ЧӨЛӨӨТ ЦАГ

Шинэ жилийн баяраар бусдад өгч болохгүй бэлэгнүүд

Удаан хүлээсэн Шинэ жилийн баяр айсуй. Та хайртай залуу/бүсгүй эсвэл таалагддаг хэн нэгэнд бэлэг сонгох гэж байгаа бол бидний зөвлөгөөг дагаарай. Бэлэг өгөх нь хүмүүс хоорондын харилцааны хамгийн сайхан зүйлсийн нэг хэдий ч бид бүхэн ийм сайхан харилцааг бүрэн утгаар ашиглаж чаддаггүй. Бэлэг үнэтэйдээ бус сэтгэл гаргаж байгаадаа байдаг билээ. Бидний өгөх зөвлөгөө таныг төгс бэлэг сонгоход туслах бөгөөд та үүнийг дагаснаар бусдыг баярлуулж, сэтгэлийг нь уяраах болно.

Шинэ жилийн баяраар бусдад өгч болохгүй бэлэгнүүд Хадгалах

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдахад туслах зүйлс

Эмэгтэй хүн та цор ганц бүтээл билээ. Бусдыг татаж, бусдаар хайрлуулна гэдэг хувь тавилан ч зарим бүсгүйчүүдийн хувьд бусдыг татах учраа нэг л олдоггүй. "Цэцгэнд төөрсөн эрвээхэй" шиг эрчүүд олон сайхан эмэгтэйчүүд дунд төөрдөг агаад та тэдгээр "цэцэгнүүд"-ээс хэрхэн ялгарч, таалагдаж буй залуугаа өөрийн болгох аргыг зааж өгье. Энэ бол дотроосоо гэрэлтэж эрчүүдийг татах нууц арга юм.

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдахад туслах зүйлс Хадгалах

Гоо сайхан байдлаа хадгалахын тулд орой бүр хийх ёстой зүйлс

Өдрийн туршид бидний арьс нарны хэт туяа, бохир агаар, хортой химийн бодис, хүрээлэн буй орчны нөлөөлөлд үргэлж шууд өртөж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь бидний арьсанд үрчлээ үүсэх, арьс үхжих зэрэг тодорхой өөрчлөлтийг үзүүлдэг билээ. Гэвч та энэ бүхнийг шөнийн арчилгааны тусламжтай эргүүлэн хэвэнд нь оруулж болно. Таныг унтаж байх зуур арьс тань нөхөн төлжиж, эрүүлжиж байдаг. Зөв зохистой арьс арчилгаа нь арьсны өнгийг сэргээж, улайлтыг багасгах, чийгшүүлэх, арьсыг нөхөн төлжүүлэх зэрэг үйлчилгээтэй ажээ.

Гоо сайхан байдлаа хадгалахын тулд орой бүр хийх ёстой зүйлс Хадгалах
2017-12-23, 11:44

Үүнээс орой бүр нэг аягыг уугаад, элгээ цэвэрлэж, жингээ хасаарай!

Өнөөдөр та бүхэндээ унтахаасаа өмнө уусан байхад таныг унтаж байх зуур элэг цэвэрлэж, жин хасахад туслах шидэт 5 ундааг танилцуулахаар бэлтгэлээ. "Шөнийн ундаа" гэж нэрлэж болохоор эдгээр ундааг бэлтгэхэд их амархан бөгөөд элгийг хоргүйжүүлж, биеэс хорт бодисыг зайлуулан цэвэрлэж, бодисын солилцоог сайжруулж тураадаг гайхалтай чадвартай юм. Өнөө үед таргалалт хүмүүсийн эрүүл мэндэд ихээхэн хор хөнөөл учруулж, турахад тун хэцүү байгаа бөгөөд шөнө унтаж байхдаа өөхөө шатааж, жингээ хасна гэдэг сайхан боломж. Тиймээс эдгээр ундааг ууж амин чухал эрхтэн болох элгээ шинэ юм шиг болгохын зэрэгцээ турж, бас цусаа цэвэрлээрэй.   

Үүнээс орой бүр нэг аягыг уугаад, элгээ цэвэрлэж, жингээ хасаарай! Хадгалах

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг хэрхэн намдаах вэ?

Эмэгтэй хүн бүр өөр боловч биднийг нэгтгэдэг нэгэн зүйл бол сарын тэмдгийн өвдөлт юм. Сарын тэмдэг нь өвдөлтгүй ирдэг байж болно л доо. Гэхдээ л дэлхийн  бүх эмэгтэйчүүд сар болгон тодорхой хэмжээгээр үүнийг мэдэрдэг гэж хэлэхэд буруудахгүй юм. Ингээд өнөөдрийнхөө нийтлэлээрээ та бүхэндээ "эмэгтэйчүүдийн зовиур"-ыг намдаадаг үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Сарын тэмдгийн үеийн өвдөлтийг хэрхэн намдаах вэ? Хадгалах

Витаминыг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ?

Витамины зохистой хэрэглээ биднийг эрүүл байлгаж, амьдралын хугацааг маань уртасгадаг. Гэвч витамины ач тусын талаар хүн бүр мэддэггүй бөгөөд бид та бүхэндээ витаминыг хэрхэн зохистой хэрэглэх, илүүдсэн болон дутагдсан үед ямар шинж тэмдэг илэрдэг тухай ойлголтыг хүргэхээр бэлтгэлээ. Мөн аль витамин ямар хүнсэнд ихээр агууллагддагийг бас та бүхэндээ танилцуулж байна.

