Японд олныг шууруулж буй 1000 ам.долларын үнэтэй шинэ трэнд

Япончуудын дунд яг жинхэнэ муур шиг харагддаг үүргэвч трэнд болж байна. Гэртээ суудаг байсан бүсгүй Михо Кацүми гараараа яг муурыг дуурайлган чихмэл хийж түүнийхээ зургийг цахим орчинд байршуулсан нь олны анхаарлыг татсаар эцэстээ өндөр эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Кацүми өөрийн гараар чихмэлийнхээ үсийг хийдэг гэнэ. Ингэхдээ хиймэл материал ашигладаг байна. Чихмэл цүнх 1000 ам.долларын үнэтэй бөгөөд бүсгүй захиалгадаа дарагдаад тун завгүй байгаа гэнэ шүү. 

Японд олныг шууруулж буй 1000 ам.долларын үнэтэй шинэ трэнд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мэдээж ийм нарийн ажиллагаатай бүтээгдэхүүнийг нэлээдгүй хугацаа зарцуулж дуусгадаг гэнэ. Тэрээр анх нэг чихмэл хийхийн тулд 3 сар гаруй хугацаа шаарддаг байсан хэмээн ярьжээ. Одоо тэрээр туслахууд авсан ч гэсэн нэг бүтээгдэхүүн дээр хамгийн багадаа 7 хоног зарцуулдаг болсон хэмээв. 

Гэхдээ нэг сайн бүтээл гаргаад авсан байхад түүнээс авах сэтгэл ханамж юунаас ч илүү байдаг гэж Кацүми ярьсан байна. Муурыг хэсэг хэсгээр нь оёод нийлүүлдэг аж. Жижиг хэмжээтэй муур 22 хэсгээс бүрддэг бол том загварын үүргэвч 80 орчим өөр хэсгээс бүтдэг гэв.

Өнгөрсөн оны 9-р сард Кацуми өөрийн гараар хийсэн мууран цүнхний дөрвөн зургийг Twitter-тээ нийтэлжээ. Тухайн үед хүмүүс тус чихмэлийг жинхэнэ гэж бодсон гэдгээ хүлээн зөвшөөрч түүнийгээ зарах бодолтой байгаа эсэхийг нь асууж эхэлсэн гэнэ. Тэр даруйдаа олон захиалга авсан Кацүми ханцуй шамлан ажилдаа орсон бөгөөд өөртөө туслуулах зорилгоор хэд хэдэн хүн ажилд авсан байна.

Харамсалтай нь энэ оны байдлаар Кацүми дэндүү их бүтээгдэхүүн хийх шаардлагатай болсон учраас тодорхойгүй хугацаагаар шинэ захиалга авахгүй хэмээн мэдэгджээ. Тэрээр одоо ганцхан үүргэвч гэлтгүй эмэгтэй гар цүнх, ороолт зэргийг хийх болжээ. 

Нэг жилийн дотор Кацүми 70 гаруй бүтээлээ зараад байна. Нэг үүргэвч 140 мянган иен буюу 1074 ам.доллараар худалдаалагдаж байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()