ЧӨЛӨӨТ ЦАГ

Хэрхэн рестораны мэт амтат пицца хийх вэ?

Пицца бол италичуудын бүтээсэн хамгийн гайхалтай бүтээлийн нэг бөгөөд хүүхдүүд төдийгүй томчууд пиццаг амтархан иддэг билээ. Дэлхий даяар пицца хийх маш олон төрлийн жор байдаг гэдгийг бид мэднэ. Гэвч бэлтгэх арга барилаасаа шалтгаалж тухайн пиццаны амт тэс өөр болдог. Хэрвээ та рестораны мэт пицца гэртээ хийхийг хүсэж байвал дараах зөвлөгөөг дагаарай.

Хэрхэн рестораны мэт амтат пицца хийх вэ? Хадгалах

Бэлгийн харьцаанд орсны дараа эрэгтэй хүнтэй юу ярьж болохгүй вэ?

Бэлгийн харьцаа гэдэг ихэнх хүмүүсийн төсөөлж байгаагаас илүү нарийн төвөгтэй зүйл юм. Ялангуяа эрчүүдийн хувьд яг дууссаны дараах мөч маш эмзэг үе байдаг. Тиймээс энэ мөчид буруу юм хэлэх юм уу, хийвэл жинхэнэ ярвигтай нөхцөл байдал үүсэж болно. Энэ үүднээс бүсгүйчүүдэд зориулан сэтгэл зүйч Алексей Беляковын зөвлөснөөр бэлгийн харьцаанд орсны дараа эрэгтэй хүнд хэлж болохгүй зүйлсийн талаар хүргэж байна. 

Бэлгийн харьцаанд орсны дараа эрэгтэй хүнтэй юу ярьж болохгүй вэ? Хадгалах

Жинхэнэ хоол шиг бялуу хийдэг Шотланд нарийн боовчин

Өдгөө 36 настай Линн Дэвидсон Шотландын Гленротес хотод амьдардаг аж. Тэрээр нарийн боовны чиглэлээр мэргэшсэн нэгэн бөгөөд төрөл бүрийн хоолны хэлбэрээр ер бусын бялуу хийдэг гэдгээрээ алдаршжээ. Түүний хийсэн бялууг харсан хэн ч жинхэнэ хоол гэж андуурахаар аж. Үнэхээр хэчнээн ойртож харсан ч барьж үзэхээс нааш эдгээрийг бялуу гэдэгт итгэхэд бэрх юм.

Жинхэнэ хоол шиг бялуу хийдэг Шотланд нарийн боовчин Хадгалах

Гарын илүүдэл өөхийг арилгах 8 дасгал

Гарын булчин хэсгээрээ өөхлөлттэй байх нь ихэнх эмэгтэйчүүдийн хувьд өөртөө итгэх итгэлээ алдах нэг шалтгаан болдог. Хэрэв танд ийм асуудал байгаа бол туухай ашиглан дараах дасгалуудыг хийхийг зөвлөж байна. Зуны улирал болж буйтай холбоотой бүсгүйчүүд маань өөрсдийн бие галбиртаа ихээхэн анхаарч байна. Тийм ч учраас заавал бэлтгэлийн зааланд бус гэртээ болон цайны цагаараа хийж болох үр дүнтэй дасгалуудыг танилцуулъя.

Гарын илүүдэл өөхийг арилгах 8 дасгал Хадгалах

2022 оны урт үсний загварын чиг хандлага

Урт үстэй бүсгүйчүүдэд тулгардаг нэг асуудал өөрт тохирсон үс засалтыг сонгох явдал юм. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд стилистүүд 2022 оны урт үсний загварын чиг хандлагыг тодорхойлсон байна. Хэрвээ та урт үстэй бол доорх загваруудаас сонгож, урин дулаан цагт үснийхээ хэв маягийг өөрчлөөд үзээрэй.

2022 оны урт үсний загварын чиг хандлага Хадгалах

Хүүхдийн ямар зургийг цахим орчинд тавьж болохгүй вэ?

Амьдралын онцгой сайхан агшныг гэрэл зургийн хальснаа буулгах нь дурсамжтай зүйлсийн нэг. Тэр тусмаа технологи өндөр хөгжсөн өнөө үед хором бүрийг алдалгүй гэрэл зурагнаа буулгах боломжтой болсон. Гэхдээ гэрэл зураг гэдэг хүнийг сайхан харагдуулахын зэрэгцээ гутааж болдог зүйл юм. Ялангуяа буруу авахуулсан зураг интернэтээр цацагдсан тохиолдолд том хүнээс илүү хүүхдэд зовлон авчирч болзошгүй ажээ. Энэ үүднээс хүүхдийн ямар зургийг хуваалцаж болохгүй вэ гэдгийг хүргэж байна. 

