АЛДАРТАЙ ХҮМҮҮС

"Булчинлаг Барби" - Эрчүүдийн шохоорхол, атаархлыг зэрэг төрүүлсэн Юлия Винс

Сүүлийн жилүүдэд спортоор хичээллэдэг эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэний дундаас эмэгтэй хүнд тохирохгүй гэгддэг спортын төрлүүдийг сонирхдог үзэсгэлэнт бүсгүйчүүд ч эрс ихэссэн байна. Тэдгээрийн нэг Юлия Винс сахиусан тэнгэр мэт царайндаа баймгүй аварга том булчин, хүчирхэг биеэрээ дэлхий нийтэд танигдсан. ОХУ-ын болоод олон улсын хэд хэдэн тэмцээнд амжилт байгуулсан тэрээр мянга мянган хүмүүсээс "Булчинтай барби" хоч авчээ. 

"Булчинлаг Барби" - Эрчүүдийн шохоорхол, атаархлыг зэрэг төрүүлсэн Юлия Винс Хадгалах

Бүсгүйчүүд "нүүрээ угаахын" өмнө ба дараа...

Орчин цагийн ихэнх хүмүүс өөрсдийн гадаад төрх, бие галбираас авхуулаад ажил мэргэжил, амжилт бүтээлээрээ бусдаас илүүрхэж, олны дундаас онцгойрч харагдахыг хичээх болсон нь нууц биш. Хүмүүсийн нүдэнд "онцгүй" харагдах вий гэхээс айдаг охид ч үүнд хамаарна. Гэтэл үнэндээ өрөөл бусдад гай зовлон учруулаагүй л бол хэн нэгэн хүний хэрэг хөндлөнгийн хүмүүст огтоос хамаа байхгүй учир хий хоосон зүйлээс болж өөрийгөө зовоох хэрэггүйг дараах охид хөгжилтэй зургуудаараа батлан харуулсан байна. Ингээд та бүхэнд аливаа зүйл хоёр талтай болохыг өгүүлэх охидын будаггүй зургуудыг хүргэе.

Бүсгүйчүүд "нүүрээ угаахын" өмнө ба дараа... Хадгалах

"Төөрсөн ах дүүс" -Хоорондоо дэндүү адилхан төрхтэй алдартнууд

Гадаад төрх, байгаа байдал, хувцаслалт, үс засалт гээд олон зүйлээс шалтгаалж, хоорондоо ямар ч хамааралгүй хоёр хүн ялгахын аргагүй адилхан харагдах үе бий. Энэ явдал урлагийн ертөнцийн уран бүтээлчдэд бүр ч түгээмэл тохиолддог бөгөөд тус бүрдээ өөрийн гэсэн карьер босгож, амжилттай яваа хүмүүсийг шүтэн бишрэгчид нь хүртэл эндүүрч, хэсэгтээ бодолд автан гайхшрах мөч гардаг байна. Энэ нийтлэлээр та бүхэн ихэр мэт адилхан алдартнуудыг олж харах болно.

"Төөрсөн ах дүүс" -Хоорондоо дэндүү адилхан төрхтэй алдартнууд Хадгалах

Тийм ч их хүндлэл хүлээхээргүй байсан талийгаач алдартнууд

Нэгэнт амьд байх цаг хугацаа нь дууссан хүний хойноос элдэв зүйл ярьж, ясыг нь өндөлзүүлэх хэрэггүй гэж үздэг хүмүүс олон бий. Гэхдээ үнэн гэдэг бүхнээс чухал учраас та биднээс ялгаагүй л амьдралдаа алдаж, онож яваад хорвоог орхисон хүмүүсийг сахиусан тэнгэр байсан мэт ярих нь хэр оновчтой зүйл вэ гэдгийг дахин нэг бодууштай. Мэдээж бүх зүйл хэдийнээ болоод өнгөрсөн тул одоо юуг ч өөрчилж, засаж залруулах боломжгүй ч "үнэн" мэдээллийг чухалчлах ёстой.

