Гоо сайхан байдлаа хадгалахын тулд орой бүр хийх ёстой зүйлс

2017-12-23, 11:44
10,498

Өдрийн туршид бидний арьс нарны хэт туяа, бохир агаар, хортой химийн бодис, хүрээлэн буй орчны нөлөөлөлд үргэлж шууд өртөж байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь бидний арьсанд үрчлээ үүсэх, арьс үхжих зэрэг тодорхой өөрчлөлтийг үзүүлдэг билээ. Гэвч та энэ бүхнийг шөнийн арчилгааны тусламжтай эргүүлэн хэвэнд нь оруулж болно. Таныг унтаж байх зуур арьс тань нөхөн төлжиж, эрүүлжиж байдаг. Зөв зохистой арьс арчилгаа нь арьсны өнгийг сэргээж, улайлтыг багасгах, чийгшүүлэх, арьсыг нөхөн төлжүүлэх зэрэг үйлчилгээтэй ажээ.

Гоо сайхан байдлаа хадгалахын тулд орой бүр хийх ёстой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Нүүрнийхээ будгийг арилгах

Хэчнээн завгүй, ядарсан байлаа ч унтхынхаа өмнө нүүрнийхээ будгийг заавал арилгаж хэвшээрэй. Энэ нь арьсаа залуу, толигор байлгахын хамгийн чухал алхмын нэг юм шүү. Шөнө унтаж байхад таны арьс нөхөн төлжиж, нүүрний нүх сүв онгойж байдаг. Гэвч уруулын будаг, сормуусны будаг, крем, нүдний тень зэрэг будагаа арилгаагүйгээс болж нүх битүүрч нөсөө толбо, арьсны өнгө өөрчлөгдөх, батгаших гэх мэт үр дагавартай. 

Нүүрнийхээ будгийг арилгах

9 Тоник хэрэглэх

Орондоо орохоосоо өмнө нүүрэндээ тоник түрхэж хэвшээрэй. Энэ нь таны арьсыг нян, жижиг биетүүдээс хамгаалах арьсны гадаргууг бүрдүүлэгч устөрөгчийн ионыг сэргээхэд тусладаг. Тоник нь тослог болоод батгатай арьсанд нэн чухал. Худалдааны төвүүдээр янз бүрийн арьсанд тохирох тоникуудыг зардаг. Хэрвээ та байгалийн гаралтай тоник хэрэглэх хүсэлтэй бол сарнайн дэлбээнээс гаргаж авсан усыг хэрэглээрэй. Учир нь энэ нь чийгшүүлэх, цайруулах, сэргээх үйлчилгээтэй байдаг. Бага зэргийг хөвөнд шингээгээд нүүр, хүзүү хэсгээ арчаад арьсаа хатаагаарай. Аль болох спирт агуулаагүй тоник хэрэглэхийг зөвлөж байна. 

Тоник хэрэглэх

8 Гарын тос түрхэх

Гараа зөөлөн, булбарай хэвээр нь хадгалахын тулд шөнөдөө арчлах шаардлагатай. Халуун усаар сайтар савандаж угаагаад, алчуураар зөөлөн дарж арчиж хатаагаад, гарын тосоо түрхээрэй. Гарын тосоо сонгохдоо өтгөн, элдэв бодисгүй, тослогийг сонговол чийгшил илүү өгөх болно. Ингэснээр та гар болон хумсаа хөгшрөлтөөс сэргийлж, үрчлээтэх, арьс унжих асуудлыг мартах болно.

Гарын тос түрхэх

7 Зовхины тос хэрэглэх

Нүдэнд хамгийн түрүүнд хөгшрөх шинж гардаг учраас нүдээ маш сайн арчлах хэрэгтэй. Ингэхдээ нүднийхээ будгийг арилгаж, зовхины тос түрхээрэй. Энэ нь чийгшил өгөх, хавдах, хөхрөлт, үрчлээсийг багасгах, зовхийг татах зэрэг олон үр дүнтэй. Найрлагандаа каффейн, пептид, антиоксидант, цайруулагч агуулсан бүтээгдэхүүн сонгохыг зөвлөж байна. Тосоо дотор талаас гадагш чиглэсэн байдлаар түрхэнэ.

