Kia Моторсын шинэ бүтээл Justice League

2012 оны 10-р сарын эхээр Kia Моторс, DC Comics-ийн багийнхан хамтран "Justice League" хэмээх шинэ загварын автомашин зохион бүтээсэн байна. Зохион бүтээх багийн түншлэлийн хүрээнд Justice League-ийн гишүүд Киагийн дүр төрхийг баатарын дүрээр илэрхийлэхийг илүүд үзэж байгаа бөгөөд автомашиныг тодотгох хамгийн тохиромжтой баатруудын дүрээр Супермен, Бэтмен, Вондер вүмэн, Грийн Лантерн, Флаш, Акуамен болон Циборг-ийг сонгоод байна.
Kia Моторсын шинэ бүтээл Justice League
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа





Эдгээрээс Kia Optima автомашиныг Бэтмений дүрээр дүрсэлж тас хар өнгийг бүдэг хар өнгөтэй хослуулсан Бэтмений логог байршуулжээ. Уг машины хойд тулавч нь намхан тул машин бүхэлдээ хүчирхэг спортлог харагддаг. 





Хүчирхэг зуурагч, том  сэнс, тоормослох чадвар бүхий захиалгаар зохион бүтээсэн 20 инчийн дугуй энэ бүгд Киагийн спортлог байдлыг илүү тод илэрхийлэх юм. Мөн уг автомашин нь яндангийн систем, сарьсан багваахайн далавчийг санагдуулам захиалгаар зохион бүтээсэн урд талын гриллээр тоноглогдсон. Захиалгаар зохион бүтээсэн грилл нь 40 цаг ажиллах горимтой.



Шар өнгийн LED гэрлээр эргэн тойронг нь тоноглосон бөгөөд HID урд талын гэрэл нь дохиололтойгоо холбогдсон байдаг. Машины дотор салоны хувьд захиалгаар хийлгэсэн хар савхин, шар өнгийн оёдол бүхий элгэн материалаар суудлыг бүрсэн. Bat Suit буюу хар өнгийн иж бүрдэлээс бүрдсэн онцлогтой, өдөр тутмын хэрэглээнд нийцсэн ачааны саравчтай. Уг автомашин нь “Бид бол баатрууд” хэмээн өргөмжлөгдөж дуудлага худалдаагаар худалдаалагдах төмөр хүлэг юм.











Мөн Kia Моторсын хамт олон 2011 онд NBA-ийн супер од Blake Griffin-ий хэв маяг бүхий Kia Optima загварын автомашинаа танилцуулж байсан юм. Та доорх зургуудаас харж болно.



















Хэрвээ та Киа-гийн төмөр хүлэгтэй болмоор байгаа бол доорх хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
https://www.facebook.com/kiamotorsmongolia




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()