Түргэн хоолноос гарч ирсэн итгэмээргүй зүйлс

Заримдаа ажил амжихгүй үед, эсвэл гэр бүлээрээ гадуур хооллох нь амьдралд байдаг л асуудал билээ. Дандаа гэрийн хоол идээд байх нь уйдахад хүргэх талтай байж ч болох юм. Гэвч зарим ресторан, зоогийн газруудын бүтээгдэхүүн чанарын шаардлага хангаагүйгээс болж, идэж байсан хоолноос тийм ч юм гарлаа, ийм ч юм гарлаа гэх мэдээллүүд мэр сэр сонсогддог нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ түргэн хоолны газруудын бүтээгдэхүүнээс гарч ирж байсан хамгийн этгэмээргүй зүйлсийн талаар хүргэе гэж бодлоо.

Түргэн хоолноос гарч ирсэн итгэмээргүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Кентакигийн шарсан тахианы тархи"

Шарсан тахианы мах хамгийн амттай хоолнуудын нэг гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тахиаг амтлаж шарахад учир байдаг бөгөөд тахианд идэж болох ч зүйл бий, идэж болохгүй ч зүйл бий гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй. Тухайлбал савар, нүд, тархи зэргийг хүн идэхэд тохиромжгүй юм. Гэтэл 2013 онд Колчестер Эссекс гэх газар 19 настай оюутан Ибрахим Ланго бидний сайн мэдэх KFC-ээр үйлчлүүлсэн бөгөөд түүний захиалсан шарсан тахианы дотроос тахианы тархи гарч иржээ. Тэрээр тэр даруйд нь зургийг нь авч фэйсбүүкт хийсэн бөгөөд KFC-гийн зүгээс түүнээс уучлалт хүсч, хойшдоо үйлчлүүлэхдээ 90%-ийн хөнгөлөлт эдлэж байх эрхийн бичиг өгч байжээ.

"Кентакигийн шарсан тахианы тархи"

2 "Амтат бэлгэвчтэй мах"

2009 онд Швэйцарь улсад нэгэн аав охин хоёр дэлхийн хамгийн алдартай түргэн хоолны сүлжээ ресторан болох МакДоналдс орохоор болжээ. Охин тэдний хамгийн амттай хоол болох "Амтат мах"-ыг захиалжээ. Гэтэл захиалсан хоолон дотроос нь юу гарч ирсэн гэж бодож байна? Махны завсар бэлгэвч байсан бөгөөд насанд хүрээгүй байсан бяцхан охин ааваасаа "Аав аа, эднийх амтат махандаа ийм зүйл хийдэг болсон юм уу" гэж асууж байжээ. Аз болоход хэрэглээгүй бэлгэвч байсан гэнэ.

"Амтат бэлгэвчтэй мах"

3 "9 мм-ийн сум хавчуулсан хотдог"

2004 онд нэгэн эмэгтэй Калифорниад байрлах Костко дэлгүүрт хотдог идэхээр оржээ. Хоолоо хазаад удаагүй байтал түүний шүдэнд хатуу зүйл зажилагдах нь тэр. Юу байдаг билээ гээд яаран хартал 9 мм-ийн урттай сум байсан бөгөөд сандарсан эмэгтэй тэр дор нь цагдаа дуудаж, асуудлыг нэг мөр шийдвэрлэжээ. Тэрээр хожим энэ талаараа "Хэрвээ мэдэлгүй би тэр сумыг залгичихсан бол үнэхээр балрах байжээ" хэмээн хэлж байсан байна.

"9 мм-ийн сум хавчуулсан хотдог"

4 "7 инчийн урттай хутган сэндвич"

Сум зажилах нь магадгүй гайгүй зүйл байж болох юм. Харин бүхэл бүтэн 7 инчийн урт хутга зажилах нь түүнээс дор зүйл болох нь ойлгомжтой биз ээ. 2008 онд Жон Агнесини гэгч залуу Нью-Йорк хотын "Subway" түргэн хоолны газарт өдрийн цайгаа уух гэж орох үедээ 12 инч урт сэндвич захиалжээ. Захиалсан сэндвичээ хазтал тэрээр золтой уруул, амаа тэс зүсчихээгүй гэнэ. "Subway"-ийн ажилчид урт хутга ашигладаг бөгөөд санамсаргүй байдлаар мартаад, хутгаа сэндвичний дотор үлдээсэн нь ийм зүйлд хүргэжээ. Азаар өнөөх залуу гэмтээгүй өнгөрчээ.

