ЧӨЛӨӨТ ЦАГ

Бохир гараараа хүрч болохгүй 5 зүйл

Зарим бактер хүний биед тустай гэж хүмүүс ярьдаг. Энэ нь ч буруу биш. Хүүхэд байхдаа шороотой ойр өссөн хүүхэд дархлаа нь сайжирч, том болоод өлчир, бие сайтай хүүхэд болсон байх нь бий. Гэвч тийм гээд бүх бактер биед тустай хэмээн ойлгож болохгүй. Хэрэв та бохир гараараа биеийнхээ дараах хэсгүүдэд хүрвэл, таны бодсоноос ч аймшигтай зүйлс болж мэднэ.

Бохир гараараа хүрч болохгүй 5 зүйл Хадгалах

Артерийн судас бөглөрсөн үед биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Артерийн судас бөглөрснөөс болж зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал өндөр учир, эрт илрүүлэлт маш чухал байдаг. Түүнчлэн ингэснээрээ зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлж чадна. Хамгийн чухал нь та өдөр тутмын амьдралын зөв хэвшлээрээ артерийн судасны бөглөрөлөөс сэргийлэх боломжтой.

Артерийн судас бөглөрсөн үед биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Хадгалах

Таныг энэ долоо хоногт юу хүлээж байна вэ? /зурхай/

Та бүхэндээ шинэхэн долоо хоногийн мэнд хүргье. Ирээдүйг таамаглан мэдэх боломжгүй хэмээдэг. Хэрэв бид мэддэг бол гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, амьдрал илүү амар болоод аз жаргалтай байхсан болов уу. Харин бид та бүхэндээ хэн бүрийн тааварлан хэлж чаддаггүй ирээдүйн тухай өгүүлж, энэ долоо хоногийн зурхайг хүргэхээр бэлтгэлээ. Та үүнээс өөрт тохиолдох зүйлсийнхээ ерөнхий дүрсийг харж, төлөвлөгөө гаргаж болох юм. 

Таныг энэ долоо хоногт юу хүлээж байна вэ? /зурхай/ Хадгалах

Нурууны бөгтөр, муруйлтыг тэгшлэх шалгарсан аргууд

Хөдөлгөөн багатай, суугаа ажил хийдэг, жин ихтэй хүмүүсийн нуруу өвчлөх нь түгээмэл юм. Мөн компьютерийн ард урт хугацаагаар ажилладаг ажилтнууд, РС тоглодог хүүхдүүдийн нуруу гээд нас ялгахгүй, тус эмгэгээр шаналах боллоо. Иймд бид танд нуруу, нурууны өвчин, түүнээс сэргийлэхэд юу анхаарах, ямар дасгал хөдөлгөөн хийвэл тохиромжтой тухай дуулгахаар бэлтгэсэн юм.

Нурууны бөгтөр, муруйлтыг тэгшлэх шалгарсан аргууд Хадгалах

Үзэсгэлэнтэй харагдах залхуу аргууд

Эмэгтэй хүн өглөө бүр дунджаар 50 минутыг нүүрээ будаж, өөрийгөө бэлдэхэд зарцуулдаг. Харин энэ олон минутыг багасгаж, маш богино хугацаанд гоо сайхандаа анхаарч болох аж. Бид өнөөдөр нийт хацар гоо бүсгүйчүүддээ зориулан үзэсгэлэнтэй харагдуулах залхуу аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Үзэсгэлэнтэй харагдах залхуу аргууд Хадгалах

Алдартай одууд илүүдэл жинтэйгээ хэрхэн тэмцдэг вэ?

Алдар нэртэй одууд олны өмнө үргэлж төгс төгөлдөр болоод үзэсгэлэнтэй харагдах шаардлагатай болдог. Харин илүүдэл жинтэй хэдий ч, өөрийгөө ялан дийлж чадсан одуудыг та бүхэндээ танилцуулж, тэдний турсан нууцыг дэлгэхээр бэлтгэсэн юм. Та тэдний турсан аргуудаас санаа авч, тууштай хичээллээд үзээрэй. Үнэхээр өөртөө итгэж, зүтгэж чадвал, хүссэн жиндээ хүрэх нь цаг хугацааны л асуудал шүү дээ. 

Алдартай одууд илүүдэл жинтэйгээ хэрхэн тэмцдэг вэ? Хадгалах

Шүд юунаас болж шарладаг вэ?

