АЛДАРТАЙ ХҮМҮҮС

Мухар сүсэгт эцэг эхдээ хаягдаж, үхлийн ирмэг дээр байсан Африк хүү өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2016 онд Данийн сайн үйлсийн ажилтан биеийн байдал нь хүнд байсан 3 настай хүүтэй таарчээ. Хүүхдийн эцэг эх муу ёрын сүнс шүглэсэн гэж итгэж, бяцхан хүүг гэрээс нь хөөсөн байв. Хэрэв түүнийг сайн дурын ажилтнууд аваагүй бол балчир хүүгийн амь, амьдрал цааш хэрхэх байсан нь эргэлзээтэй юм.

Мухар сүсэгт эцэг эхдээ хаягдаж, үхлийн ирмэг дээр байсан Африк хүү өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Дэлхий дээрх хамгийн ховор бөгөөд үзэсгэлэнтэй нүдтэй хүмүүс (30 фото)

10 мянга гаруй жилийн тэртээ анх генетикийн мутацаас болж цэнхэр нүдтэй хүн төрөх болсноос өмнө дэлхийн бүх хүмүүс бор нүдтэй байжээ. Харин өнөө үед нүдний өнгө гэдэг нь хурууны хээтэй нэгэн адил хүний онцгой шинж болсон байна. Сонирхолтой баримт дуулгахад дэлхийн нийт хүн амын ердөө 2 хувь нь төрөлхийн ногоон нүдтэй байдаг гэнэ шүү. Ингээд та бүхэнд гайхалтай үзэсгэлэнтэй нүдийг өвлөн төрсөн хүмүүсийн зургийг толилуулж байна.

Дэлхий дээрх хамгийн ховор бөгөөд үзэсгэлэнтэй нүдтэй хүмүүс (30 фото) Хадгалах

"Бодит Бенжамин Баттон" - Маш ховор генийн өвчтэй охины амьдрал

"Бенжамин Баттоны өвчин" гэж нэрлэгдэх мандибулоакралын өсөлт хөгжлийн гажиг нь орчин үеийн анагаах ухаан дийлж чадаагүй, маш ховор тохиолддог эмгэг юм. Чухам энэ өвчинд нэрвэгдсэн охин Их Британийн Лестер хотод мэндэлсэн тухай Daily Mail мэдээлж байлаа. Харин одоо хүүхэд дөнгөж хоёр ойтой ч ахимаг насны эмэгтэй шиг харагдах бөгөөд үүнээс гадна хэд хэдэн төрлийн өвчтэй төрсөн байна.

"Бодит Бенжамин Баттон" - Маш ховор генийн өвчтэй охины амьдрал Хадгалах

Шүтэн бишрэгчдэдээ зориулж 40 мянган фунт стерлинг зарцуулсан модель

Британы загвар өмсөгч, блоггер бүсгүй Лисса Эйрес (Lissa Aires) өгзөгний пластик мэс засалд 40 мянган фунт стерлинг (137 сая төгрөг) зарцуулж, цахим ертөнцөд шуугиан тариад байсан билээ. Тэрээр хэрэглэгчид төлбөртэй контент үзэх боломжтой OnlyFans платформ дахь орлогоо нэмэгдүүлэхийн тулд ийнхүү мэс засалд орж, дүр төрхөө өөрчлөхөөр шийдсэн байна. Лисса 29 настай бөгөөд дээрх сүлжээний "Хамгийн том өгзөгтэй" эмэгтэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. 

Шүтэн бишрэгчдэдээ зориулж 40 мянган фунт стерлинг зарцуулсан модель Хадгалах

Брэд Питтэд жинхэнэ аз жаргал бэлэглэсэн бүсгүй яг хэн байсан гээч...

Холливудын хамгийн царайлаг эрчүүдийн нэг болох Брэд Питт (Brad Pitt) энэ жил 57 нас хүрчээ. Түүнийг ээж нь маш зарчимч өсгөн хүмүүжүүлсэн боловч зааж сургасан бүхий зүйл нь кино ертөнцөд хөл тавих үед мартагдсан байна. Энэ хатуухан ертөнц алдар нэр, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хайр, хөрөнгө мөнгө зэргээр дүүрэн байсан ч Брэдэд ганц л зүйл жинхэнэ аз жаргалыг мэдрүүлж, сэтгэлийг нь тайтгаруулдаг байв. Олон янзын хов жив, цуурхалд өртөж шүтэн бишрэгчдээ талцуулаад авсан түүний хувьд чин үнэн аз жаргал нь чухам юу байсныг хамтдаа олж мэдэцгээе! 

Брэд Питтэд жинхэнэ аз жаргал бэлэглэсэн бүсгүй яг хэн байсан гээч... Хадгалах

Гэр бүлийнхээ төлөө бүхэл бүтэн уул нүхэлсэн энэтхэг эрийн түүх

Энэ бол Энэтхэгийн Керала мужаас гаралтай хагас саа өвчтэй хүний ​​гайхалтай эр зориг, шийдэмгий чанарыг өгүүлэх түүх юм. Тэрээр гурван жилийн турш байшингийн урдах толгодыг энгийн багаж хэрэгслийг ашиглан ухаж зам гаргажээ. Арайхийн алхаж, баруун гараа л хөдөлгөж чаддаг 63 настай Мелетувететил Саси (Melethuveettil Sasi) амьдралынхаа гурван жилийг гэрийнхээ урд талын толгодыг ухаж 200 метр шороон зам гаргаж, гэр бүлдээ томоохон тус нэмэр оруулсан байна. 

