Бангладеш дахь амьдралын тухай сонирхолтой баримтууд

Өмнөд Азийн Бангладеш улс хэдий жижиг газар нутагтай ч нэг хавтгай дөрвөлжин талбайд 1265 хүн оногдох хүн амын нягтрал нэн өндөр улс юм. Энэхүү оронд аялал жуулчлалын салбар төдийлөн хөгжөөгүй учир Бангладеш гэх улсын талаар мэдээлэл сайтай хүн ховор байдаг. Тэгвэл бид танд Бангладешийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.

Бангладеш дахь амьдралын тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бангладеш бүсгүйчүүд дотуур хувцас өмсдөггүй

10 гаруй жилийн өмнө л гэхэд энэ улсын бүсгүйчүүд дотуур хувцас огт өмсдөггүй байжээ. Харин орчин үед тэд гадуур гарахдаа дотуур хувцас өмсөж байгаа ч гэртээ тайлдаг гэнэ.  Эцэг эх нь охин хүүхдэдээ дотуур хувцас авч өгдөггүйгээр зогсохгүй дотуур хувцас өмсөхийг жигшүүлж өсгөдөг аж.

Бангладеш бүсгүйчүүд дотуур хувцас өмсдөггүй

2 Энгийн ариун цэврийн хэрэглэл хэрэглэж чаддаггүй

Бангладеш бүсгүйчүүдийн хэлж байгаагаар сарын тэмдэг ирсэн үед тэд тусгай бүчтэй ариун цэврийн хэрэглэл хэрэглэдэг байна. Хэдийгээр бидний хувьд хачирхалтай санагдаж байгаа ч тэдний хувьд энгийн л зүйл аж.

Энгийн ариун цэврийн хэрэглэл хэрэглэж чаддаггүй

3 Эрэгтэйчүүд нь ч гэсэн уламжлалт хувцсаа өмсөх ёстой

Бангладеш нь эртний уламжлал, ёс заншлаа алдаагүй орон бөгөөд иргэдийнх нь 90 хувь исламын шашны хатуу дэг жаягтай. Тиймээс энэ улсад хүнийг хагас нүцгэнээр нь харах байж боломгүйд тооцогддог. Далайн эрэг дээр ч усны хувцас өмсөх хориотой байдаг учир усанд сэлэхдээ тэд хувцастайгаа ордог аж.

Бикини өмсөх боломжтой газар байдаг нь буудлын "усан сан" гэнэ. Үүнээс гадна хэн ч байхгүй далайн эрэг дээр очиж, бикини өмсөж болох л юм.

Энэ оронд залуус нь хүртэл шорт өмсдөггүй. Учир нь шортыг тэд хүүхдийн хувцас хэмээн үздэг байна. Харин насанд хүрсэн эрэгтэй хүн өмд өмсөх ёстой.

Эрэгтэйчүүд нь ч гэсэн уламжлалт хувцсаа өмсөх ёстой

4 Иргэд нь гадаад хүмүүст эелдэг ханддаг

Аялал жуулчлал төдийлөн хөгжөөгүй учир иргэдийн хувьд Европ, Америк хүмүүсийг харах нь ховор үзэгдэл. Хүн бүр л тэдэнтэй ярилцаж, анхааралтай харж, сонин содон зүйл мэдэхийг хүсдэг байна.

Хэрвээ та Бангладешт ямар нэгэн асуудалтай тулгарсан бол гудамжинд явж буй хэнд ч хандсан тэд танд туслахад хэзээд бэлэн байх болно.

Иргэд нь гадаад хүмүүст эелдэг ханддаг

5 Нутгийн оршин суугчид танд ихэнхдээ “селфи” гэж хэлнэ

Мэдээж жуулчид цөөхөн ирдэг учир нутгийн оршин суугчид тэдэнд маш их анхаарал хандуулна. Тэд тань дээр ирээд “Селфи” гэж хэлэх нь элбэг тохиолдох бөгөөд энэ юу гэсэн утгатай болохыг та мэдэж байгаа байх.

