиймээс би Сангар руу нүүж ирсэн юм. Шуудангийн салбарт 2 жил ажиллаж байгаа бөгөөд өмнө нь авто баазын захирал байсан. Хэдийгээр энэ аялал надад төдийлөн таалагдаагүй ч заавал хийх ёстой ажлын маань нэг байсан юм."

Хүмүүжил

"Нэгдүгээр ангид ордог жил маань аав надад буу өгч, бид хамтдаа анд явсан юм. Өөрөөр хэлбэл, тайгад ах, дүү, аавынхаа хамтаар би тэсвэр хатуужилд суралцаж байсан гэсэн үг. Хэцүү үед би хошуугаа унжуулж байсан ч аав маань “Битгий эрхлээд бай. Ажил эхэлсэн бол дуусга” хэмээн тушаадаг байлаа. Тэр одоог хүртэл хүнд хэцүү нөхцөлд намайг дэмждэг. Заримдаа ямар нэг ажлыг хийж чадахгүй байвал аав руугаа залгаж түүнээс зөвлөгөө, сэтгэлийн дэм авдаг. Ингээд л миний бүх асуудал шийдэгддэг дэн. Намайг өсгөж, хүмүүжүүлсэн, сэтгэлийн хаттай болгож, үргэлж дэмждэг аавдаа би маш их баярладаг."

Өөрийнхөө тухай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()