“Bitcoin”-ны эргэн тойрон дахь сонирхолтой баримтууд

Сүүлийн үед хүчээ аваад байгаа "Bitcoin" буюу цахим мөнгөн тэмдэгтийн үнэ цэнэ, хамрах хүрээний талаар сонин хэвлэл, цахим орчинд нэлээдгүй бичих болжээ. Өдгөө "Bitcoin"-ийг ашиглан асар их мөнгөтэй болсон хүмүүс ч төрөн гараад байгаа юм. Тэгвэл "Bitcoin" гэж яг юу юм бол? Энэ талаар та бүхэндээ товч бөгөөд тодорхой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

“Bitcoin”-ны эргэн тойрон дахь сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 2009 онд бий болсон

"Bitcoin" нь дэлхийн хамгийн анхны цахим мөнгөн тэмдэгт бөгөөд интернэтээр наймаа арилжаа хийх боломжийг олгодог. Кодлолтой учраас ямар ч аюулгүй гэж үздэг. Эзэмшигч бүрийн хийсэн арилжааг тэмдэглэж байдаг блокчейнийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Нэг үгээр хэлэх юм бол "bitcoin"-ий нэг эзэмшигч нөгөө эзэмшигч рүүгээ тодорхой хэмжээний мөнгийг гуйвуулж байна гэсэн үг юм. 

2009 онд бий болсон

2 Эзэмшигчийнх нь жинхэнэ нэр тодорхойгүй байдаг

Эзэмшигчийнх нь нэр тодорхойгүй байдаг болохоор асар олон хүн "Bitcoin"-ийг сонирхдог. Интернэтээр наймаа арилжаа хийж байх үедээ нөгөө хүнийхээ жинхэнэ нэр, хаана оршин суудаг зэргийг мэдэх ямар ч боломжгүй юм. Танд мэдэгдэх зүйл гэвэл ердөө тэр хүнийг илэрхийлэх  тоон хаяг л байх болно. Өөрөөр хэлбэл энэхүү тоон хаяг нь тухайн хүний нууц нэр гэсэн үг. 

Эзэмшигчийнх нь жинхэнэ нэр тодорхойгүй байдаг

3 Хэн үүнийг бий болгосон бэ?

"Bitcoin"-ийг анх үндэслэж, хэрэглээнд нэвтрүүлсэн хүн өнөөг хүртэл тодорхойгүй байдаг хэдий ч, Сатоши Накамото хэмээх эрхмийг анх үндэслэсэн гэж таамагладаг билээ. 1973 онд төрсөн, өдгөө Япон улсад ажиллаж амьдардаг гэсэн мэдээлэл л байдаг аж. Зарим хүмүүс түүнийг Америк юмуу Европын аль нэг улсад амьдардаг, компьютерийн шинжлэх ухааны мэргэжилтэн байх гэж таамагладаг байна. 

Хэн үүнийг бий болгосон бэ?

4 Үндэслэгч нь тун баян хүн бололтой

Энэ оны 12-р сарын 18-ны өдөр нэг "bitcoin" 19771$-той тэнцэж дээд рекорд тогтоосон бөгөөд "Форбес" сэтгүүлийн мэдээлэлж буйгаар тэрбээр дэлхийн 44 дэх хамгийн баян эрхмээр нэрлэгдээд байгаа ажээ. Зарим хүмүүс Сатоши Накамото хэмээх эрхмийг үндэслэн байгуулагч нь хэмээн үздэг бол нөгөө нэг хэсэг нь шифрлэсэн бичээсний мэргэжилтэн Майкл Клерийг мөн гэж үздэг. Тэднээс гадна Финляндын тоглоом хөгжүүлэгч Вили Линдонвирта үндэслэгч нь байх өндөр магадлалтай гэнэ.  

Үндэслэгч нь тун баян хүн бололтой

5 Энэ хүнийг Bitcoin-ийг үндэслэгч гэцгээдэг

Зарим хүмүүс Крейг Стивен Врайт хэмээх бизнесменийг Bitcoin-ийг үндэслэгч гэж үздэг. Учир нь тэрбээр өөрийнхөө бичсэн "Wired and Gizmodo" номондоо өөрийгөө Накамото болохыг батлахуйц и-мэйл, блогийн нийтлэл, хуулбарыг багтаасан байдагтай холбоотой юм. Тэрбээр өөрийгөө "Bitcoin"-ийг үндэслэсэн хүн хэмээдэг боловч өнөөг хүртэл үүнийгээ баталж чадаагүй л байгаа билээ. 