Хэрвээ та хэн нэгэнтэй зураг авхуулах эсвэл хэн нэгний зургийг дарах гэж байгаа бол насанд хүрэгсэд болон өндөр настнууд камерын өмнө инээхгүй гэдгийг санаарай. Гэхдээ энэ нь тэд дургүй байгаа гэсэн үг биш бөгөөд инээмсэглэлийг тэд мөн л хүүхэдтэй холбож үздэг.

Үүнээс гадна хүн бүр таныг цоо ширтэж байгаад гайхах хэрэггүй. Тэд зүгээр л таныг сонирхож байгаа юм.

Нутгийн оршин суугчид танд ихэнхдээ “селфи” гэж хэлнэ

6 Хот доторх замын хөдөлгөөний түгжрэл

Бангладешийн нийслэл Дакка хотын замын хөдөлгөөн аль ч улсын хүнийг гайхшруулна. Учир нь тэд зам дээр хүссэнээрээ явдаг бөгөөд гудамжаар алхахдаа машинд дайруулахгүйн тулд маш болгоомжтой, сонор сэрэмжтэй байх шаардлагатай.

Үүнээс гадна Бангладешийн замд түгжрэлийн асуудал мөн бий. Тиймээс та нэг газраасаа огт хөдлөхгүйгээр хэдэн цаг зогсох магадлалтай. Мэдээж түгжрэл гэдэг таагүй зүйл учир сурагчид 8:30-ийн хичээлдээ амжихын тулд 5 цагт гэрээсээ гардаг байна.

Хот доторх замын хөдөлгөөний түгжрэл

7 Байгалийн гамшигт өртөмтгий

Бангладешт ихэнхдээ үер, ган гачиг, цунами, аадар бороо, торнадо, мөндөр, хөрсний нүүдэл гээд бүхий л байгалийн гамшиг тохиолддог. Харамсалтай нь тогтмол байгалийн гамшиг тохиолдож байгаа нь улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байгаа аж.

Байгалийн гамшигт өртөмтгий

8 Цэвэршүүлсэн ус олоход маш хэцүү

Бангладешийн цоргоноос гоожих ус бол бараг л хор гэсэн үг. Жуулчдад цэвэршүүлсэн ус олох тийм ч хялбар байхгүй. Тиймээс хамгийн зөв сонголт бол дэлгүүрээс савтай ус өөрт хангалттай хэмжээгээр худалдаж авах юм.

Туршлагатай жуулчид ус цэвэршүүлэгч фильтрийг авч явдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд энгийн усыг буцалгаж хэрэглэдэг байна.

Цэвэршүүлсэн ус олоход маш хэцүү

9 Хэрвээ та тухтай байдалд дуртай бол Бангладеш таны зорчих орон биш

Жуулчин байхгүй учир энэхүү улсад жуулчны "нүд хуурах" зүйл гэж бараг л үгүй бөгөөд худалдааны төв болон үзмэрийн газар гэж байхгүй. 

Нөгөө талаас жуулчин байхгүй шалтгаан нь энэхүү орныг тухгүй болгож байгаа юм. Жишээлбэл та хотын нэг захаас нөгөө зах руу очиход ихээхэн тэвчээр заах хэрэгтэй болох болов уу.

Зам тээврийн хөгжил мөн л тааруухан учир Бангладешийн нийслэл болох Даккагаас Динажпур хүрэхэд автобусаар 9 цаг, машинаар 7 цаг явах гэнэ. Хотуудын хооронд дахь зай 330 км.

Хэрвээ та тухтай байдалд дуртай бол Бангладеш таны зорчих орон биш

10 Дэлгүүрүүдэд нь гайхалтай гар урлалууд бий

Бангладешийн зах гар аргаар хийсэн бараа бүтээгдэхүүнээр баялаг. Мод, уран зураг, тусгай амьсгалдаг хивс (shital pati), үнэт металл болон хясаагаар хийсэн гоёл чимэглэл элбэгтэй.

Хамгийн алдартай бараа бүтээгдэхүүний нэг нь цэвэр сувдаар хийсэн гоёл чимэглэл бөгөөд үнийн хувьд ч бусад оронтой харьцуулахад хямд байдаг.

Дэлгүүрүүдэд нь гайхалтай гар урлалууд бий

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()