Шинэ жилийн баяраар бусдад өгч болохгүй бэлэгнүүд

Удаан хүлээсэн Шинэ жилийн баяр айсуй. Та хайртай залуу/бүсгүй эсвэл таалагддаг хэн нэгэнд бэлэг сонгох гэж байгаа бол бидний зөвлөгөөг дагаарай. Бэлэг өгөх нь хүмүүс хоорондын харилцааны хамгийн сайхан зүйлсийн нэг хэдий ч бид бүхэн ийм сайхан харилцааг бүрэн утгаар ашиглаж чаддаггүй. Бэлэг үнэтэйдээ бус сэтгэл гаргаж байгаадаа байдаг билээ. Бидний өгөх зөвлөгөө таныг төгс бэлэг сонгоход туслах бөгөөд та үүнийг дагаснаар бусдыг баярлуулж, сэтгэлийг нь уяраах болно.

Шинэ жилийн баяраар бусдад өгч болохгүй бэлэгнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Биеийн өөг илтгэсэн бэлэг

Хэрвээ та целлюлитийн тос, гантель, арьс гуужуулагч, хоолны дэглэмийн ном зэрэг бэлэг өгвөл тухайн хүний бие махбодь танд таалагдахгүй байна гэж шууд бусаар хэлсэнтэй адил зүйл болно. Тиймээс бэлэг сонгохдоо иймэрхүү зүйлсийг бодолцож үзэх хэрэгтэй.

Биеийн өөг илтгэсэн бэлэг

2 Хэрвээ эмэгтэй хүн бол хувцас өгч болохгүй

Эмэгтэйчүүдэд таалагдсан хувцас сонгоно гэдэг үнэхээр төвөгтэй. Размер, өнгө, стиль гээд бүх зүйлийг яг тохируулах бараг боломжгүй бөгөөд та ямар нэгэн жижиг алдаа гаргах өндөр магадлалтай. Тиймээс хувцас бэлэглэх нь тийм ч сайхан сонголт биш.

Хэрвээ эмэгтэй хүн бол хувцас өгч болохгүй

3 Чадал хүрэхээргүй хэт үнэтэй бэлэг

Та түүнийг гайхшруулах хэт үнэтэй бэлэг сонгож болох ч үлдсэн өрийг тэр биш та төлөхийг сана. Тиймээс өөрийн хайрыг харуулахын тулд хэт их хэмжээний өр тавьж, хүүтэй мөнгө зээлэхгүй байсан нь дээр. Харилцааны үед эдийн засгаа анхаарч байхгүй бол ирээдүйд танд олон асуудал учирч мэднэ.

Чадал хүрэхээргүй хэт үнэтэй бэлэг

4 Тэмдэглэгээтэй мөнгө

Хэн нэгэнд мөнгө бэлэглэх нь тийм ч тохирсон бэлэг болдоггүй. Хэрвээ мөнгө бэлэглэх гэж байгаа бол ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээтэй мөнгө бэлэглэж болохгүй. Учир нь ийм мөнгийг харахаас, ашиглаж болохгүй. 

Тэмдэглэгээтэй мөнгө

5 Гэрийн ажилтай холбоотой ямар нэгэн зүйл

Гэр ахуйн цэвэрлэгээний эд зүйлс юм уу цахилгаан хэрэгсэл бэлэглэх хэрэггүй. Жишээ нь, индүү, тоос сорогч мэтийн цахилгаан хэрэгсэл бэлэглэвэл хувцсаа индүүддэггүй, хог шороотой байдаг гэх ойлголтыг өгнө. Иймд иймэрхүү бэлэг бэлэглэх гэж байгаа бол урьдчилан ярилцаж тохирсны үндсэн дээр бэлэглэвэл дээр.

Гэрийн ажилтай холбоотой ямар нэгэн зүйл

6 Хугацаа нь дууссан бэлэг

Бэлэглэх гэж буй зүйлийнхээ хугацаа нь дууссан эсэх болон хэрэглэх явцад хугацаа нь дуусах эсэхийг бодолцоорой. Үнэхээр сайхан бэлэг байлаа ч хугацаа нь дууссан эсвэл хэрэглэх явцад хугацаа нь дуусвал ямар хэрэг байх билээ. Тиймээс гоо сайхны ком, бүтээгдэхүүн, үнэртэй ус зэрэг хугацаа нь дуусдаг зүйлүүдийг сонгохдоо хугацааг нь харахыг зөвлөе.

Хугацаа нь дууссан бэлэг

7 Авч буй хүний хүсээгүй бэлэг

Танд таалагдаад сонгосон бэлэг тань авч буй хүнд тань таалагдахгүй байж болно шүү дээ. Бэлэг сонгохдоо өөртөө сонгож байгаа юм шиг хандаж болохгүй бөгөөд та үнэхээр хүсээд, их мөнгө зарцуулаад  худалдан авсан ч бэлэглэж буй хүнд таалагдахгүй байх нь олонтаа. Тиймээс бусдын сонирхол, таашаалыг мэдэрч, түүнд нь тохирсон, хэрэгцээг нь хангасан бэлэг сонгоорой.

Авч буй хүний хүсээгүй бэлэг

Хэрвээ та сайн шийдэж чадахгүй бол бэлгийн дэлгүүрийн худалдагчаас асуугаарай. Түүнд ямар хүн, хэдэн настай зэргийг нь хэлэхэд тэр танд ямархуу бэлэг сонговол зүгээр гэдгийг маш сайн зөвлөх болно.    

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()