Тийм ч их хүндлэл хүлээхээргүй байсан талийгаач алдартнууд Хадгалах

Селена Гомез өсвөр наснаасаа хойш маш их зовлон туулсан болохоо дэлгэжээ

АНУ-ын дуучин, жүжигчин, продюссер Селена Гомез (Selena Gomez) хэдийгээр дэлхийн хамгийн алдартай, амжилттай яваа дуучдын нэг боловч хувийн амьдрал нь тийм ч амар байгаагүй. Бүтэлгүй хайр дурлал, өвчин зовлон гээд түүний туулсан зүйлс маш олон юм. Ингээд бүгдээрээ Селена Гомезын өнгөрсөн амьдралаар аялцгаая!

Селена Гомез өсвөр наснаасаа хойш маш их зовлон туулсан болохоо дэлгэжээ Хадгалах

Цахим орчинд алдаршсан зургийн эзэн, Зөвлөлтийн цэрэг Евгений Кобытевын амьдрал

Цахим орчинд нэгэн эрийн 1941, 1945 онд авсан хачирхалтай зургуудыг харьцуулж тавьсан нь томоохон шуугиан дэгдээжээ. Олон мянган хүний цус урссан тулааны голомт руу илгээгдсэн цэрэг эрсийн амь амьдралд арилгах боломжгүй хар дурсамж үлддэгийн зэрэгцээ тэрхүү хэдхэн жилийн хугацаанд тэдний гадаад төрх, бие физиологид ч дэндүү их өөрчлөлт ордог. Орос иргэн Евгений Кобытев хэмээх залуугийн Дэлхийн хоёрдугаар дайны үед дайны фронт руу явахын өмнөх болон дараах төрх нэг хүн гэхийн аргагүй өөрчлөгдсөн байгаа нь ийнхүү олны анхаарлыг татсан байна.

Цахим орчинд алдаршсан зургийн эзэн, Зөвлөлтийн цэрэг Евгений Кобытевын амьдрал Хадгалах

Кинон дээр хамгийн олон удаа "үхсэн" жүжигчид

Кино уран бүтээлчдийн бодит амьдрал дээрх дуулианы дайтай хүмүүсийн хэл аманд өртөж, халуухан ярианы сэдэв болдог зүйл бол кино зохиол, дүрийн хувь заяа юм. Тоглосон кино болгондоо нэг төрлийн дүр бүтээдэг жүжигчнээс эхлээд дэлгэцээр гарах тоолондоо хорвоогоос хальдаг нөхөд кино урлагийн ертөнцөд хэд хэд бий. Өнөөдөр бид та бүхэнд тэдгээр "олон амь"-тай жүжигчдийн талаарх мэдээллийг хүргэхээр бэлдсэн байна. 

Кинон дээр хамгийн олон удаа "үхсэн" жүжигчид Хадгалах

Хүйсээ солиулсан жүжигчин Эллиот Пейж анх удаа цээж нүцгэн зургаа хуваалцжээ

Хэсэг хугацааны өмнө Канадын кино жүжигчин Эллен Пейж трансжендер гэдгээ илчилж, нэрээ Эллиот Пейж болгон сольж буйгаа зарласан билээ. Үүнээс хойш түүний хүйсийн өөрчлөлтийн талаарх шуугиан шар хэвлэлүүдийн нүүрийг чимж, олон хүн ам дамжин цуурах амттай сэдэв болсон гэхэд буруудахгүй. Саак ч мөн адил шоу бизнесийн ертөнц дэх алдартнуудын тухай мэдээлллийг цаг алдалгүй уншигч та бүхэнд хүргэхийг зорьдог тул энэ удаад бид Эллиот Пейжийн олны нүдийг хужирласан инстаграм зургийг онцоллоо. 

