Apple –ийн компаний шинэ бүтээлүүд

Уржигдар Apple компанийхан шинэ бүтээлүүдийнхээ ээлжит танилцуулгаа хийжээ. Үйл ажиллагааны үеэр хэрэглэгчдийн урьдчилан таамаглаж байсны дагуу iMac, Mac Mini, Macbook Pro Retina, шинэчилсэн New iPad болон удаан хүлээлгэсэн iPad Mini зэрэг бүтээлүүдийг танилцуулсан байна. Mini iPad нь 1024х768 өргөтгөлтэй 7.9 дюймийн дэлгэц, iPad 2-ынх шиг А5 процессор, HD өргөтгөлтэй 5 мп-ийн арын камертай юм байна. LTE -г дэмждэгээрээ онцог бөгөөд ердөө 7.2 мм-ийн зузаантай ажээ. Автоном горимд 10 цаг цэнэгээ барьдаг байна. Үнэ нь 329 доллар гэнэ.
Apple –ийн компаний шинэ бүтээлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа







Apple – ийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй ноутбүүк болох Macbook Pro 13 нь 20%-иар нимгэрсэн бөгөөд 2560x1600 пиксельтэй Retina дэлгэцтэй болжээ. Жин нь 1.6 кг бөгөөд шинэ батарей нь 7 цаг тасралтгүй ажиллах боломжийг олгодог. 128 ГбSSD хувилбарынх нь үнэ 1699$ юм байна.



Хамгийн жижигхэн Мак болох Mac Mini нь 2.5 ГГц Intel Core i5 Ivy Bridge процессор, 4 ГБ санах ойтой бөгөөд 500 ГБ хард дисктэй ажээ.



Шинэчлэгдсэн iMac нь илүү нарийхан (параметрээрээ 5мм) болсон бөгөөд DVD оролтоо гээжээ. 21.5 дюймтэй хувилбар нь Full HD, а iMac 27 - 2560x1440 – пикселийн дэлгэцтэй юм байна. Стеремикрофон болон стереодинамикийн оролттой, 36 Гб-аас 3Тб (терабайт) хард диск хүртэлх Fusion Drive үйлдлийн системтэй юм байна. 21,5 дюймтэй загварынх нь үнэ 1299$, 27 дюймтэйгийнх нь үнэ 1799$ бөгөөд ирэх  12-р сард худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа аж.





iPad 4. Дөрөв дэхь үеийн мэдрэгчтэй планшет нь өмнөх загваруудыгаа бодвол гадаад төрхөөрөө бараг өөрчлөгдөөгүй боловч илүү боловсронгүй дагалдах хэрэгслүүд, иж бүрдэлтэй болжээ. Үүний дотор Lightning коннектор болон илүү хурдтайгаа интернэтэд холбогддог Wi-Fi зэрэг багтана. Үнэ нь урьдны хэвээр байх ажээ.



Одоо харин шинэ бүтээл iPad Mini -г танилцуулъя.

























Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()