Гэр бүлийнхээ төлөө бүхэл бүтэн уул нүхэлсэн энэтхэг эрийн түүх Хадгалах

Хулгайлагдсан Румын охин 25 жилийн дараа эцэг эхээ олсон нь...

Белле охин бага байхаасаа л шар үстэй Америк эцэг эхээсээ өөр гэдгээ мэдэрдэг байжээ. Тэгтэл эцэг эх нь нэг л өдөр түүнийг үнэндээ өргөмөл гэдийг хэлсэн байна. Охиныг энэ мэдээ жинхэнэ цочролд оруулсан ч хэрэг ингээд дууссангүй. Чухамдаа бяцхан Румын бүсгүйг нялх байхад нь хулгайлан алс холын Америк руу зарж, төрсөн эцэг эхэд нь охин нь нас барсан гэж мэдэгдсэн болох нь илэрчээ.

Хулгайлагдсан Румын охин 25 жилийн дараа эцэг эхээ олсон нь... Хадгалах

Хэзээ ч баригдаагүй цуврал алуурчид

Ихэнх цуврал алуурчид баригдаж торны цаана суудаг Хохирогчдын ар гэрийнхэн хайртай хүнийг нь хороосон хүн шангаа хүртсэнийг харж сэтгэл нь амардаг бол иргэд бусдыг хороодог гаж донтой алуурчин баригдсаныг мэдээд тайвширдаг. Харамсалтай нь бүх цуврал алуурчид баригддаггүй. Цөөн хэд нь заль чадварынхаа ачаар хууль сахиулагчдын гараас мултарч чадсан байна.

Хэзээ ч баригдаагүй цуврал алуурчид Хадгалах

Томчуудыг уйлах, инээхийн завсар аваачсан бяцхан хүүхдүүдийн хөгжилтэй явдлууд

Хүүхэд хэмээх гэрэлт ертөнц хаа яваа газартаа инээд баясал бэлэглэж явдаг бөгөөд дундаршгүй уран бүтээлч сэтгэхүйд нь ямар санаа төрөхийг томчууд биш таашгүй билээ. Заримдаа насанд хүрсэн хүмүүсээс ч илүү аливаад алсын хараатай ханддаг тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэл, инээдэм болж хувирах тохиолдол ч цөөнгүй. Тэдний багахан мөнгөө их болгох овсгоотой санаанаас авхуулаад ариун цэврийн цаасыг усанд хийж угаах зэрэг танхай үйлдлүүдээ өчиггүй хамгаалах хөгжилтэй агшнуудыг хүргэе. 

Томчуудыг уйлах, инээхийн завсар аваачсан бяцхан хүүхдүүдийн хөгжилтэй явдлууд Хадгалах

"37 жил хамтдаа" - Холливудын хамгийн үлгэр жишээ хосын хайрын түүх

АНУ-ын жүжигчин Курт Рассел болон Голди Хоун нар хамтдаа амьдраад хэдийнээ 37 жилийн хугацааг ардаа үджээ. Хүмүүсийн хэлж заншсанаар тэд бол "Холливудын хамгийн сайхан хос" юм. Холливудыг нэгэн бүхэл гэж үзвэл  энэ газраас хайрын түүхээ бичилцэж эхэлсэн ч эцсээ хүртэл хамтдаа он удаан жилийг өнгөрүүлсэн гэр бүл төдийлөн олон байдаггүйг 2017 онд явуулсан судалгаа баталдаг. Үүнд А зэрэглэлийн алдартнуудын дунд гэр бүл салалт дунджаар 52 хувь байсан бөгөөд энэ нь АНУ-ын нийт хүн амынхаас даруй 2 дахин их байгаа юм. 

"37 жил хамтдаа" - Холливудын хамгийн үлгэр жишээ хосын хайрын түүх Хадгалах

ТикТок дээр трэнд болж буй "Би хэдэн настай вэ?" чэлленж

Наснаасаа залуухан харагддаг бүсгүйчүүд өөрсдийн жинхэнэ насыг Тикток хэрэглэгчдээр таалгах тренд дэлгэрээд байсан билээ. Тэдний ихэнхийг хүмүүс өсвөр насны залуу охидтой андуурдаг боловч үнэн хэрэгтээ 30 гарсан ээжүүд аж. Энэ тренд улам бүр гүнзгийрч тэдгээр эмэгтэйчүүдийн насыг зөв тааж хэлнэ гэдэг бараг л боломжгүй болж хувирч байна. Та бүхэн ч бас тэдний насыг таах гээд үзэж яагаад болохгүй гэж? 

ТикТок дээр трэнд болж буй "Би хэдэн настай вэ?" чэлленж Хадгалах

Лэди Гага нүцгэн зураг авалтад орж, фэнүүдээ баярлуулжээ

Хүн төрөлхтөн дэлхийн олон брэнд, компаниудын амьтад дээр бүтээгдэхүүний туршилт хийх харгислалыг сүүлийн жилүүдэд хүчтэй эсэргүүцэх болсон билээ. Тэгвэл алдарт дуучин Лэди Гага (Lady Gaga)-ийн "HAUS Laboratories" гоо сайхны брэнд дээрх үйлдлийн эсрэг буюу амьтны эрхийг зөрчилгүй хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ ижил салбарын өрсөлдөгчдөөсөө ялгардаг. Гэвч бидний энэ удаад онцлох зүйл бол түүний компани байсангүй.  Харин тэрээр өөрийн брэндийг дэмжиж, нүцгэн зургаа авхуулсан нь цахим орчинд нэлээд шуугиан үүсгээд байгаа юм. 

Лэди Гага нүцгэн зураг авалтад орж, фэнүүдээ баярлуулжээ Хадгалах