Цахим орчинд алдаршсан зургийн эзэн, Зөвлөлтийн цэрэг Евгений Кобытевын амьдрал

Цахим орчинд нэгэн эрийн 1941, 1945 онд авсан хачирхалтай зургуудыг харьцуулж тавьсан нь томоохон шуугиан дэгдээжээ. Олон мянган хүний цус урссан тулааны голомт руу илгээгдсэн цэрэг эрсийн амь амьдралд арилгах боломжгүй хар дурсамж үлддэгийн зэрэгцээ тэрхүү хэдхэн жилийн хугацаанд тэдний гадаад төрх, бие физиологид ч дэндүү их өөрчлөлт ордог. Орос иргэн Евгений Кобытев хэмээх залуугийн Дэлхийн хоёрдугаар дайны үед дайны фронт руу явахын өмнөх болон дараах төрх нэг хүн гэхийн аргагүй өөрчлөгдсөн байгаа нь ийнхүү олны анхаарлыг татсан байна.

Цахим орчинд алдаршсан зургийн эзэн, Зөвлөлтийн цэрэг Евгений Кобытевын амьдрал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Түүний бүтэн нэрийг Евгений Степанович Кобытев гэдэг бөгөөд зураг тус бүр дээр өөрийн нэр болоод он сар өдрийг нь бичиж үлдээсэн учраас энэ хоёр зурагт үнэхээр нэг хүнийг харуулсан гэдэг нь баталгаатай болсон аж. 

Евгений Кобытев 1910 оны 12-р сарын 25-нд Алтайн хязгаарт төрсөн. Тэрээр сурлага сайтай сурагч байсны дээр зурах авьяастай байсан учраас ирээдүйд зураач болохыг мөрөөддөг байв. Түүний нутагт урлагийн сургууль байгаагүй хэдий ч мөрөөдлөө хөөхөөр шийдсэн Кобытев Киевийн урлагийн дээд сургуульд элссэн юм. Тэрээр дайн эхлэхийн өмнөхөн буюу 1941 оны 6-р сард дипломоо гардаж авсан тул төгсөөд шууд л фронт руу явжээ.

30 настай Кобытев сайн дураараа цэрэгт явсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Харамсалтай нь аравдугаар сард түүний салаа бүслэлтэд орж, Евгений бусад цэрэг эрсийн хамт олзлогджээ. Хожим нь тэрээр амьдралынхаа энэ эмгэнэлт үеийг "Хорольская яма" өгүүллэгт дүрсэлсэн байдаг. Полтавагийн ойролцоох тоосгоны үйлдвэрт байсан хуучин шаврын карьерт Германчууд олзлогсдын хуаран байгуулсан байв. 

Үнэндээ энэ аймшигт газарт барилга байгууламж байтугай саравч ч байгаагүй бөгөөд хуарангийн хоригдлууд хүйтэн, бороо, цаснаас нөмөрлөхийн тулд нүхэнд унтдаг байжээ. Уг газарт 90 мянган хүн нас барсан ч Евгений азаар амьд үлджээ. Нөхдийнхөө амьсгал хураахыг бараг өдөр бүр харж байсан тэрээр олдсон зүйлээ ашиглан дэвтэр дээрээ зураг зурдаг байсан аж. 

Гэвч нэг өдөр Евгений дайсны талд ажиллаж байсан орчуулагчийг нууцаар зурж байгаад баригджээ. Ийм үйлдлийнхээ төлөө буудуулах нь тодорхой байсан ч аз болоход германчуудад түүний зураг таалагдсан тул Евгенийгээр хөргөө зуруулж эхэлжээ.

Ийнхүү германчуудыг зурж байхдаа тэрээр хоригдлууд нэвтэрч болохгүй газруудад нэвтрэх эрхтэй болжээ. Үүний ачаар хорих газрынхаа хамгаалалтын сул талыг судалж аваад, 1943 онд хэдэн нөхдийн хамт оргосон байна. Төрөлх хотдоо эргэж ирээд Евгений дайны фронт руу буцах хүсэлт гаргажээ. Дарга нар хүсэлтийг нь зөвшөөрсөн учраас тэрээр үргэлжлүүлэн тулалдсаар дайны төгсгөлд Германы Дрездэн хотод хүрч, ахлах түрүүч цолтой болсон байна. 

1945 онд Евгений Красноярск хотод  эргэж ирсэн бөгөөд сургуульд зургийн багшаар ажллаж эхэлжээ. Тэрбээр төрөлх нутагтаа нэр хүндтэй болсон учир үе үеийн ард түмэн өнөөг хүртэл түүнийг дурссаар ирсэн аж.

Евгений Кобытев Красноярск хотдоо зургийн багш хийж, цаашлаад олон хотын урлагийн зөвлөлд ажиллаж байв. Түүний бүтээсэн "Эх орон" хэмээх ханын шигтгэмэл зураг одоо ч хэвээр байдаг. 

Евгений 1973 онд нас барсан ч түүний оролцсон олон зураг, баримал, хөшөө хотод нь өнөөдөр ч байгаа аж. Түүний ихэнх  бүтээлүүд дайны үеийг дүрсэлсэн байдаг бөгөөд олон ном зохиол дээр тэдгээрийг ашигласан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()