Хүйсээ солиулсан жүжигчин Эллиот Пейж анх удаа цээж нүцгэн зургаа хуваалцжээ

Хэсэг хугацааны өмнө Канадын кино жүжигчин Эллен Пейж трансжендер гэдгээ илчилж, нэрээ Эллиот Пейж болгон сольж буйгаа зарласан билээ. Үүнээс хойш түүний хүйсийн өөрчлөлтийн талаарх шуугиан шар хэвлэлүүдийн нүүрийг чимж, олон хүн ам дамжин цуурах амттай сэдэв болсон гэхэд буруудахгүй. Саак ч мөн адил шоу бизнесийн ертөнц дэх алдартнуудын тухай мэдээлллийг цаг алдалгүй уншигч та бүхэнд хүргэхийг зорьдог тул энэ удаад бид Эллиот Пейжийн олны нүдийг хужирласан инстаграм зургийг онцоллоо. 

Хүйсээ солиулсан жүжигчин Эллиот Пейж анх удаа цээж нүцгэн зургаа хуваалцжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Жуно", "Inception" кинонд тоглосноор нь бидний сайн мэдэх алдарт жүжигчин Эллен Пэйж өөрийгөө трансжендер гэдгээ зарлаж, Эллиот Пэйж нэртэй эрэгтэй хүн болсноо мэдэгдсэнээс хойш нэлээд хэдэн сар өнгөрчээ. Анх түүнийг энэ мэдээг задлахад олон нийт ихээхэн цочирдож хүлээн авсан ч өдгөө олны хэл ам харьцангуй намдсан байна.

Тэрээр 1987 онд Канадын Нова-Скотиа мужид төрсөн бөгөөд 2005 оноос кино урлагийн карьераа “Hard Candy” кинонд тоглон эхлүүлжээ. 2007 онд Пэйж "Жуно" кинонд өсвөр насандаа жирэмсэлдэг охины дүр бүтээснээрээ дэлхий даяар танигдаж, тухайн жилийнхээ Оскарын наадамд нэр дэвшиж байв.

Тэрээр 9 настай балчир хүүхэд байхын л өөрийгөө охины биед буй эрэгтэй хүүхэд мэт мэдэрч, эрэгтэй хүмүүс шиг биеэ авч явахыг хүсдэг байсан бөгөөд хэзээ нэг цагт ээжээсээ асууна гэж боддог байсан тухайгаа Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсныг бид өмнө мэдээлсэн билээ. 

Өдгөө 34 настай Эллиот 10 настайгаасаа кино урлагт хөл тавьсан учир энэ асуудал дээр маш их айдастай он жилүүдийг өнгөрүүлсэн ч тэрээр 2014 онд ижил хүйстэн гэдгээ хүмүүст мэдэгдсэн нь тав тухгүй амьдралаас гарахад ихээхэн тус болсон байна.

Тэрээр трансжендер гэдгээ зарласнаас хоёр сарын дараа гурван жил хамт амьдарсан эхнэр Эмма Портнероос салсан юм. 

Хүйсээ өөрчилж, эрэгтэй хүн болсноо мэдэгдсэн Эллиот 5-р сарын 25-нд цээж нүцгэн зургаа өөрийн инстаграм хуудсандаа нийтэлж, шүтэн бишрэгчдээ цочирдуулсан байна. Түүний энэхүү зураг ганцхан өдрийн дотор хэдийнээ 2 сая гаруй хүнд таалагдаж, 70 орчим мянган сэтгэгдэл цуглуулсан байна. 

Түүний дээрх зурагт ирсэн сэтгэгдлүүдээс дурдвал: дуучин Майли Сайрус "Халуухан харагдаж байна" гэсэн байсан бол жүжигчин Нина Добрев "Гайхалтай сайхан харагдаж байна. Бүр хэзээ хэзээнийхээс ч илүү жаргалтай харагдаж байна."  гэх мэтчилэн урмын үгс олон байлаа. 

Эллиот энэ оны 3-р сард Time сэтгүүлд өгсөн ярилцлагадаа арьсан доорх мастэктоми гэж нэрлэгддэг хөхний эдээ авхуулах мэс засал хийлгэсэн гэдгээ хуваалцаж байсан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()