Хүүхдийн ямар зургийг цахим орчинд тавьж болохгүй вэ? Хадгалах

Үнэн хариулж болохгүй 10 асуулт

Хэрэв хүн бүр үнэнээ хэлэх хуультай байсан бол дэлхий тэр чигтээ цусан далайд будагдаж, хүн амын тоо 3 дахин буурах байсан биз. Тийм ч учраас заримдаа үнэн үгс хэлж дотнын хүнийхээ сэтгэлийг сийчиж байснаас худал үгсээр ч хамаагүй тэдэндээ урам зориг бэлэглэсэн нь дээр байдаг. Ингээд яасан ч үнэнээр нь хариулж болохгүй 10 асуултыг та бүхэндээ танилцуулж байна.

Үнэн хариулж болохгүй 10 асуулт Хадгалах

Яагаад эмэгтэйчүүд "бүтэхгүй" эрчүүдээс салж чаддаггүй вэ?

Таны ойрын эсвэл таньдаг бүсгүй үнэхээр "бүтэхгүй" гэмээр эртэй нийлсэн байгааг хараад яагаад түүнийг сонгосон юм бол гэж та бодож байсан уу? Харамсалтай нь орчин үед олон эмэгтэйчүүд таарч тохирохгүй нь тодорхой хүнээс "зууралдах" хүсэлтэй байх нь түгээмэл болсон. Ялангуяа хамтрагчаа үл хүндэлдэг, дорд үздэг, тэр бүү хэл сэтгэл санаа болоод бие махбодын хохирол учруулсан хүнээсээ огт салахгүй байх нь бий. Үүний цаад шалтгааныг сэтгэл зүйч Эмили Нагоски (Emily Nagoski) ингэж тайлбарлажээ. 

Яагаад эмэгтэйчүүд "бүтэхгүй" эрчүүдээс салж чаддаггүй вэ? Хадгалах

Гэртээ үдэшлэг зохиох 5 шалтгаан

Цар тахалтай холбоотойгоор бараг сүүлийн 2 жилийн хугацаанд төрөл бүрийн арга хэмжээ, үдэшлэг тоглолт зэргийг дэлхийн бүхий л улс оронд хориглосон. Тэгвэл хориг суларч, цар тахал намжиж байгаа үед цомхон найз нөхдийн хүрээнд гэрийн үдэшлэг яагаад зохиож болохгүй гэж? Ингээд бид танд гэртээ үдэшлэг зохиохын давуу талуудыг хүргэе. 

Гэртээ үдэшлэг зохиох 5 шалтгаан Хадгалах

Солонгос зураачийн ахин амьдруулсан бүтээлүүд

Өмнөд Солонгосын уран бүтээлч Жунвон Жон (Joongwon Jeong) бодит мэт зураг зурдаг нэгэн юм. Гэхдээ тэрбээр хүмүүсийн хөрөг зурахаас илүү сонгодог бүтээлүүд, түүхэн хүмүүсийн хөргийг ахин амилуулах дуртай аж. Энэ үүднээс та бүхэнд алдартай бүтээлүүдийг бодит мэт зурсан зургуудаас хүргэж байна.

Солонгос зураачийн ахин амьдруулсан бүтээлүүд Хадгалах

Японд олныг шууруулж буй 1000 ам.долларын үнэтэй шинэ трэнд

Япончуудын дунд яг жинхэнэ муур шиг харагддаг үүргэвч трэнд болж байна. Гэртээ суудаг байсан бүсгүй Михо Кацүми гараараа яг муурыг дуурайлган чихмэл хийж түүнийхээ зургийг цахим орчинд байршуулсан нь олны анхаарлыг татсаар эцэстээ өндөр эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Кацүми өөрийн гараар чихмэлийнхээ үсийг хийдэг гэнэ. Ингэхдээ хиймэл материал ашигладаг байна. Чихмэл цүнх 1000 ам.долларын үнэтэй бөгөөд бүсгүй захиалгадаа дарагдаад тун завгүй байгаа гэнэ шүү. 

Японд олныг шууруулж буй 1000 ам.долларын үнэтэй шинэ трэнд Хадгалах

Кето дэглэмийг хэрхэн зөв барих вэ?

1900 онд чихрийн шижин өвчнийг эмчлэх зорилготой зохиогдсон кето хооллолт нь орчин үед жин хасах, эрүүлжих гэж буй хүмүүсийн дунд хамгийн алдартай хооллолтын нэг төрөл болсон билээ. Энэхүү хооллолт нь ерөнхийдөө нүүрс усыг өөх тосоор орлуулах явдал юм. Ийнхүү нүүрс усыг өөх тосоор орлуулснаар бие организм кетозд шилжиж, арьсан доорх өөхийг эрчимтэй хайлуулж, тураадаг байна.

Кето дэглэмийг хэрхэн зөв барих вэ? Хадгалах