Хулгайлагдсан Румын охин 25 жилийн дараа эцэг эхээ олсон нь...

Белле охин бага байхаасаа л шар үстэй Америк эцэг эхээсээ өөр гэдгээ мэдэрдэг байжээ. Тэгтэл эцэг эх нь нэг л өдөр түүнийг үнэндээ өргөмөл гэдийг хэлсэн байна. Охиныг энэ мэдээ жинхэнэ цочролд оруулсан ч хэрэг ингээд дууссангүй. Чухамдаа бяцхан Румын бүсгүйг нялх байхад нь хулгайлан алс холын Америк руу зарж, төрсөн эцэг эхэд нь охин нь нас барсан гэж мэдэгдсэн болох нь илэрчээ.

Хулгайлагдсан Румын охин 25 жилийн дараа эцэг эхээ олсон нь...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн жил Юта мужийн 26 настай Белле Барбу өөрийг нь Румын улсад төрсний дараа түүнийг хулгайлан авч Америк гэр бүлд зарсныг олж мэджээ. Тэрээр хүний ​​наймааны асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулахын тулд өөрийнхөө түүхээс хуваалцсан байна. Белла нэртэй охиныг 8 настай байхад аав, ээж нь өргөж авсан гэж хэлсэн бөгөөд жинхэнэ нэр нь Барбу байжээ.

Тэд охиныг Румынд төрсөн бөгөөд төрсөн эцэг эх нь түүнийг хаясан гэж тэд тайлбарлав. Бэлл өөрийн гарал үүслийн түүхээ нууцалж байсан ч энэ мэдээнээс болж сэтгэл зүйн дарамтад орсон байна. Харамсалтай нь охиныг Айдахогийн их сургуульд ороход түүний өргөж авсан эцэг эхтэй нь харьцах харьцаа нь улам муудаж харьцахаа хүртэл больсон гэнэ. Гэхдээ Белл өөрийн гарал үүслийн талаар бодохоо больсонгүй. 2019 онд тэрбээр  үрчлэгдсэн Румынчуудад жинхэнэ гэр бүлээ олоход нь тусалдаг фейсбүүкийн бүлгийг олжээ. Тэрээр өөрийнхөө тухай мэдээллийг тэнд байрлуулж, удалгүй хариугаа авсан байна. Ердөө 48 цагийн дараа бүлгийн админ ховор овгийн ачаар нийгмийн сүлжээнээс түүний дүү 20 настай Мойзаг олжээ.

Тэрбээр Белла болон дүүгийнх нь захидалыг орчуулахад тусалсан байна. Удалгүй охин өөр 33 настай эгч Симона, 29 настай дүү Флориан нартай гэдгээ мэджээ. Охидын жинхэнэ төрсөн эцэг эхийг Маргари, Замбила гэдэг бөгөөд тэд одоо Ромд амьдардаг гэнэ. Гурван долоо хоногийн турш захидлаар харилцааны дараа Белла гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярьжээ. Тэд орчуулагч ашиглах шаардлагатай байсан ч харилцаа нь халуун дулаан, сэтгэл хөдлөм байсан аж.  Мөн ээж нь түүнийг олох гэж оролдсон боловч бүтсэнгүй гэдгээ хэлсэн байна.

Белла төрөхөд түүний жинхэнэ гэр бүл туйлын ядуу байсан бөгөөд майханд амьдарч тоосго цохин гол зогоодог байжээ. Охиныг 1994 оны 10-р сард төрөхөд эмч нар эхэд нялх хүүхэд өвчтэй гэж хэлээд эмнэлэгт хяналтандаа үлдээсэн байна. Хэдэн өдрийн дараа эмч нар эцэг эхэд нь охин нь нас барсан гэж хэлсэн гэнэ. Хожим нь нэгэн сувилагч охиныг зарагдсан гэж тэдэнд мэдэгджээ.

Гэр бүлийнхэн хамгийн сүүлийн мөнгөө тэр хавийн бүх хоргодох байранд очиж үзэхэд зарцуулсан боловч бүтэн жилийн турш бүтэлгүйтсэний эцэст тэд хайхаа больжээ. Түүний алга болсон түүхээс Беллаг цочирдуулсан байна. Тэрээр энэ тухайгаа найзууддаа хэлээд дараа нь хүний ​​наймааны асуудал эрхэлдэг "Underground Railroad Operation" буяны байгууллагад ханджээ.

Тэнд шинэ төрсөн нярай хүүхдийг төрсний гэрчилгээг хуурамчаар үйлдэж, үрчлэлтийн агентлагуудад дахин зарж борлуулдаг гэмт бүлэглэлүүдэд их хэмжээний мөнгөөр ​​зарж, улмаар нялх хүүхдүүд асрамжийн гэр бүлд очдог болохыг тэндээс мэджээ. Тус буяны байгууллага Белла болон түүний эцэг эхчүүдэд зориулсан ДНХ-ийн шинжилгээг зохион байгуулав. Белла өнгөрсөн оны арваннэгдүгээр сард охин Ром руу нисч, төрсөн эх, эцэгтэйгээ анх танилцжээ.

Энэхүү уулзалт халуун дулаан, мэдрэмж дүүрэн болж өнгөрөв. Маргари охин алга болсон охинтойгоо уулзах найдвараа хэзээ ч алдаагүй гэж хэлжээ. Тэд 4 өдөр хамтдаа байсан бөгөөд дараа нь Белла АНУ-д буцаж ирэв. Охин тэдний хооронд ойр дотно холбоо байгааг тэр даруй мэдэрсэн тул түүнд шинэ гэр бүлээсээ салах нь маш хэцүү байв. Цартахлын хязгаарлалт цуцлагдмагц Белла Ром руу буцахаар төлөвлөж байна. Тэрээр одоо хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, бусад наймааны хохирогчдод туслах үүднээс түүхээ хуваалцаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()