Ази эмэгтэйд хэзээ ч хэлж болохгүй үгс

Эмэгтэй хүмүүс бол ёстой л дуун дээр гардаг шиг "Эмзэгхэн дэлбээ" шүү дээ. Ялангуяа Ази бүсгүйчүүд Европ бүсгүйчүүдийг бодвол илүүтэй мэдрэг байдаг. Бодолгүй хэлсэн ганц үгэнд асар ихээр гомдож, шаналж ч мэднэ. Мөн гадны улс оронд амьдарч байгаа Ази бүсгүйчүүдээс асуух асуулт, хэлэх үгс нь тэднийг нэлээдгүй бухимдуулдаг байна. Хэрэв та барууны орнуудад амьдарч байсан бол таниас ч бас доорх зүйлсийг асууж байсан нь лавтай. 

Ази эмэгтэйд хэзээ ч хэлж болохгүй үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Чи хаанаас ирсэн бэ? Хятад уу?"

Европчууд Ази төрхтэй хүн харвал шууд л Хятад гэж боддог нь сонин шүү. Тиймдээ ч “Чи Хятад хүн үү?” гэж асуух нь элбэг байдаг юм. Ялангуяа Монголчуудын тухайд ингэж хэлүүлэх үнэхээр дургүй. Тэднийг Хятад, эсвэл Солонгос уу? гэж асуугаад, арай ядан Монгол гэдгээ ойлгуулахад өөдөөс хоёрхон л үг дуугардаг: "Чингис хаан", "Морь"...

"Чи хаанаас ирсэн бэ? Хятад уу?"

2 "Азиуд яагаад ийм жижигхэн биетэй байдаг юм бэ?"

Мэдээж бид Европчуудыг бодвол биеийн хувьд харьцангуй жижиг байдаг. Гэхдээ үүндээ ч сэтгэл хангалуун байдаг билээ. Харин эмэгтэй хүнд ийн хэлвэл нилээн дургүйлхдэг юм. Бурхан ингээд л заяачихсан биеийг бид одоо яалтай билээ. Өөдөөс нь иймэрхүү хариу өгөхөд "Азиуд их царай муутай, дээрээс нь ааш муутай" гээд ойлгочихно. 

"Азиуд яагаад ийм жижигхэн биетэй байдаг юм бэ?"

3 "Аав ээж чинь гадуур гарахад чинь уурладаг уу?"

Азиудыг гэрээс ч гардаггүй, шоу цэнгээн гээчийг барагтай л бол мэдэхгүй, газар доорх ертөнцөөс ирсэн хүмүүс гэж ойлгодог. Гэхдээ бид ч гэсэн наргиж, цэнгэх үедээ наргиж, залуу насаа мэдэрч яваа хүмүүс юм шүү. Яахав, барууныхныг бодвол харьцангуй журамтай, томоотой боловч номноос салдаггүй даруухан хүмүүс бол биш шүү дээ. Та ч бас гадаад найз нөхдөөсөө ийм үг сонсож л байсан биз дээ?

"Аав ээж чинь гадуур гарахад чинь уурладаг уу?"

4 "Чи өдөр болгон будаа иддэг үү?"

Тэд Азиудыг Хятад, Солонгос, Япон гэсэн гуравхан улсаар л ерөнхийдөө төсөөлдөг. Тиймдээ ч биднийг өдөр бүр будаа идэж, үүнийгээ өвс ногоогоор даруулдаг гэж итгэж явдаг. Харин Монголчуудын хувьд энэ нь тэс өөр байдаг. Өөрсдийн мэдлэг нимгэн гэдгээ гайхуулж ийн асуух гадныхан ихэд бүдүүлэг санагддаг шүү.

"Чи өдөр болгон будаа иддэг үү?"

5 "Чи Ази гэхэд Англиар их сайн ярих юм."