Зовхины тос хэрэглэх

6 Шүдээ угаах

Оройн хоолоо идчихээд шүдээ угааж цэвэрлэхээ мартуузай. Энэ нь аманд нян бактери үржих, шүд, буйлны үрэвслээс сэргийлэх болно. Мөн өглөөдөө амнаас тань эвгүй үнэр гаргахгүй байхад туслана. Зөөлөн үстэй сойз, фтороор баялаг оо хэрэглэж, 2 минутын турш, шүднийхээ дотор, гадна талыг сайтар үрж угаагаарай. Дараа нь бүлээн усаар амаа зайлах нь гялалзсан сайхан инээмсэглэл бүтээхэд тусална. Хоолоо идсэнээс 30 минутын дараа шүдээ угаахыг мэргэжилтнүүд зөвлөдөг аж. 

Шүдээ угаах

5 Хөлөндөө вазелин түрхэх

Сайхан хөлтэй байх нь эрүүл сайхан байхын нэг үзүүлэлт учраас хөлөө арчилахаа мартаж болохгүй. Бүлээн усаар хөлөө угааж, зөөлөн дарж хатаасны дараа вазелин, хөлний тосыг хуурай, хагарсан хэсэгтээ түрхэж, оймс өмсөөд унтаарай. Цаг гарвал орой бүр хөлдөө иллэг хийх нь тайвширч, бөх бат унтахад тустай.

Хөлөндөө вазелин түрхэх

4 Үсээ шуух

Зарим хүмүүс үсээ задгай тавьж унтах дуртай байдаг. Гэвч үнэндээ үсээ шууж боогоод унтах нь илүү дээр бөгөөд үс, арьсанд чухал нөлөөтэй. Үсээ самнаад, сул сүлжих эсвэл шууж ороогоод унтаарай. Энэ нь үсэнд агуулагддаг бохир, тос нүүрний арьсанд шингэж, батга, хуйраашилт үүсгэхгүй байлгадаг байна.

Үсээ шуух

3 Агаар чийгшүүлэгч асаах

Унтахын өмнө агаар чийгшүүлэгч асаах нь өвөл нэн тустай. Уг төхөөрөмж нь агаарыг чийгшүүлснээр хуурай, загатнадаг арьсыг эрүүлжүүлдэг. Чийг дутагдсанаас хүний арьс экзем, хайрст үлд болон бусад өвчинд нэрвэгддэг гэдгийг баталсан тул агаараа чийгшүүлж бай. 

Агаар чийгшүүлэгч асаах

2 Торгон дэрний уут хэрэглэх

Торгон даавуун дээр унтах нь таны үс арьсийг гайхалтай сайхан болгоно. Торго нь байгалийн уураг, 18 төрлийн амино асидыг өөртөө агуулдаг. Мөн унтахад үүсдэг үрчлээнээс хамгаална. Зөөлөн гадаргуу нь үсэнд ч өндөр үр дүнтэй. Торгон дээр үс гулсдаг учраас ширэлдэх, бөөгнөрөх асуудал үүсэхгүй. 

Торгон дэрний уут хэрэглэх

1 Сайн унтах

Өдөржин ажиллаад ядарсан болохоор шөнө сайн унтах хэрэгтэй. Хүрээлэн буй орчин, унталтын хэмжээ зэрэг нь таны арьсны харагдах байдалд шууд хамааралтай. Унтах гэдэг нь энгийнээр эд эсүүд нөхөн төлжиж, өсдөг учраас нөхөн сэргээх эмчилгээ гэж хэлж болно. Бүтэн нойр авахгүй байх нь үрчлээ үүсэх, нүд хөхрөх, арьс үхжих шалтгаануудын нэг болдог. Залуу насныхаа гоо үзэсгэлэнг авч үлдэхийн тулд өдөрт 7-8 цаг унтах хэрэгтэй. Тавтай нойрсхын тулд зурагтаа унтрааж, утсаа нөгөө өрөөндөө тавих, халуун усанд орох зэргээр тайвшраарай. 

Сайн унтах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()