Инээмсэглэл бол таны илэрхийлэл. Гэтэл шарлаж, өнгөө өлдсөн шүднээсээ болж бусадтай инээмсэглэн мэндэлж чадахгүй ичдэг бол яах вэ? Энэ нь бидний санаснаас ч том асуудлуудын нэг юм. Анхны уулзалтаараа тухайн хүнтэй инээмсэглэж угтсан хүмүүс, бусад хүмүүсийг бодвол, ажил хэргийн хувьд болон амьдрал дээр ч илүү амжилттай байдаг аж. Тэгвэл бид та бүхэндээ шүд юунаас болж шарладаг тухай түгээмэл 8 шалтгааныг дуулгая!

Шүд юунаас болж шарладаг вэ? Хадгалах

Өдөр бүр хийжүүлсэн ундаа уувал бидний биед юу болох вэ?

Маш олон судалгаагаар, хийжүүлсэн ундаа уух нь биед сөргөөр нөлөөлж, ясыг сийрэгжүүлдэг болохыг баталж, хүмүүст анхааруулдаг. Гэсэн хэдий ч, хүмүүс үүнийг үл ойшоож, тоолгүй явсаар эрүүл мэндээрээ хохирох нь элбэг тохиолдох болжээ. Харин бид та бүхэндээ өдөр бүр хийжүүлсэн ундаа ууснаар хүний биед ямар өөрчлөлт гарах тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Өдөр бүр хийжүүлсэн ундаа уувал бидний биед юу болох вэ? Хадгалах

Улаан перцний итгэмээргүй ач тус

Айл бүрийн хөргөгчинд байдаг улаан перц нь хоолыг амт оруулахаас гадна, эрүүл мэндийн маш олон ач тустай байна. Тус бүтээгдэхүүнийг Өмнөд болон Хойд Америкийн нутгууд, Хятад болон Солонгосын ард түмэн түгээмэл хэрэглэдэг юм. Ийнхүү та бүхэндээ улаан перцний итгэмээргүй ач тусуудаас танилцуулъя.

Улаан перцний итгэмээргүй ач тус Хадгалах

Үүнийг уугаад унтвал, шөнийн турш бат бөх нойрсож, өглөөг эрч хүчтэй угтах болно!

Гар утас, компьютер хэмээх цахилгаан соронзон орны нөлөөллөөс болж, бид өдрийн ачаалал, алжаал ядаргаагаа шөнө нь тайлж чадахгүй байх нь бий. Шөнө амар амгалан унтаж амарвал, өглөөг эрч хүчтэй эхлүүлж, түүнийг дагаад таны ажлын бүтээмж ч мөн дагаад өсөх болно. Бидний танилцуулах энэхүү жорыг ууснаар та шөнийн турш амгалан нойрсож чадна.

Үүнийг уугаад унтвал, шөнийн турш бат бөх нойрсож, өглөөг эрч хүчтэй угтах болно! Хадгалах

Бүхий л төрлийн сорви, нөсөө толбыг хормын дотор арилгах шидэт маск

Хүн бүр л өөгүй цэвэрхэн тунгалаг арьстай байхыг хүсдэг шүү дээ. Гэвч энэ нь санаснаас хэцүү бөгөөд таниас маш их мөнгө шаарддаг. Түүнчлэн үнэтэй, чанартай хэмээн итгэж авсан бүтээгдэхүүн тань үр дүнгээ үзүүлэхгүй урмыг хугалах нь бий. Харин бидний танилцуулах энэхүү жор нь гоо сайхны эмч мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээг авсан бөгөөд бүхий л төрлийн сорви, нөсөө толбыг хормын зуурт арилгах шидэт үйлчилгээтэй юм.

Бүхий л төрлийн сорви, нөсөө толбыг хормын дотор арилгах шидэт маск Хадгалах

Цагаан мах эргэхийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Хүмүүсийн хэлдгээр цагаан мах эргэх буюу шамбарам өвчин гэдэг нь шулуун гэдэсний төгсгөлд байрлах венийн судас өргөсч эмгэг байдлаар томорч цус алдах, урваж гарах, хавдах, хүчтэй өвдөх, загатнах, хорсох, цайвар шингэн ялгарах, зэрэг шинж тэмдгээр илэрдэг зовиуртай өвчнүүдийн нэг юм. Иймд бид та бүхэндээ тус өвчнийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе!

Цагаан мах эргэхийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ? Хадгалах