Шинэ содон компьютерын “mouse”

Компьютергүйгээр бидний нэг өдрийн ажил, амьдрал, хичээл сургалтыг төсөөлөхийн аргагүй. Ихэнхидээ хүмүүс компьтертаа зориулж шинэ, содон, чамин зүйлүүдийг худалдаж авахыг эрмэлздэг болжээ. Заримдаа орчиндоо таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд нэлээд зардал гаргах тохиолдол ч бий. Өнөөдөр бид та бүхэндээ хамгийн сонирхолтой, өвөрмөц хулгана (mouse)-ны загваруудыг танилцуулахаар шийдлээ.
Шинэ содон компьютерын “mouse”
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Онгоцны хэлбэртэй “mouse”. Сансрын бүтээлд дуртай хэн нэгэнд гайхалтай бэлэг болох боломжтой юм.



“Хар Camaro”. Автомашин сонирхогчдод таалагдах болов уу. Хэрвээ та машин авч амжаагүй байгаа бол үүнийг худалдан авч өөрийгөө бага зэрэг тайвшруулж болох юм.



“Хүний бие”. Чамлахааргүй өвөрмөц загвартай юм гээч.



“Ferrari”. Мөн л автомашин сонирхогчдод зориулав.



«Cyborg R.A.T.» компьютерын ард тоглох дуртай хүн болгоны мөрөөдөл болох магадлалтай юм.



Гар утасны загвартай энэхүү “mouse”-ыг skype болон messenger-ээр ярихдаа ашиглаж болно. Учир нь энэхүү “mouse” чанга яригчтай юм байна.



Шинэлэг дизайн, хялбар хэрэглээ



“4D USB Mini mouse”. Ямагт шинийг эрэлхийлж байдаг хүн бүрт зориулав.



“Golf 3D USB”. Хэрвээ та амралтын өдрөө гольфийн талбай дээр өнгөрүүлэх дуртай бол бэлтгэлээ хангаж байхдаа mouse-аа жинхэнэ бөмбөгтэйгөө холихоос болгоомжлоорой.



“Wowpen Joy” босоо mouse. Загварын хувьд нэлээд хачирхалтай боловч баруун болон зүүн гарынхаа аль алинд нь хэрэглэхэд тохиромжтой.



“Creative golf mouse”. Гольф сонирхогчдод зориулсан бас нэгэн бүтээл. Энэхүү mouse-тай хамт гольфийн бяцхан талбай дагалдаж ирэх юм байна.



“Морины тах”. Энэхүү mouse-ыг ингэж нэрлэсэн нь ихэд хачирхалтай. Магадгүй хэлбэрээс нь болсон юм болов уу. Эсвэл хамгийн гол зорилго нь ажлын их ачааллаас болоод таны гарыг ядраахгүй нь тулд энэхүү загварын mouse бүтээсэн байх.



“Monster Naga”. Гайхалтай загвартайгаас гадна нэмэлт 12 товчлууртай учраас компьютерын тоглоом сонирхогчдын анхаарлыг ихэд татах болов уу.



“Creative Fatal1ty 2020”. Энэхүү mouse-ыг дэлхийн шилдэг тоглогч Жонатан «Fatal1ty» Вендел зохиосон байна.



“Орбит”. Утасгүй, эргэдэг mouse.



“Пингвин US”. Компютерийн хамгийн бяцхан хэрэглэгчдэд зориулав.



“Sanwa NT-MA2”. mouse болон тооны товчлууруудтай. Нэг сумаар хоёр туулай буудахтай л ижил.



“Diamante USB” - Эмэгтэйчүүдэд зориулсан эрдэнэсийн mouse.



“Зеро”. Хөнгөн, хялбар, өвөрмөц



“Mus2”- Бодит байдлыг илүүд үздэг нэгэнд зориулав.



Хэдийгээр энэхүү “mouse”ногоон болон мөнгөлөг өнгөтэй боловч үүнийг “Алтан тархи” гэдэг байна. Магадгүй энэхүү нэр нь худалдан авагчид зориулсан сайшаалын үг байж болох юм.



“Бейсболл”. Бейсболлын шүтэн бишригчид түүний логотой mouse-ыг сонгож болох юм.



“Хүний бие” Харахад эвгүй боловч хөгжилдөх дуртай найз нөхөд, гэр бүлийнхэнд чинь гайхалтай бэлэг болох болно.



“Steelseries World Of Warcraft MMO Gaming Mouse”. World Of Warcraft-ын шүтэн бишригчдэд зориулан Blizzard компанийн барьж буй бэлэг.



“Кристалл”. Бас нэгэн хөөрхөн загвартай mouse.



“Яст мэлхий”. Анхлан суралцагчид болон бяцхан хүүхдүүдэд зориулсан.



“Далайн гахай”



Мод, гууль болон яснаас бүтсэн mouse. Үнэхээр өвөрмөц mouse бөгөөд зохион бүтээгч илүү гайхалтай болгохын тулд жинхэнэ хулганы нурууны ясыг ашигласан байна.



“Jelly Click”. Зөөлөн хуванцараар бүтээгдсэн.



“Хэсэгчилсэн mouse”. Зохион бүтээгчид яагаад ийм загварыг зохиосон юм бол? Ингээд гадаад байдлаас нь харахад хэрвээ эвдэрчихвэл янзлахад хялбар байх болов уу.



“Bendy M”. Шинэ содон зүйлүүдийн нэг. Энэхүү mouse-ыг ийш тийшээ нугалж болдог байна. Харин яаж? Хэрхэн хэрэглэх? талаар мэдээлэл үгүй бололтой.



“Харь гаригийн mouse”. Үүнийг барихад гарт наалддаг бөгөөд энэ нь булчингийн ядаргааг тайлахад тусалдаг байна.



“Барилгачин”. Эвлүүлдэг тоглоомоор тоглох дуртай бяцхан хүүхдүүд маань андуурчих вий дээ.



“Од”. Бяцхан гүнж нар ихээхэн дуртай байх болов уу.



“Mario Brothers”. Та марио тоглодог байсан уу? Тэгвэл энэхүү mouse таны дурсамжны нэгээхэн хэсэг байж болох юм.



“eVouse”. V-хэлбэртэй mouse.



“Тэсрэх бөмбөг”. Энэхүү mouse-ыг жинхэнэ тэсрэх бөмбөгний гадраар хийжээ.



“Алтан гулдмай”. Хэдийгээр жинхэнэ алт биш боловч гайхалтай харагдаж байна шүү.



“Хий үзэгдэл”



“Smitrix Swiftpoint Triped”. Энэхүү бяцхан mouse Тouchpad зориулагдсан юм байна.



“Гоо сайхны цүнх” Компютерээс холдолгүйгээр өөрийнхөө гадаад төрхөндөө анхаарлаа хандуулж болох нь ээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()