"7 инчийн урттай хутган сэндвич"

5 "Хүний хуруу"

Энэхүү болсон явдал ч мөн тахиатай холбоотой ажээ. Тахианы махтай хоол аргагүй л шилдэг сонголт байгаа биз? 2005 онд америкын Охайо мужид Дэвид Шайдинг гэгч түргэн хоолны газраас тахианы махан сэндвич захиалж идэх гэтэл дотроос нь хүний хуруу гарсан аж. Түүнийг үйлчлүүлэхээр орж ирэхээс нэлээн өмнө уг хоолны газрын ажилтан санамсаргүйгээр хуруугаа тас хөшиглөн эмнэлэгт хүргэгдээд байсан бөгөөд яарч сандарсан ажилчид түүний тасарсан хурууг сэндвич хийхэд зориулан бэлтгэсэн байсан тахианы махнуудын завсар орсон байсныг анзаараагүй ажээ. Тэгтэл гайтай юм шиг өнөөх залуугийн захиалсан сэндвичний завсар тахианы махтай цуг орчихсон байжээ. Залуу дараа нь энэхүү газрыг шүүхэд өгсөн бөгөөд ялалт байгуулж, уг газраас сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөр болгож, 50000 долларыг авч байжээ.

"Хүний хуруу"

6 "Хүний шүд"

Одоо хамтдаа ази тив рүү анхаарлаа хандуулцгаая. 2014 онд Японы Осака хотод нэгэн эмэгтэй үйлчлүүлэгч МакДоналдсын салбараар үйлчлүүлсэн бөгөөд түүний захиалсан хоолон дотроос хүний шүд гарч ирж, тэнд байсан хүмүүсийг шоконд оруулж байжээ. Ямар учиртай, хэн гээчийн шүд хоолон дотор орсныг мэдэхгүй ч, ямартай ч эмэгтэйн сэтгэл санааны хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан аж.

"Хүний шүд"

7 "Тахианы шарсан толгой"

Дээр дурдаж байсанчлан тахиаг шарахад учир бий гэдгийг Францын нэгэн түргэн хоолны газар ойлгоогүй бололтой. 2016 оны 4 сард нэгэн үйлчлүүлэгч уг түргэн хоолны газраар үйлчлүүлэхээр болж, шарсан тахиа захиалжээ. Гэвч түүний захиалсан шарсан тахиа нь үнэндээ тахианы шарсан толгой байв. Үйлчлүүлэгч тэр дор нь уг явдлын бичлэгийг хийж, фэйсбүүкт тависан бөгөөд тэр дор нь 22000 хүний анхаарлыг татжээ. Улмаар газар авсан тахианы шарсан толгойн асуудал байцаагчдын чихэнд хүрч, тэрхүү түргэн хоолны газрын хаалгыг бариулахад хүргэжээ.

"Тахианы шарсан толгой"

8 "Үхсэн хүний махаар хийсэн кебаб"

Бид танд хамгийн жихүүдэс хүргэмийг нь хамгийн сүүлд нь хүргэе гэж бодлоо. 2010 онд гурван орон гэргүй хүнийг цагдаагийнхан барьж хорьжээ. Тэднийг хорьсон шалтгаан нь хамтдаа хоног төөрүүлэн энд тэнд хэсч явдаг байсан найз нь бурхан болмогц өнөөх гурван этгээд махаар нь кебаб хийж, ойр орчимд байсан түц, дэлгүүрүүд болон хувь хүмүүст заржээ. Ядуу хүмүүсийг өрөвдөн тэдний хийсэн бүх кебабыг хүмүүс авсан бөгөөд цагдаа нар энэхүү хэргийг сүүлд мэдсэн аж.

"Үхсэн хүний махаар хийсэн кебаб"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()