Яагаад эмэгтэйчүүд "бүтэхгүй" эрчүүдээс салж чаддаггүй вэ?

Таны ойрын эсвэл таньдаг бүсгүй үнэхээр "бүтэхгүй" гэмээр эртэй нийлсэн байгааг хараад яагаад түүнийг сонгосон юм бол гэж та бодож байсан уу? Харамсалтай нь орчин үед олон эмэгтэйчүүд таарч тохирохгүй нь тодорхой хүнээс "зууралдах" хүсэлтэй байх нь түгээмэл болсон. Ялангуяа хамтрагчаа үл хүндэлдэг, дорд үздэг, тэр бүү хэл сэтгэл санаа болоод бие махбодын хохирол учруулсан хүнээсээ огт салахгүй байх нь бий. Үүний цаад шалтгааныг сэтгэл зүйч Эмили Нагоски (Emily Nagoski) ингэж тайлбарлажээ. 

Яагаад эмэгтэйчүүд "бүтэхгүй" эрчүүдээс салж чаддаггүй вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хайрыг буруугаар ойлгодог

Зарим бүсгүйчүүд хайр бол ганцхан хүчтэй сэтгэл хөдлөлийн нэр хэмээн ойлгодог. Харамсалтай нь зарим эрчүүд тухайн бүсгүйг өөрийн бүрэн нөлөөлөлд оруулж атгаж авахын тулд чадах бүхнээ хийдэг. 

Үүнийг нь зарим эмэгтэйчүүд надад хайраа илэрхийлж буй хэрэг хэмээн андуурдаг байна. Жишээ нь байнга шалтгаангүйгээр хардах нь хайр бус ердөө таныг өөрийн юм гэж үзсэн хүний гаргах араншин юм. 

Цаашлаад байнга үгээр өдөх, нэг уцаарлаад тэр даруйдаа уучлал гуйх, бүх талаараа таныг өөрөөсөө хамааралтай болгохыг оролдох гэх мэт нь яагаад ч хайрын шинж тэмдэг биш. 

Хайрыг буруугаар ойлгодог

2 Хүчирхэг эмэгтэйчүүдийн алдаа

Боловсролтой, чадварлаг эмэгтэйчүүд ганцхан өөрөөсөө дутахааргүй хүнтэй нийлэхийг хүсдэг. Үүнийг буруутгах арга байхгүй. Үнэхээр ч нэг насыг хамт өнгөрөөх нэгнээ төгс байлгах эрх хэнд ч бий. 

Харамсалтай нь тийм эрчүүд ховор гэдгийг ихэнх нь хүлээн зөвшөөрч чаддаггүй юм. Тиймээс илүү гарсан эрэлтийг нөхөх үүднээс хуурамчууд нь ар араасаа гарч ирнэ. Өөрийгөө үнэхээр мундаг гэж итгүүлж чадсан тэрхүү мэхлэгч нэг нийлээд авсан цагт өөрийн жинхэнэ төрхөө үзүүлэх болно.

Нэгэнт бүх цагаа эрж хайж өнгөрүүлсэн хүчирхэг эмэгтэй нэгэнт өнгөрсөн хэрэг гээд өнөөхийгөө засаж өөрийн хүссэн эр болгохыг оролдох ч энэ нь бүтэлтэй болсон тохиолдол ховор. Ингэсээр нэг л мэдэхэд аль алиных нь нас явсан байна. 

Хүчирхэг эмэгтэйчүүдийн алдаа

3 Ар гэрийн амьдрал

Аз жаргалтай элэг бүтэн гэр бүл хүн бүхэнд заяадаггүй. Хэрүүл уруул дунд өссөн хүмүүс хэцүү орчинд дассан байдаг тул өөрсдөө гэр бүл зохиохдоо яг тийм уур амьсгалыг бүрдүүлэх нь олонтаа. 

Өөр нэг хувилбар гэвэл эцэг эхийнхээ үг бүрийг биелүүлдэг эс бөгөөс шийтгэл амсдаг байсан хүүхдүүд юм. Тэд аз нь таарах юм бол үнэхээр сайн хүнтэй учирч амар сайхандаа жаргана. Харин муу хүнтэй таарсан нь түүнээсээ салж чадалгүй нэг насаа хамт өнгөрөөх нь бий. 

Ар гэрийн амьдрал

4 Бусдын алдааг засахыг хүсэх

Өмнө нь хэлсэнчлэн зарим эмэгтэйчүүд бусдыг засаж аваад хамт амьдрахыг оролдох нь байдаг. Гэхдээ өөртөө хэт итгэлтэй нэг нь ганц нэг талаараа таалагдсан залуугийн сул талуудыг хараад "Би л түүнийг өөрчилж чадна" гэж үзэн хамаг алдаа дутагдлыг нь арилгахыг хичээдэг. Гэхдээ насанд хүрсэн хүмүүсийг тээж өөрчилнө гэдэг бүтэшгүй хэрэг юм. 

Цаашлаад өөрсдөө сонгосон хүнийхээ дутагдлаас болж хохирсон хэрнээ "Би ингэхийг нь мэдэж байсан юм", "Угаасаа л ингэдэг юм, зүгээр зүгээр" гэх мэтийн зүйлс хэлж хамт үлдэхийг хичээнэ. 

Бусдын алдааг засахыг хүсэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()