Таныг гадаадад сурч, ажиллаж байхад ингэж хэлэх хүмүүс бишгүй тааралдана. Ямар хэлсэн болгонд нь уурлаад байлтай биш инээсхийгээд л өнгөрдөг. Харин дотроо ихэд бухимдаж, “Тэгээд юу гэж” хэмээн байнга боддог байна шүү. Азиудыг бүхэлд нь Англиар их тааруу ярьдаг төдийгүй дуудлага нь бохир байдаг гэж дүгнэдэг. Ийн үндэс угсаагаар далдхан доромжилж байгааг нь таатай хүлээж авах Ази хүн гэж үгүй.

"Чи Ази гэхэд Англиар их сайн ярих юм."

6 "Би өмнө нь Ази бүсгүйчүүдийг ийм хөөрхөн гэж бодоогүй шүү"

Энэ нь яг л доромжлол мэт сонсогдоно. Азиуд ялангуяа бүсгүйчүүд нь их үндсэрхэг үзэлтэй төдийгүй хүний нутагт нэгнээ өмгөөлж хамгаалахдаа гаргууд. Хэдийгээр өөрийг нь магтаж байгаа мэт боловч цаана нь Ази бүсгүйчүүд царай муутай гэх далд утга илэрхийлэх тул энэ үг нь тэдэнд огтхон ч таалагддаггүй юм.

"Би өмнө нь Ази бүсгүйчүүдийг ийм хөөрхөн гэж бодоогүй шүү"

7 "Чи наснаасаа их залуу харагдах юм"

Бид Европ хүмүүсийг бодвол овор багатай харагддаг бөгөөд тэд ч энэ тал дээр багагүй гайхдаг нь нууц биш. Европ, Америкчууд өөрсдөө өсвөр насандаа овортой харагдах боловч хижээл насанд дөхмөгц тогтворждог. Ер нь эмэгтэй хүнийг насаар нь дүгнэнэ гэдэг маш соёлгүй авир юм. Тиймдээ ч наснаасаа залуу харагдаж байна гэдэг нь чи хөгшин боловч тэгж харагдахгүй юм гэж сонсогдохгүй гэж үү?

"Чи наснаасаа их залуу харагдах юм"

8 "Азиуд яагаад ийм онигор нүдтэй байдаг юм?"

Ази охид ихэвчлэн бүлцэн, давхраагүй нүдтэй байдаг. Тиймдээ ч өхөөрдөм харагддаг гэлцдэг билээ. Харин Европчуудын тухайд нүүр дүүрэн нүд цэлэгнэж байдаг бөгөөд жижиг нүдтэй Ази бүсгүйчүүдийг хараад тавлах аятай яагаад ингэж төрснийг нь лавлана. Үнэхээр дургүй хүрмээр шүү.

"Азиуд яагаад ийм онигор нүдтэй байдаг юм?"

9 "Хятадууд нохой иддэг гэсэн, та нар ч гэсэн тэгдэг үү?"

Тэд Азиудыг Хятадуудаар төсөөлдөг гэж дээр дурьдсан. Хятадууд нохойны мах иддэг бол та нар ч гэсэн иддэг гэсэн үг үү? гэхчлэн байцааж гарна. Магадгүй Ази эрчүүд энэ талаар юм бодолгүй өнгөрч болох ч бүсгүйчүүд бол ёстой үгүй шүү. Нутаг усны нэр сүр, өөрийн үнэлэмжээ өргөж, нэлээд бухимдангуй хэдэн үг хэлээд л авна.

"Хятадууд нохой иддэг гэсэн, та нар ч гэсэн тэгдэг үү?"

10 "Тэр ч гэсэн Ази. Гэхдээ та хоёр өөр юмаа?"

Ази хүн болгоныг хоорондоо адил хэмээн эндүү ойлгох гадаад хүмүүс маш олон байдаг. “Тэр ч гэсэн Ази ш дээ, гэхдээ та хоёр өөр юмаа, яагаад тэр вэ?” гэж таниас ч бас асууж байсан л байх. 

"Тэр ч гэсэн Ази. Гэхдээ та хоёр өөр юмаа?"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()