Хятадад 2 жил амьдрахад юу сурч болох вэ?

Мэри Пипенко (Mary Pipenko) гэх Орос бүсгүй Хятад улсад 2 жилийг өнгөрүүлсэн аж. Тэгэхдээ байнга тэмдэглэл хөтөлж байсан бөгөөд өөрийн сурсан мэдсэн зүйлсээ олон нийттэй хуваалцахаар шийдэж, хуримтлуулсан туршлагаа дэлгэжээ. Ингээд Хятад хүмүүсийн амьдралын ерөнхий хэв маяг болоод тэдгээрээс өөрсдийн амьдралд юуг шингээж, юуг сурч болох тухай бичсэн Орос бүсгүйн тэмдэглэлийг нэмэлт хачиргүй орчуулан хүргэж байна. 

Хятадад 2 жил амьдрахад юу сурч болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нутгийн хүмүүс

Нэг нутгийн иргэд хоорондоо их ойр дотно байдаг. Яг л төрөл садан шигээ харилцдаг нь бахархууштай. Нэг нэгнээсээ бараа бүтээгдэхүүн, хоол хүнс зээлж хэрэглэж болдог бөгөөд нэг гэр бүл мэт болчихсон байдаг юм байна лээ. Ер нь Өрнө, Дорнын ард иргэдийн ялгаа нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалдаа байдаг. Хятадууд бол гэр бүл, хамаатан саднаа хайрлаж энэрэх тал дээр хамгийн үлгэр жишээч хүмүүс юм.  

Нутгийн хүмүүс

2 Хоорондын харилцаа

Тухайн хүн юу гэж хариулж байгаагаас маш олон зүйлийг мэдэж болно. “Тийм, за” гэдэг нь таныг өөртөө бүрэн итгэлтэй хүн гэж ойлгуулдаг. Харин “Үгүй” гэх нь шулуухан, өөрийн бодолдоо үнэнч гэх эерэг бодол суулгаж өгдөг. Харин “Магадгүй, харин л дээ” гэж хариулах нь тэдний хамгийн дургүй үг. Учир нь тэд хоёр талыг баригч, ямар ч итгэлгүй хүмүүст дургүй. Хятадууд ихэвчлэн шулуун шударга яриатай. Тийм бол тийм, үгүй бол үгүй гэх зарчмыг баримталдаг.

Хоорондын харилцаа

3 Унтах

Тэд хаана ч тухтай унтаж чаддаг. Гадаа гудамж, гэрэлтэй, чимээтэй, халуун, хүйтэнг огт ялгадаггүй. Нойр нь хүрэх л юм бол хаана л бол хаана толгойгоо гудайлгаад унтаад өгнө. Тэд бүгд өдөр унтаж, амарч хэвшсэн байдаг. Дэлгүүр, олон нийтийн газрууд нь бүгд 11:30-14:30 хүртэл хаалгаа барьж өдрийн цайндаа ордог. Цайгаа 1 цаг уугаад үлдсэн 2 цагт нь амарч, унтана. Ингэх нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, ядрахыг багасгадаг гэж үздэг юм билээ. Магадгүй тэдний дайчин хөдөлмөрч зан энэхүү зуршилтай нь ч холбоотой байж мэднэ. 

Унтах

4 Хоол

Хоол нь маш өвөрмөц. Нутаг бүр өөр өөрийн гэсэн нэрийн тэмдэг болсон уламжлалт хоолтой. Сычуань муж л гэхэд халуун ногоотой хоол, амтат баншаараа, харин Ухань муж гоймон, галууны хүзүүг гайхалтай бэлтгэдэг гэдгээрээ алдартай гэхчлэн бүхий л мужууд тус тусын амтат хоолтой аж. Маш олон төрлийн хоол байх бөгөөд бүгдийг  нь идэж үзнэ гэдэг миний хувьд бүтэхгүй ажил юм байна лээ.

Хоол

5 Халуун ус

Тэдний эмчилгээний хамгийн энгийн болоод үр дүнтэй арга бол халуун ус уух. Гэдэс, толгой өвдсөн тохиолдолд ахиухан халуун бүлээн ус уухад "нам" болдог гэж үздэг. Тиймдээ ч тэд жин багатай эрүүл саруул байдаг гэсэн. Харин миний тухайд дасаагүй болоод ч тэрүү, ус уугаад өвчин намдахгүй байсан шүү.

Халуун ус

6 Галт тэрэг

Галт тэрэгний тухайд надад жоохон бохир санагдсан. Хүмүүс үйлчлүүлж, хүссэн газраа ирсний дараа тэдний хэрэглэсэн цагаан хэрэглэлийг сольдоггүй. Дараагийн хүмүүс бусдын хэрэглэсэн бохир хөнжил гудсыг хэрэглэх шаардлагатай болдог. Ингэж явсаар хэзээ нэг угааж цэвэрлэдэг гэдгийг тааж мэдэшгүй. Гэхдээ энэ нь зөвхөн орон нутгийн тээврийн хэрэгсэлд тохиолддог зүйл гэсэн. Харин хот хоорондын болон олон улсын тээвэрт арай ч ингэдэггүй гэж найдаж байна. 

