ШИНЭ ТЕХНОЛОГИ

2012 оны гэр бүлийн шилдэг авто машинууд

Дөрвөн хаалгатай, хэрэглээнд ойр хэмжээтэй, үнийн хувьд уян хатан, бас түлш зарцуулалт багатай учраас дунд оврын Седан Смакдаун төрлийн авто машинууд нь 2012 оны хамгийн гүйлгээтэй төмөр хүлгэээр тодорсон байна. Experian Automative – ийн мэдээлснээр ийм төрлийн бүх авто машинуудын 27% нь оны эхний хагаст борлуулагджээ. Баримтаас үзэхэд Америкийн нэгдсэн улсад борлуулагдах 10 машины 5 нь дунд оврын авто машинууд байдаг аж.
2012 оны гэр бүлийн шилдэг авто машинууд Хадгалах

Telegraph сэтгүүлээс гаргасан хамгийн загварлаг машинууд

2012 онд хэрэглэгчдийг загвар дизайн, үзүүлэлт, чанараараа хамгийн ихээр байлдан дагуулсан авто машинуудын жагсаалтыг танд хүргэж байна. Магадгүй та тун удахгүй машин худалдаж авах төлөвлөгөөтэй байгаа бол энэхүү жагсаалтаас худалдан авалтынхаа санааг авч болох юм. Миний хувьд BMW 6-series Gran Coupe-ийн загвар хамгийн их таалагдлаа. Харин танд?
Telegraph сэтгүүлээс гаргасан хамгийн загварлаг машинууд Хадгалах

Apple –ийн компаний шинэ бүтээлүүд

Уржигдар Apple компанийхан шинэ бүтээлүүдийнхээ ээлжит танилцуулгаа хийжээ. Үйл ажиллагааны үеэр хэрэглэгчдийн урьдчилан таамаглаж байсны дагуу iMac, Mac Mini, Macbook Pro Retina, шинэчилсэн New iPad болон удаан хүлээлгэсэн iPad Mini зэрэг бүтээлүүдийг танилцуулсан байна. Mini iPad нь 1024х768 өргөтгөлтэй 7.9 дюймийн дэлгэц, iPad 2-ынх шиг А5 процессор, HD өргөтгөлтэй 5 мп-ийн арын камертай юм байна. LTE -г дэмждэгээрээ онцог бөгөөд ердөө 7.2 мм-ийн зузаантай ажээ. Автоном горимд 10 цаг цэнэгээ барьдаг байна. Үнэ нь 329 доллар гэнэ.
Apple –ийн компаний шинэ бүтээлүүд Хадгалах

Kia Моторсын шинэ бүтээл Justice League

2012 оны 10-р сарын эхээр Kia Моторс, DC Comics-ийн багийнхан хамтран "Justice League" хэмээх шинэ загварын автомашин зохион бүтээсэн байна. Зохион бүтээх багийн түншлэлийн хүрээнд Justice League-ийн гишүүд Киагийн дүр төрхийг баатарын дүрээр илэрхийлэхийг илүүд үзэж байгаа бөгөөд автомашиныг тодотгох хамгийн тохиромжтой баатруудын дүрээр Супермен, Бэтмен, Вондер вүмэн, Грийн Лантерн, Флаш, Акуамен болон Циборг-ийг сонгоод байна.
Kia Моторсын шинэ бүтээл Justice League Хадгалах

Google -ийн футур стилийн дата төв

Уншигч та бүхнийг Google компаний цоо шинэ Дата төвөөр аялахыг урьж байна. Мэдээж энэхүү аялал нь фото болон видео аялал байх болно. Энэ төвийг техникийн хамгийн сүүлийн үеийн дэвшлүүдийг ашиглаж байгуулсан бөгөөд эвдрэл гэмтлээс дээд зэргээр хамгаалагадсан ажээ. Мөн байгаль орчинд ээлтэй талаас нь их анхаарсан байна. Энэхүү өгөгдөл хадгалах болон тооцооллын төвийг байгуулахад 600,000,000$ зарцуулсан ажээ.
Google -ийн футур стилийн дата төв Хадгалах

Тагнуулын багаж, хэрэгслүүд

Одоо та бүхэндээ 20 жилийн өмнөх Улсыг аюулаас хамгаалах хороо (КГБ), Америкийн тагнуулын төв газар (CIA) -уудын ашигладаг байсан нууц багаж хэрэгсэл болон техникийг танилцуулж байна. Эдгээр нь тухайн үедээ нууц байсан боловч одоо түүх болон үлдсэн билээ. Тагнуулын үйл ажиллагаа нэлээд зохион байгуулалттай, төлөвлөөгөөтэй байх шаардлагатай бөгөөд ганц л зүйл буруу болвол бүх ажил нурах болно. Иймд тэд үнэхээр ур ухаанаа ашиглаж эдгээр хэрэгслүүдийг бүтээсэн болох нь харагдаж байна.
Тагнуулын багаж, хэрэгслүүд Хадгалах