Энэ хүнийг Bitcoin-ийг үндэслэгч гэцгээдэг

6 Bitcoin нь "Хар вэб"-ийн үндсэн мөнгөн тэмдэгт юм

"Хар вэб" гэдэг нь тусгай програм хангамжийг ашигладаг нууц интернэт орчныг хэлдэг ба орчин цагт "Хар вэб"-ийн гол төлөөлөгч нь Tor (The Onion Router) болоод байгаа ажээ. Tor-ийг АНУ-ын Тэнгисийн цэргийн флот зохиосон бөгөөд дурын хүн нэрээ нууцлан интернэтээс хайлт хийх боломжтой юм. Tor нь 2011 оноос эхлэн Bitcoin-ийг ашиглаж эхэлсэн агаад эндээс зэвсэг, хар тамхи, хуурамч пасспортыг ч худалдан авах боломжтой байдаг. 

Bitcoin нь "Хар вэб"-ийн үндсэн мөнгөн тэмдэгт юм

7 Хууль бус барааг авч, борлуулах хялбар болжээ

Хүмүүс баригдана гэж санаа зоволтгүйгээр нэрээ нууцлан наймаа арилжаа хийдэг болсон учраас биткойныг ашиглаж, ихэнхдээ хууль бус барааг авч, худалдаалах болжээ. Судлаачдын гаргасан тооцоогоор жил бүр "Хар веб"-ээр дамжуулан нийт 100 сая долларын хар тамхины хууль бус наймаа хийгддэг байна. 

Хууль бус барааг авч, борлуулах хялбар болжээ

8 Bitcoin-оор гэмт хэрэгтнүүд хууль бус наймаа хийдэг

Bitcoin-ийг ашиглан хууль бус наймаа хийдэг гэмт хэрэгтнүүдийг мөрдөж баривчилдаг хүмүүс бол мэдээж Тагнуулын газрынхан билээ. Тэдний хүчин зүтгэлийн ачаар 2016 онд 50%-тай байсан гэмт хэргийн үзүүлэлт энэ онд 20% болтлоо буурсан аж. 

Bitcoin-оор гэмт хэрэгтнүүд хууль бус наймаа хийдэг

9 "Bitcoin"-оор дуу хөгжмийг худалдаж авч болно

2014 онд Spice Girls хамтлагийн Mel B өөрийнхөө шинэ жилийн дуугаа фенүүддээ Bitcoin-оор худалдсан бөгөөд цахим мөнгөн тэмдэгтээр дуугаа зарсан хамгийн анхны уран бүтээлч болсон байдаг. Түүний араас алдарт дуучин 50 Cent "Animal Ambition" цомгоо bitcoin-оор зарсан юм. 

"Bitcoin"-оор дуу хөгжмийг худалдаж авч болно

10 Япон компани ажилчдынхаа цалинг "Bitcoin"-оор өгнө

Японы "GMO Internet" компани 2018 оны 2-р сараас ажилчдынхаа цалингийн тодорхой хэсгийг Bitcoin-оор өгөхөөр төлөвлөж байгаа ажээ. Тус компани нь 4000 гаруй ажилтан, албан хаагчтай бөгөөд ажилтан бүрийнхээ цалингийн 890$-ийг Bitcoin-оор өгөх юм байна. 

Япон компани ажилчдынхаа цалинг "Bitcoin"-оор өгнө

11 2017 онд Bitcoin-ий үнэ дээд цэгтээ хүрэв

Bitcoin, ethereum зэрэг цахим мөнгөн тэмдэгтийн үнэ энэ онд дээд цэгтээ хүрсэн үзүүлэлттэй гарчээ. Bitcoin-ий үнэ л гэхэд 700%-ийн өсөлттэй байгаа юм. Энэ үзэгдэл нь Bitcoin-ийг аль хэзээний аваад далд хийчихсэн хүмүүст баяжих үүдийг нээж өгч байгаа билээ.

2017 онд Bitcoin-ий үнэ дээд цэгтээ хүрэв

12 Bitcoin-оор баяжсан хүү

Энэ Еврей хүүг  Эдди Зиллан гэдэг бөгөөд 2012 онд 13 нас хүрэхэд нь насанд хүрсний баярын бэлэг болгож эцэг эх нь 5000 ам долларыг бэлэглэжээ. Бэлгийн мөнгө, зун цагийн ажил хийж олсон 7000$ нийт 12,000$-оороо тэр цахим мөнгөн тэмдэгт худалдаж авсан бөгөөд 5 жилийн дараа хүү 500,000$-той баян залуу болчихсон байжээ. 

Bitcoin-оор баяжсан хүү

13 Bitcoin-ий тэрбумтан ихрүүд

Та  Камерон, Тайлер Винклвосс нарын тухай сонссон байх. Тэд Facebook-ийг үндэслэгч Марк Зукербергийг өөрсдийнх нь санааг хулгайлсан хэмээн шүүхээр заргалдаж алдартай болсон билээ. Маркаас 65 сая долларыг нэхэмжилж чадсан ихрүүд энэ мөнгөнийхөө 11 сая долларыг 2013 онд Bitcoin болгожээ. Тэд Bitcoin-ий үнэт цаасны багцаас асар ихийг эзэмшдэг бөгөөд өдгөө Bitcoin-ий ачаар тэрбумтнууд болсон байна. 

