Аялалаар явахдаа анхаарах чухал зүйлс

2016-01-03, 21:30
12,843
Дэлхий дахинаар аялж үзэхийг хүсдэггүй хүн бараг байхгүй бизээ. Зарим хүмүүс энэхүү мөрөөдлөө хэрэгжүүлэхийг зорьдог. Хэрвээ та аялал зугаалгаар явахаар зэхэж байгаа бол аялалд тань хэрэг болохуйц 10 зөвлөгөөг бид хүргэж байна. Ингээд доорх мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцана уу.
Аялалаар явахдаа анхаарах чухал зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Нисэх буудал дээр дуг хийх
Урт удаан нислэг, дамжин суулт зэрэг таны биеийг чилээх зүйлсээс хэсэгхэн ч атугай холдож, дуг хийхийг зөвлөж байна. Магадгүй хаана амрахаа мэдэхгүй байвал зорчигчдын амралтын өрөөг санал болгоё. Хэсэгхэн ч болов хугацаанд биеэ амраавал илүү эрч хүчтэй болсон байх болно.



2. Мөстэй ус бэлдэх
Хэрвээ та аяллаар явахаар зэхэж байвал, усаа хөлдөөгчиндөө хийгээд бага зэрэг мөстүүлэх хэрэгтэй. Ингэснээр урт удаан аяллын турш таны ус шинэхэн байдлаа удаан хадгалах болно. Машинд халж наранд бүлээссэн ус нь  биед муу нөлөө үзүүлж, цангааг тайлдаггүй.



3. Замдаа идэх амттан, чихрээ битгий мартаарай
Урт удаан аяллын турш таны нөхөр болох зүйл бол яалтчгүй амны зугаа гаргах чихэр, самар юм. Мэдээж нисэх онгоцны буудал болон замын дэлгүүрээс авч болох ч илүү өндөр үнээр худалдаалагддаг тул урьдаас бэлдсэн амттангаа идвэл мөнгөнд хэмнэлттэй басхүү цагаа олсон сэргээш болох болно.



4. Үнэгүй үйлчилгээг асуухаас нэрэлхэх хэрэггүй                    
Нисэх онгоцонд үйлчлэгчийн зүгээс санал болгох, бал сар төрсөн өдөр зэрэгт зориулсан тусгай хөтөлбөрүүд багтдаг. Тиймээс та юу хүсэж байгаагаа, ямар үйлчилгээг үнэгүй эдлэх боломжтой зэргийг нэрэлхэлгүй асууж байгаарай.



5. Хувцсаа багасга
Ачааны мөнгөндөө санаа зовж байгаа бол өмсөх үгүйгээ мэдэхгүй олон хувцас цүнхэндээ хийх хэрэггүй. Тэрний оронд дулаан болон нимгэн нэг өмд, мөн тийм цамц, нимгэн болон зузаан нэг оймс гэх мэтчилэн цөөрүүлээрэй. Тэртэй тэргүй та тэр олон хувцсыг ээлжилж өмсөх зав гарахгүй ч байж мэднэ.  



6. Нэг удаагийн хэрэглэлүүд сонгох
Зочид буудал, онгоц зэрэг үйлчилгээний газруудад тараадаг нэг удаагийн сойз, шампунь, биеийн хөөс зэргийг битгий хаяж байгаарай. Хэзээд хэрэг болох нь лавтай. Тэгээд ч таны ачаанд нэг их зай эзлэхгүй шүү дээ.



7. Үнэгүй интернэт
Хэрвээ нисэх онгоцны буудал дээр үнэгүй интернэт ашиглахыг хүсвэл URL хаяган дээрээ “?. jpj”  гэж бичээрэй.



8. Дулаан хувцас авч явах
Нисэх онгоцны буудлууд ихэвчлэн сэрүүхэн байдаг тул танд дулаан хувцас зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс дор хаяж нэг зузаан ноосон цамц, зузаан оймсоо цүнхэлчихэд илүүдэх зүйлгүй. 



9. Ачаан дээрээ өөрийн нэр, хаяг, утас зэргээ тодорхой бичих
Нисэх онгоцны буудал дээр ачаа хоорондоо солигдох, алдагдах тохиолдлууд олон байдаг. Тиймээс тээшин дээрээ өөрийн нэр, утас, хаяг зэргээ тодорхой биччихвэл болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх болно.



10. Зөөврийн цэнэглэгч авч явах
Гар утасны цэнэг дуусахад хаана гэж залгуур хайгаад явах вэ? Тиймээс зөөврийн цэнэглэгч авч явах нь зохимжтой. Цэнэглэх боломжтой үедээ зөөврийн цэнэглэгчээ давхар цэнэглээд явахаа мартуузай.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()