Артерийн судас бөглөрсөн үед биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Артерийн судас бөглөрснөөс болж зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал өндөр учир, эрт илрүүлэлт маш чухал байдаг. Түүнчлэн ингэснээрээ зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлж чадна. Хамгийн чухал нь та өдөр тутмын амьдралын зөв хэвшлээрээ артерийн судасны бөглөрөлөөс сэргийлэх боломжтой.

Артерийн судас бөглөрсөн үед биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Артерийн судас бөглөрнө гэдэг нь гол судасны дотоод хананд товруу үүсч, хатуурахыг хэлнэ. Ингэснээр тархи болон зүрхний булчинг цусаар хангадаг артерийн блокуудыг хааж, улмаар атеросклероз, зүрхний өвчин, титэм судасны эмгэг, судасны хатуурал, артерийн судасны өвчин, зүрхний ишемийн өвчин зэрэг эмгэгүүдийг үүсгэдэг. 

Судлаачдын үзэж байгаагаар гар болон хөлийн артерийн судас бөглөрөх нь захын артерийн өвчин болох "PAP"-ийг үүсгэдэг. Хэрэв таны биеийн үс унах, мэдээ алдах, хавагнах шинжүүд илэрвэл, тухайн хэсгийн артерийн судас бөглөрсөн байж болзошгүй юм.

Артерийн судасны бөглөрөл үүсгэдэг шалтгаанууд:

  • Цусан дахь "LDL" буюу муу холестериний хэмжээ ихсэх
  • Хэрэв та тамхи татдаг бол жирийн хүнээс илүү тус эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр
  • Таргалалт
  • Хөдөлгөөний дутагдал
  • Цусан дахь сахарын хэмжээ ихсэх
  • Уургийн хэт их хэрэглээ нь судас бөглөх бас нэгэн шалтгаан болдог
  • Цусны даралт өндөр

Хэрэв танд дээр дурьдсан зүйлсийн аль нэг нь байвал, судасны бөглөрөлтийн шинж тэмдгийг хянах хэрэгтэй. Артерийн судасны бөглөрөл хурц хэлбэрт шилжвэл, дээрх шинж тэмдгүүд илүүтэй мэдрэгдэх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()