Хүйсээ солиулсан жүжигчин Эллиот Пейж анх удаа цээж нүцгэн зургаа хуваалцжээ Хадгалах

"Туг ч барина, тугал ч хариулна" - Хамгийн олон удаа баривчлагдаж байсан алдартнууд

Алдартнууд хэдийгээр шүтэн бишрэгчдийнхээ нүдэнд өндөг шиг өөгүй харагддаг ч үнэндээ тэдний дунд хүний санаанд оромгүй зүйлсийг хийж, шоронгийн хаалга хүртэл татаж байсан нөхөд ч бий. Бүр зарим алдартнууд ололт амжилтаасаа илүүтэйгээр хийж байсан булай үйлдлээрээ хэвлэлийн нүүр чимж, шуугиан дэгдээх нь олон. Өнөөдөр та бүхэнд тэдгээр "дүрсгүй" алдартнуудаас хүргэж байна. 

"Туг ч барина, тугал ч хариулна" - Хамгийн олон удаа баривчлагдаж байсан алдартнууд Хадгалах

100 гаруй эртэй болзсон ч онгон хэвээрээ үлдсэн 41 настай Британи бүсгүй эцэст нь ханиа олжээ

Эмэгтэйчүүд ихэнхдээ өөрсдийн шашны үзэл, итгэл үнэмшил, зарчимдаа үндэслэн амьдралынхаа чухал шийдвэрүүдийг гаргадаг тул тэдний сонголт өөр хоорондоо төдийлөн адилгүй байх нь олонтаа. Үүний нэгэн жишээ болсон Их Британийн иргэн эмэгтэй үлдсэн амьдралиа хамтдаа өнгөрүүлэх ханиа олох хүртлээ ямар ч хүнтэй бэлгийн харилцаанд орохгүй гэж өөртөө амлалт өгчээ. Ийнхүү тэрээр олон жилийн турш жинхэнэ хайраа хайх явцдаа 100 гаруй хүнтэй уулзаж үзсэн боловч хэнтэй нь ч дотно харилцаа үүсгээгүй гэнэ.

100 гаруй эртэй болзсон ч онгон хэвээрээ үлдсэн 41 настай Британи бүсгүй эцэст нь ханиа олжээ Хадгалах

Дэлхийн шилдэг дижитал артистуудын нэг Буриад бүсгүй Арюна Тардисийн гайхалтай бүтээлүүд

Дэлхийн дийлэнх улсуудад уран бүтээлч гэдэг нэршил дуучин, жүжигчин тэргүүтэй тайзан дээрээс үзүүлбэр үзүүлдэг хүмүүсийг л хэлдэг гэж эндүүрэх үе цөөнгүй бий. Гэвч сүүлийн үед энэ үгийн хүрээ илүү тэлж, гэрэл зураг авдаг, видео бичлэг хийдэг, зураг зурдаг гээд өөр өөр чиглэлээр салаалах болсон байна. Тэдгээр хүмүүүсийн төлөөлөл болсон ОХУ-ын дижитал артист Арюна Тардис өөрөө гэрэл зураг дарж, нүүр будалт хийж, загвар өмсөгч болохын зэрэгцээ стилист хүртэл хийдэг аж. 

Дэлхийн шилдэг дижитал артистуудын нэг Буриад бүсгүй Арюна Тардисийн гайхалтай бүтээлүүд Хадгалах

"Гал тогоо" цувралын жүжигчид арваад жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Оросын алдарт "Кухня" цуврал одоогоос 10 гаруй жилийн өмнө олны хүртээл болж байжээ. Харин тэр цагаас хойш үзэгчдийг үүнээс илүү байлдан дагуулсан бүтээл ховорхон гарсан гэхэд болно. Энэхүү цувралд дүр бүтээж байсан бараг бүх жүжигчид нь нэрд гарсан бөгөөд өнөөдөр та бүхэнд тэднийг хэрхэн өөрчлөгдсөн тухай хүргэхээр бэлтгэлээ. 

"Гал тогоо" цувралын жүжигчид арваад жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах