Өдөр бүр хийжүүлсэн ундаа уувал бидний биед юу болох вэ?

Маш олон судалгаагаар, хийжүүлсэн ундаа уух нь биед сөргөөр нөлөөлж, ясыг сийрэгжүүлдэг болохыг баталж, хүмүүст анхааруулдаг. Гэсэн хэдий ч, хүмүүс үүнийг үл ойшоож, тоолгүй явсаар эрүүл мэндээрээ хохирох нь элбэг тохиолдох болжээ. Харин бид та бүхэндээ өдөр бүр хийжүүлсэн ундаа ууснаар хүний биед ямар өөрчлөлт гарах тухай мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Өдөр бүр хийжүүлсэн ундаа уувал бидний биед юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Витамины дутагдалд орно

Бидний уух дуртай хийжүүлсэн ундаанд агуулагддаг фосфорын хүчил нь биед хуримтлагдсан байсан бүх амин дэм, шим тэжээлийг үгүй хийж, гадагшлуулдаг байна. Энэхүү процесс ердөө л ундаа ууснаас 60 минутын дотор явагдаж дуусдаг. Харин та өдөр бүр хийжүүлсэн ундаа ууснаар, витамины дутагдалд орж, дархлаа сулрах нь аюултай юм. 

Витамины дутагдалд орно

2 Шүдний элэгдэл

Хийжүүлсэн ундааны найрлаганд исгэлэн амт оруулдаг чихэр /сахар орлуулагч/, хүчил агуулагддаг. Дээрх найрлагууд нь шүдэнд хортой бөгөөд пааланг гэмтээж, шүд цоороход хүргэдэг байна. 

Шүдний элэгдэл

3 Сэтгэл санааг тавгүй болгоно

Нойргүйдэж, сэтгэл санаа тавгүй болох нь хэт их кафейны хэрэглээнээс үүдэлтэй юм. Нэг лааз хийжүүлсэн ундаанд 1 аяга маш хүчтэй кофетай ижил хэмжээний кафейн агуулагддаг байна. Энэ нь хүнийг донтуулж, сэтгэл гутралд оруулах, үргэлж толгой өвдөх, ядрах мэдрэмжийг төрүүлнэ. 

Сэтгэл санааг тавгүй болгоно

4 Жинг нэмэгдүүлнэ

Өдөр бүр хийжүүлсэн ундаа уух нь жинг асар хурдтай нэмэгдүүлж, галбирыг алдагдуулдаг байна. Мэдээж жин нэмэгдэсний улмаас үе мөч болоод ясанд ирэх даралт нэмэгдэж, дархлаа сулран, зүрх судасны үйл ажиллагаа муудах аж. 

Жинг нэмэгдүүлнэ

5 Зүрх судасны асуудал үүсгэнэ

Биед муу холестролын хэмжээ ихэссэнээр, зүрхний шигдээстэй болох магадлал нэмэгддэг билээ. Хэрвээ та өдөрт 1 шил хийжүүлсэн ундаа уудаг бол даралт тань ихсэж, зүрх судасны өвчтэй болохыг үгүйсгэхгүй юм. 

Зүрх судасны асуудал үүсгэнэ

6 Арьсны асуудал

Өдөр бүр хийжүүлсэн ундаа уух нь тамхи татсантай ижил нөлөөг арьсанд үзүүлдэг байна. Чихрийн агууламж өндөртэй хийжүүлсэн ундаа нь арьсыг хуурайшуулж, үрчлээс үүсгэх аж. Мөн батга гарах, нөсөө толбо үүсэх зэрэг нь хийжүүлсэн ундаа их хэрэглэж байгаатай холбоотой. 

Арьсны асуудал

7 Хорт хавдартай болох магадлал ихсэнэ

Мэдээж өдөр бүр хийжүүлсэн ундаа уувал шууд хорт хавдартай болно гэдэг өрөөсгөл ойлголт. Гэхдээ тогтмол хийжүүлсэн ундаа уух нь хорт хавдартай болох эрсдлийг нэмэгдүүлдэг байна. 

Хорт хавдартай болох магадлал ихсэнэ

8 Бөөрний үрэвсэлтэй болно

Өдөрт 1 болон түүнээс дээш удаа хийжүүлсэн ундаа ууснаар, бөөрний үрэвсэлтэй болох магадлал харьцангуй нэмэгддэг болохыг судалгаагаар тогтоожээ. Япон улсад нэгэн судалгаа явуулж, хүмүүст хийжүүлсэн ундаа уулгаж, дараа нь тэдний шээсийг шинжилж үзсэн байна. Харин тэдний шээснээс, бөөрний үрэвслийн эхэн үеийн шинж тэмдэг илэрсэн байна.

Бөөрний үрэвсэлтэй болно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()