Bitcoin-ий тэрбумтан ихрүүд

14 Bitcoin-оор "Lamborghini Huracan" худалдаж авчээ

2011 онд Атланта мужийн иргэн Петер Саддингтон 3 доллараар Bitcoin худалдаж авчээ. Түүний энэхүү хөрөнгө оруулалт нь 250000%-ийн ашгийг түүнд авчирсан байдаг. 35 настай Петер TheBitcoin.pub нэртэй цахим мөнгөн тэмдэгтийн сүлжээг ажиллуулдаг бөгөөд 2015 онд Bitcoin-ийг ашиглан 238000$-оор Lamborghini Huracan худалдаж авчээ. 

Bitcoin-оор "Lamborghini Huracan" худалдаж авчээ

15 Одод Bitcoin-ий хэрэглээг нэмэгдүүлж байна

Хүмүүсийн Bitcoin-ийг сонирхох сонирхол нэмэгдэж байгааг дагаад одод ашигтай ажиллахыг хичээх болжээ. Алдартан  Dennis Coles  "Cream capital" хэмээх цахим мөнгөн тэмдэгтийн компанийг байгуулсан бөгөөд блокчейнд суурилсан АТМ сүлжээг бий болгохыг зорьж байгаа ажээ. Түүний санаа биеллээ олсон тохиолдолд хүмүүс bitcoin, ethereum зэрэг цахим мөнгөн тэмдэгтийг маш өргөн дэлгэр ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна. 

Одод Bitcoin-ий хэрэглээг нэмэгдүүлж байна

16 Хүмүүс bitcoin-той болох гэж галзуу үйлдэл хийдэг

Гар дээрээ бэлэн мөнгөгүй хүмүүс бусдаас мөнгө зээлж bitcoin-ийг худалдан аваад баяжна гэж найддаг нь туйлын эрсдэлтэй алхам юм. Хойд Америкийн Аюулгүйн албаны нийгэмлэгийн дарга Жозеф Боргийн хэлж байгаагаар "Хүмүүс bitcoin-ийг худалдаж авахын тулд өөрийнхөө байрыг барьцаанд тавих үзэгдэл нэлээдгүй түгээмэл байгаа бөгөөд зээлийн картан дахь хамаг мөнгөө шавхах бол энүүхэнд" гэнэ. 

Хүмүүс bitcoin-той болох гэж галзуу үйлдэл хийдэг

17 Bitcoin үнэхээр хагарахаа хүлээж буй хөөс гэж үү?

Өдгөө тун чиг амжилттай яваа цахим мөнгөн тэмдэгт үнэхээр ирээдүйтэй зүйл үү үгүй юу гэдэгт хариулах арай эрт байна. Зарим хүмүүс ингэж их сонирхол татаж байгаа зүйл тун удахгүй сүйрнэ гэж үзэж байхад зарим нь үүнийг ирээдүйд улам хүчээ авна гэж таамаглаж байгаа ажээ. "Wall Street Journal"-оос явуулсан нэгэн судалгаагаар нийт эдийн засагчдын 96% нь "Хөөс хагарах эсэх нь ердөө л цаг хугацааны асуудал" гэж үзжээ. 

Bitcoin үнэхээр хагарахаа хүлээж буй хөөс гэж үү?

18 Дуучин бүсгүйн харамсал

7 жилийн өмнө Британий дуучин Лили Элленд шууд тоглолт хийвэл bitcoin-оор төлбөрийг нь хийх санал тавьж байсан ба тухайн үед дуучин бүсгүйд энэ санал таалагдаагүй учир татгалзсан хариу өгчээ. Гэвч тэрбээр дараад нь ихээхэн харамсчээ. Тухайн үед санал болгож байсан 250,000 bitcoin нь өнөөдрийн 3.2 сая доллартай тэнцүү байгаа юм.  

Дуучин бүсгүйн харамсал

19 Bitcoin уу? Алт уу?

Тайлер 2015 онд "CNNMoney" нэвтрүүлэгт өгсөн ярилцлагандаа "Ирээдүйд нэг bitcoin зоос алтны дайтай үнэ цэнэтэй зүйл болно" гэж хэлжээ. Тэрбумтан ихрүүд bitcoin-ийхоо зоос бүрийг нандигнан хадгалдаг бөгөөд нэгийг нь ч зарж үрдэггүй байна. 

Bitcoin уу? Алт уу?

20 Камерон Винклвоссын таамаглал

Камероны таамаглаж байгаагаар аажимдаа bitcoin-ий үнэ улам бүр л өсөх шинжтэй байгаа гэнэ. Тэрбээр CNBC сувагт өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр "Алтны нөөц дуусна. Харин bitcoin бол байж л байна. Авч явахад амар хялбараас гадна хувааж ч болно" гэж хэлсэн байдаг. 

Камерон Винклвоссын таамаглал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()