Magic Finger – компютерыг хуруугаар удирддаг боллоо

Мэдрэгчтэй дэлгэцний эрин үед хуруугаараа компютерийг удирдах гэдэг ойлголт тийм ч шинэ содон мэдээ биш. Гэвч бид энэ удаад дэлгэцэнд хүрэлгүйгээр хурууныхаа хөдөлгөөнөөр компютерийг удирдах талаар танд ярих гэж байна. Autodesk Research лабораторид боловсруулсан оптик мэдрэгч, бичил камер бүхий хуруувч нь гадаргуйн 22 төрлийн текстур болон 2 хэмжээст кодыг таньдаг ажээ. 2 “хэмжээст” код гэдгийн нэгэн жишээ нь сэтгүүл, номны хуудас ч байж болох юм байна. Хэдийгээр дөнгөж туршилтын шатандаа яваа, одоогоор бага зэрэг болхидуу хэлбэрт байгаа ч, тун удахгүй хүн өөрөө дата дамжуулагч болохын эхлэлийг тавьсан бүтээл ажээ. Энэхүү төхөөрөмж хэрхэн ажилладгийг дараах бичлэгнээс хүлээн авна уу.
Magic Finger – компютерыг хуруугаар удирддаг боллоо Хадгалах

Өөрийнхөө оронд роботыг хичээлд явуулдаг хүүхэд

Нью-Йоркод амьдардаг 7 настай хүү Девон Кэрроу-Спердути (Devon Carrow-Sperduti) нь мэдрэхүйн бүх эрхтнээрээ дамжуулан, маш олон төрлийн зүйлээс үхлийн аюултай харшил авдаг өвчтэй ажээ. Жаахан өөр үнэр хүртэл түүнд аюултай харшил болж чаддаг. Тиймээс хүү бүх насаараа алслагдмал байдалд амьдрах шаардлагатай нэгэн аж. Гэвч эцэг эх нь хүүгээ үе тэнгийнхэнтэйгээ найзлаж нөхөрлөх, сурах эрхийг нь өвчинд залгиулахыг хүсээгүй тул Девон Кэрроу-Спердути (Devon Carrow-Sperduti)-ийн оронд сургууль руу нь роботыг явуулахаар болжээ.
Өөрийнхөө оронд роботыг хичээлд явуулдаг хүүхэд Хадгалах

Буудлын зохион байгуулалт

«Inntel» буудал Голланд даяар олон салбартай ажээ. Хамгийн сүүлд дөрвөн одтой энэхүү буудал 2010 онд Заандам хотод баригдсан бөгөөд үүний бүтэц зохион байгуулалт нь ихэд өвөрмөц байсан аж. Энэхүү буудлын байгууламж нь дээр дээр нь давхарлан босгосон олон тооны жижиг байшингуудаас бүтсэн байна. Өрөө бүр өөрийн гэсэн өвөрмөц гоёл чимэглэлтэй аж. Амстердамд аялахаар ирсэн жулчдын хувьд энэхүү буудал гайхалтай амралтын газар болох болно.
Буудлын зохион байгуулалт Хадгалах

Apple брэндийн 10 том алдаа

Macintosh - Жобсыг ичмээр байдалд оруулсан Apple брэндийн нэгэн бүтээлийн нэг байсан юм. Apple брэндээс өөр сайн брэнд байхгүй хэмээн итгэдэг байсан хэрэглэгчид үүнд сэтгэл гундуухан байсан аж. Сүүлд гарсан iOS 6-ийн газрын зураг нь өмнөхөөсөө муу болсон, iPhone 5-ын корпус нь маш амархан зурагддаг гэх мэт алдаа дутагдлууд хэрэглэгчдийг бухимдуулж байгаа гэнэ. Аль болох шинийг санаачлахыг эрмэлздэг Apple брэнд үүсгэн байгуулагдсанаасаа хойш нэлээд их алдаа гаргаж амжсан байна. Тэгвэл эдгээр алдаануудын талаар сонирхоцгооё.
Apple брэндийн 10 том алдаа Хадгалах

Шинэ содон компьютерын “mouse”

Компьютергүйгээр бидний нэг өдрийн ажил, амьдрал, хичээл сургалтыг төсөөлөхийн аргагүй. Ихэнхидээ хүмүүс компьтертаа зориулж шинэ, содон, чамин зүйлүүдийг худалдаж авахыг эрмэлздэг болжээ. Заримдаа орчиндоо таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд нэлээд зардал гаргах тохиолдол ч бий. Өнөөдөр бид та бүхэндээ хамгийн сонирхолтой, өвөрмөц хулгана (mouse)-ны загваруудыг танилцуулахаар шийдлээ.
Шинэ содон компьютерын “mouse” Хадгалах

Парис дахь авто үзэсгэлэн

Mondial de l'Automobile нь Олон Улсын томоохон машины үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэн анх 1898 онд зохиогдсон бөгөөд үүнээс хойш жилд хоёр удаа зохиогддог болсон байна. Уламжлалт ёсоор “Mondial de l'Automobile 2012” үзэсгэлэнгийн эхний хоёр хоног зөвхөн мэргэжилтэнгүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд зориулагдсан байдаг. Харин үүний дараа хоёр долоо хоногийн турш автомашин сонирхогчид, үзэгчдийн өмнө нээлттэй байх болно. Энд зөвхөн машин төдийгүй автомашинд сонирхогчдын хувьд хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг ч танилцуулдаг байна.
Парис дахь авто үзэсгэлэн Хадгалах