Цагаан мах эргэхийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?

Хүмүүсийн хэлдгээр цагаан мах эргэх буюу шамбарам өвчин гэдэг нь шулуун гэдэсний төгсгөлд байрлах венийн судас өргөсч эмгэг байдлаар томорч цус алдах, урваж гарах, хавдах, хүчтэй өвдөх, загатнах, хорсох, цайвар шингэн ялгарах, зэрэг шинж тэмдгээр илэрдэг зовиуртай өвчнүүдийн нэг юм. Иймд бид та бүхэндээ тус өвчнийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе!

Цагаан мах эргэхийг гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Халуун уураар утах

Түүнчлэн та өдөрт 10-15 минут бөгсөөрөө халуун ууранд суух, утах нь өвдөлтийг багахсгах, эдгэрэлтийг дэмжихэд нөлөөлдөг. Ингэхдээ өгзөг усанд хүрэх ёсгүй. Иймд бага ус хийх нь зөв. Халуун уураар утасны дараа салхи авахуулалгүй эмчилгээний найрлагат тосноос түрхэж, унтвал илүү дээрдэх болно.

Халуун уураар утах

2 Ариун цэвэр сахих

Цагаан мах эргэх үед ариун цэврийг дээд зэргээр сахих хэрэгтэй. Шархыг халдваргүйжүүлэх, хатаах бодисоор арчих, мөн хүндээр бие засах бүртээ савандаж угаах нь зохимжтой. Асуудалтай үед ямар нэгэн нэмэлт спирт, үнэргүй нойтон салфетка хэрэглэх нь чухал. Учир нь хүндээр биеэ зассаны дараа хуурай цаас нь шархыг хөндөх, өвтгөх эрсдэлтэй.

Ариун цэвэр сахих

3 Тосон түрхлэг

Урьтаж эм уухаасаа өмнө та зовиуртай газартаа шархны эдгэрэлтийг дэмжих тосон түрхлэг түрхэхэд гэмгүй. Гэвч шархны гүн рүү хийж болохгүй. Энэ нь шархыг үрэвсүүлж болно. Мөн зуун настын гель, хүүхдийн тосыг түрхэх боломжтой.

Тосон түрхлэг

4 Аспирин ууж болохгүй

Тухайн хэсгийн өвдөлтийг намдаахын тулд, ибупрофен, аспирин зэрэг эмийг хэрэглэхээс зайлсхий. Эдгээр нь элэг болон тархинд сөргөөр нөлөөлдөг тул, бага насны хүүхдэд хориотой байдаг. Харин түүний оронд та өвчин намдаах лааг шулуун гэдсээр хийж болно.

Аспирин ууж болохгүй

5 Мөс шургуулах эсвэл жин тавих

Хүйтэн жин болон мөс нь үрэвслийг намдаах, цус алдалтыг зогсоох, өвчинг бууруулж өгдөг. Мөн хавдрыг бууруулах тустай. Хэрэв хүйтэн жин тавих бол 20 минутаас хэтрүүлэхгүй байх, бөгсөндөө шургуулах бол ойрхон зайтай хийхээс аль болох зайлсхийгээрэй!

Мөс шургуулах эсвэл жин тавих

6 Өтгөнөө хатаахгүй байх

Удаан хугацаанд суултуур дээр суух, өтгөн хатах, мөн явган суух, ядрах зэргээс шалтгаалан цагаан мах эргэдэг. Тиймээс өвчнийг сэдрээх, даамжруулах зүйлсийг аль болох хийхгүй байхыг хичээх нь зөв. Мөн хүндээр бие засахдаа хөлөн доороо шат, сандал тавьж өндөрлөх нь, өтгөнийг түргэн гадагшлуулахад тусалдаг.

Өтгөнөө хатаахгүй байх

7 Хүнсний ногоо сайн хэрэглэх

Хоолны дэглэмээ өөрчил. Ингэснээр та илүүдэл жинтэй болох цаашлаад цус харвах эрсдлээс өөрийгөө сэргийлж чадна. Зөв хооллолтыг сахих, түргэн хоол, хийжүүлсэн ундаа хэрэглэхээс зайлсхийх нь гэдэсний хөдөлгөөнийг зохицуулж, өтгөн хаталтыг бууруулдаг.

Мөн иддэг ногооныхоо хэмжээг нэмэх хэрэгтэй. Үүнд: Жимс, ногоо, бүхэл үрийн улаан буудайн талх, үр, самар, овъёос зэрэг орно. Түүнчлэн өдөр бүр хангалттай ус уух нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулж, өтгөн хатахаас сэргийлнэ. Кофеин болон согтууруулах төрлийн ундаа хэрэглэхээс аль болон зайлсхийгээрэй. 

Хүнсний ногоо сайн хэрэглэх

8 Илүүдэл жингээсээ салах

Илүүдэл жинтэй хүмүүс жирийн хүмүүсийг бодоход тус өвчнөөр өвчлөх магадлал харьцангуй өндөр байдаг. Учир нь хооллох буруу хэвшил, хөдөлгөөний дутагдал зэрэг нь өтгөн хаталтын шалтгаан болох нь бий. Өтгөн хаталт даамжирч, хүндрэх бүртээ хэт хүчилж дүлэх нь цагаан мах эргэх нэг үндэс болдог.

Илүүдэл жингээсээ салах

9 Эмийн ургамал хэрэглэх

Антибиотик эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг ч зарим үед эмийн ургамал, витамины зарим эмчилгээ нь тусалдаг. Та зайлшгүй эмч, эм зүйчээс асуулгүйгээр байвал дараах эмчилгээг гэрийн нөхцөлд хийж болно.Үүнд:

  • Зуун настын шүүсийг асуудалтай хэсэгт түрхэх
  • Витамин Е дотроосоо уух
  • Уураар утах
  • Мөс хийх гэх мэт...

Эмийн ургамал хэрэглэх

10 Мэсийн аргаар авах

Цагаан мах эргэх нь хүндэрсэн үедээ маш аюултай тул дариу арга хэмжээ авах нь чухал. Эргэсэн мах өвчин ихтэй, мөн томорсон нөхцөлд мэсийн аргаар авах нь илүү аюул багатай, бас найдвартай юм. Шарх хүндэрсэн, удаан хугацаагаар цус алдах, халдвар авсан гэх мэт шинжүүд ажиглагдвал, огтхон ч хугацаа алдаж болохгүй. Өвчний хүнд хөнгөнөөс шалтгаалан өвчтөнийг бүрэн болон хэсэгчилсэн мэдээ алдуудалттай хийнэ.

Мэсийн аргаар авах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()