Галт тэрэг

7 Ресторан

Хоолны цаг болж, дуртай ресторанаа зориход аяга тавгыг гялгар уутаар боож, багласан байдаг. Хэдийгээр энэ нь ариун цэврийн шаарлага ихээхэн хангасан мэт харагдах боловч үнэндээ тийм биш. Гүйцэд цэвэрлээгүй бохир байх тохиолдол их бий. Тиймээс заавал дахин угааж өгөхийг хүсч байгаарай.

Ресторан

8 Живх

Хятад улс дүрэм журмаа ягштал баримталдаг гэдгээрээ дэлхийд алдартай. Засгийн газраас нь хүүхдүүдэд живх хэрэглэхийг хориглосон байдаг юм. Тиймээс гудамжаар явах бяцхан үрс ихэвчлэн өмднийхөө ард урд талыг хайчилж завсар гаргасан байх нь үнэхээр инээдтэй харагддаг. Тиймээс гудамж талбай нь ихээхэн бохир нь цөөнгүй.

Живх

9 Хөөрхөн царайны цензур

Тэдний хувьд том нүдтэй, өндөр хамартай, жижиг амтай, цагаан арьстай охид бүсгүйчүүдийг хөөрхөн, үзэсгэлэнтэй хэмээн үздэг. Охид, бүсгүйчүүд цагаан арьсаа хамгаалахын тулд байж болох бүхий л аргаа хэрэглэж, санаа зовниж явдаг аж. Харин зарим улс орнуудад арьсаа борлуулах гэж мөнгө төлж байна шүү дээ.  

Хөөрхөн царайны цензур

10 Хүүхэд

Хятад хүмүүсийн хамгийн гол зорилго нь үр хүүхэд байдаг. Тэднийхээ төлөө амиа өгөхөөс буцахгүй хүмүүс. Нэгэн үе ганц хүүхдийн бодлого баримталж өрх бүр ганцхан хүүхэдтэй байсан бөгөөд тухайн үед дахин хүүхэдтэй болохыг хүссэн эцэг эх хүүхдээ дөнгөж 15, 16-тай байхад нь нөхөрт гаргаж, өрх тусгаарлуулдаг байсан гэдэг. Одоо тухайн явдал нь хамаагүй багасч хүмүүс хүссэнээрээ хүүхдээ төрүүлэн аз жаргалтай амьдарч яваа.

Хүүхэд

11 Хосуудын харилцаа

Хосуудыг олон нийтийн газарт үнсэлцэж, тэврэлдэхийг хориглодог юм. Тэр бүү хэл гар гараа хөтөлж явахыг барууныхныг дуурайлаа хэмээн буруутгадаг аж. Тиймээс ч хосууд энэ байдалдаа бүр дасацгааж өөрсдийн мэдрэмж хүслээ үргэлж нууж явдаг бөгөөд эхнэр, нөхөр, үр хүүхдэдээ барагтай л бол хайртай гэдгээ хэлээд, эрхлэлдэж нялуураад байдаггүй гэнэ.

Хосуудын харилцаа

12 Хувцаслалт

Хувцаслахад бас учир бий. Охид бүсгүйчүүд өөрийн хүссэн юбка, шортоо өмсөж болно. Энэ хэнд ч хамаагүй. Харин цээжин хэсгээ хэт ил гаргахыг садар самуунд уруу татсан хэмээн хориглодог аж. Гэсэн атлаа эрчүүдийг гэдэс гүзээгээ гаргаж явахыг зөвшөөрдөг бөгөөд ийн залуус гудамжаар алхахад зун цаг иржээ хэмээн хөгшчүүл ярьдаг байна. 

Хувцаслалт

13 Хэл

Би өөрөө Орос хүн. Харин Хятад хэлний тухайд миний төрөлх хэлнээс огт өөр бөгөөд дуудлага нь их хэцүү санагдаж байсан. Тиймээс эхэн үед хэлний бэрхшээл их тохиолдож байлаа. Том хотуудаар нь Англи хэлтэй хүмүүс мэр сэр байдаг, гэхдээ мөн л тэдний хэллэг их сонин тул ойлгоход бэрх байсан шүү. Хятад хэлийг сурахад асар их тэвчээр хэрэгтэй юм байна лээ. Судалж, биширч дуусашгүй гайхалтай хэл. Ханзны зурлага бүхэн нь тусдаа утга агуулж, нэгдэн нийлж нэг ханз бүтээхээрээ мөн л 4-5 өөр утга агуулна. Хятад хүн өөрөө ч зарим үсгээ бичиж чаддаггүй, мартсан байдаг гэнэ лээ. Тэгэхээр гадаад хүний, ялангуяа Хятад хэл анхлан суралцагчийн тухайд бүр ярих ч хэрэггүй биз ээ.

Хэл

14 Хүн ам

Дэлхийн хамгийн их хүн амтай улс болохоор арга ч үгүй биздээ. Гудамж, талбай нь үргэлж олон сая хүнээр пиг дүүрсэн, явахад ч бэрх байдаг. Хаа нэгтээ очсон ч тэнд бас л дүүрэн хүмүүс. Ганцаараа гадуур алхана гэдэг зүүд зэрэглээ мэт л санагдана. Анх удаа очсон надад бол үнэхээр давчидмаар байсан шүү. 

Хүн ам

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()