Витаминыг хэрхэн зөв зохистой хэрэглэх вэ? Хадгалах

“Bitcoin”-ны эргэн тойрон дахь сонирхолтой баримтууд

Сүүлийн үед хүчээ аваад байгаа "Bitcoin" буюу цахим мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, хамрах хүрээний талаар сонин хэвлэл, цахим орчинд нэлээдгүй бичих болжээ. Өдгөө "Bitcoin"-ийг ашиглан асар их мөнгөтэй болсон хүмүүс ч төрөн гараад байгаа юм. Тэгвэл "Bitcoin" гэж яг юу юм бол? Энэ талаар та бүхэндээ товч бөгөөд тодорхой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

“Bitcoin”-ны эргэн тойрон дахь сонирхолтой баримтууд Хадгалах

Хэзээ нэгэн цагт таны аминд орох зүйлс

Мэдлэг гэдэг хүч чадал билээ. Хэн ч аюултай нөхцөл байдалд орохыг хүсдэггүй ч өөрийн болон өрөөлийн аминд орох аргуудыг мэддэг байхад илүүдэхгүй. Хэзээ нэгэн өдөр хэн нэгнийг аврах шаардлага гарах ч юм билүү.

Хэзээ нэгэн цагт таны аминд орох зүйлс Хадгалах

Унтахынхаа өмнө энэ дасгалыг 3 минут хийгээд, нарийхан гоолиг хөлтэй болоорой

Эмэгтэй хүн бүхэн л ямар ч залуугийн нүд унам сайхан хөлтэй болохыг хүсдэг. Харин энэ нь тун ч хэцүү байдаг төдийгүй хэчнээн турсан ч хөл нарийхан гоолиг болохгүй байх нь бий. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ ердөө 3 минутыг таниас шаардах дасгалыг танилцуулахаар бэлтгэлээ. Тус дасгал нь таны хөлийг нарийхан болоод гоолиг болгох аж. Ингээд хамтдаа дасгалтай танилцъя.

Унтахынхаа өмнө энэ дасгалыг 3 минут хийгээд, нарийхан гоолиг хөлтэй болоорой Хадгалах

Япончуудын урт насалдаг нууц

Дасгал хөдөлгөөнөөр биеийн эрүүл мэндийг сайжруулах боломжийг судалж, хүний биед тустай дасгал хөдөлгөөнүүдийн цогц систем болсон Ниши Шики (Nishi Shiki)-г санаачлагч домогт Кацузо Нишигийн боловсруулсан 6 дасгалыг та бүхэндээ хүргэе. "Нишигийн эрүүл мэндийн 6 алтан дүрэм" хэмээх энэхүү цогц дасгалын системд чухамд ямар дасгалууд орсонтой танилцаж, дагаж хийцгээе. Учир нь энэхүү дасгалын нөлөөгөөр л япончууд эрүүл, урт удаан амьдардаг юм шүү дээ. 

Япончуудын урт насалдаг нууц Хадгалах

Таны мөнгөтэй болж чадахгүй байгаагийн 10 шалтгаан

Хүн бүр л өөрийнхөөрөө мөнгөө хадгалдаг. Зарим нь нэг долларыг 1300 биткойнтой тэнцэж байхад их хэмжээний биткойн аваад цааш нь хийчихдэг бол, нөгөө нэг хэсэг нь хөлсөө дуслуулан байж эцэж цуцалтгүйгээр хөдөлмөрлөдөг. Тэгвэл хөрөнгөтэй болсон хүмүүсийг нарийвчлан судлаад үзэх юм бол дараах шинж чанарууд түгээмэл ажиглагддаг гэнэ. Тэдний сайн чанаруудыг өөрийнхөө өдөр тутмын амьдралд хэрэгжүүлсэнээр та ч мөн баяжих боломжтой юм. Эрдэмтэн Томас Корлигийн судалсанаар баян, ядуу хүмүүс сэтгэлгээ болон зуршлын хувьд олон ялгаатай талтай байдаг гэх бөгөөд тэрээр баян, ядуу хүмүүсийг хооронд нь харьцуулан судалж, сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн байна. Тэгвэл ямар хүмүүс мөнгөтэй болж чаддаггүй юм бол?

Таны мөнгөтэй болж чадахгүй байгаагийн 10 шалтгаан Хадгалах

Юунаас болж сексийн дур хүсэл буурдаг вэ?

Дэлхийн хүн амын гуравны нэг нь бэлгийн харилцааны ямар нэгэн асуудалтай гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид бүхэн энэ хүндрэл бэрхшээлийг ойлгож, та нартаа энэхүү хүндрэлийг хэрхэн даван туулах арга замуудыг хүргэе. Секс бол бидний нийгэмд хувь хүний өөртөө итгэх итгэлийг бадраахад чухал үүрэгтэй зүйл билээ. Иймд хувь хүнийг өөртөө итгэлтэй болгож, бэлгийн харилцааг нь эрүүл, чанартай байлгах үүднээс хүргэж буй доорхи мэдээлэл тус болно гэдэгт итгэлтэй байна.

Юунаас болж сексийн дур хүсэл буурдаг вэ? Хадгалах