Сөнөсөн тэнгисийн ямар ч амьтан, ургамалгүй хэсэгт орших "өнчин" ганц мод

Сөнөсөн тэнгисийн дундах давстай арал дээр ургадаг ганц мод дэлхийн олон мянган жуулчдыг гайхшруулдаг гэдгээрээ алдартай газар аж. Амьд амьтан бүү хэл, ямар ч ургамал байхгүй газарт энэ мод ургаж чадсан нь үнэхээр гайхамшиг мэт санагдана. Нийгмийн сүлжээ, аялалын блогуудаар энэхүү гайхамшгийн зураг цаг үргэлж үзэгддэг боловч үүний цаадах нууцыг мэддэг хүн бараг л байдаггүй гэнэ.

Сөнөсөн тэнгисийн ямар ч амьтан, ургамалгүй хэсэгт орших "өнчин" ганц мод
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Израйлийн Эйн Бокек далайн эргээс холгүйхэн цагаан давсаар бүтээгдсэн, усаар хүрээлэгдсэн алдарт Давсны арал байдаг. Түүний дунд жижиг нуур байдаг бөгөөд түүний голд энэхүү мод ургадаг аж. 

Сөнөсөн тэнгис дэх давсны агууламж далайгаас арав дахин их байдаг. Давсан арал дээр энэхүү мод хэрхэн ургадаг нь нууц хэвээр байна. Мэдээж хэрэг ийм содон зүйл цахим хэрэглэгч нарын хайрыг татаад олон жил болжээ. 

Сонирхолтой нь тус модны үндэс нь тэр чигтээ давс бүхий газрын гадаргууд шигджээ. Үнэндээ түүнийг энд хэн нэгэн ирж суулгасан байх магадлал тун өндөр гэж таамаглах хүмүүс олон бий. 

"Амьдралын мод" нь энэхүү ер бусын үзэсгэлэнт газрын бэлгэдэл болсон юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()