“Титаник” хөлөг сүйрэх үед болсон нууц ил болжээ

Тэртээ 100 гаруй жилийн өмнө Атлантын далайд харамсалтайгаар сүйрсэн Английн алдарт "Титаник" хөлөг онгоцын сүйрлийн талаар өдгөө эрдэмтэн судлаачид маш олон тайлбар, дүгнэлтүүдийг гаргасаар байгаа юм. 1912 оны 4-р сарын 14-нөөс 15-нд шилжих аймшигт хар дарсан шөнө, тус аварга том хөлөг онгоц осолдож, дэлхийн түүхэнд хэзээ ч арилшгүй хар мөрийг үлдээсэн билээ. Ингээд та бүхэндээ тус ослын талаар болоод Титаник хөлөг онгоцын тухай сонирхолтой мэдээллүүдийг тоймлон хүргэе.  

“Титаник” хөлөг сүйрэх үед болсон нууц ил болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өнгөт арьст зорчигч

Титаник хөлөг онгоцонд зорчиж явсан цор ганц өнгөт арьст хүн бол Иосеф Филипп Лемерсир Лароч (Joseph Philippe Lemercier Laroche) гэх эрхэм байжээ. Тэрээр Парис хотод боловсрол эзэмшсэн инженер байсан бөгөөд Жулиетте (Juliette) хэмээх Франц эхнэр, 2 хүүхдийнхээ хамт усан онгоцонд сууж явсан юм. Харин 4-р сарын 15-ны үүрээр онгоц живж байхад Иосеф жирэмсэн эхнэр болон хүүхдүүдээ аврах завинд суулгаж, авч явсан үнэт эдлэлээ баглаж өгсөн байна. Харамсалтай нь тэрээр завинд сууж чадаагүй бөгөөд эхнэртээ "Хонгор минь энэ үнэт эдлэлийг аваад яв. Та нарт хэрэг болно. Айх зүйлгүй. Би удахгүй араас чинь өөр завинд суугаад очно. Нью Йоркт уулзья" хэмээн хэлжээ. Залуу усан онгоцны ослоос амьд гарч чадаагүй бол түүний эхнэр хүүхдүүд нь эсэн мэнд газардаж, эхнэр нь бяцхан хүүгээ өлгийдөж авч байжээ.

Өнгөт арьст зорчигч

2 Завин дээрх ноход

Тус хөлөг онгоцон дээр маш олон тооны ноход явж байсан ч нэг Пекинес, хоёр Померанск үйлдрийн нохой амьд гарч чадсан юм. Харин Элизабет Ротшильд (Elizabeth Rothschild) гэх бүсгүйг аврах завинд яаралтай суухыг хүссэнд тэрээр татгалзаж нохойг нь хамт суулгахгүй бол онгоцон дээр үлдэнэ хэмээн, гүйн одсон байдаг. Сүүлд түүний цогцсыг нохойны хамт олсон юм. Мөн Хелен Бишоп (Helen Bishop) хэмээх бүсгүй нохойгоо аварч чадалгүй аврах завинд суусан бөгөөд сүүлд энэ тухайгаа ярьж нулимс дуслуулж байсан гэдэг. Түүний нохой эзнийхээ хормойноос зүүгдэж, намайг аваад яваач гэх өрөвдөлтэй харцаар ширтэж байсан нь Хелений зүрх сэтгэлийг урах шиг болсон аж.  

Завин дээрх ноход

3 Ганцхан түлхүүр

Энэхүү хөлөг онгоцны багийнхан дурангаа ашиглаж, мөсөн уулыг харж чадаагүйн улмаас мөргөж, осолдсон байдаг. Үнэн хэрэгтээ тус хөлгийн ахмадын туслах Дэвид Блэр (David Blair) нь хөлөг онгоц далайд гарахаас хэдхэн хоногийн өмнө ажлаа хүлээлгэж өгсөн бөгөөд харамсалтай нь тэрээр  дуран хийсэн сейфний түлхүүрийг буцааж өгөхөө мартчихсан аж. Дуран байсан бол тэд  мөсөн уулыг арай эрт, хол байхад нь харж онгоцны замыг өөрчлөн, тойрч гарах боломж байсан төдийгүй олон мянган хүн амь насаа алдах аюултай нүүр тулахгүй байжээ. Тиймдээ ч энэхүү түлхүүр нь дуудлага худалдаагаар 90,000 долларын үнэ хүрч, нэгэн Хятад эр худалдаж авч байжээ.

Ганцхан түлхүүр

4 Аймшигт зөгнөл

Уильям Томас Стид (William Thomas Stead) гэх Английн сонингийн газрын сэтгүүлч Титаник хөлөг онгоцны ослоор хорвоог орхисон билээ. Гэхдээ тэрээр урьд өмнө нь өөрийн үхлээ зөгнөж, хэлж байсан удаатай болохыг гэр бүлийнхэн нь баталдаг юм. Мөн Жесси Сейр (Jessie Sayre) хэмээх бяцхан охин гэр бүлийнхнийхээ хамт хөлөг онгоцонд явж байхдаа айдас төрж, муу зүйлс болох гэж байгааг мэдэрснээ гэрийнхэндээ хэлж байсан гэдэг. Магадгүй тэрээр ослыг урьдаас зөгнөж харсан ч юм билүү?

Аймшигт зөгнөл

5 Сүүлийн үгс

Үхэлтэй тэмцэлдэж, амьдрал, аз жаргал, бүх зүйлдээ баяртай гэж хэлэх амаргүй байх нь ойлгомжтой. Харин тэнд амиа алдсан хүмүүс сүүлдээ бодит байдалтай эвлэрч, хөгжилтэй зүйлс ярилцаж байсан гэдэг. Титаник хөлөг онгоц дээр байсан хамгийн баян эрхэм болох 85 сая долларын хөрөнгөтэй Жон Жейкоб Астор (John Jacob Astor) хүйтэн мөстэй усанд хөвж, модноос зүүгдэж байхдаа "Надад мөстэй ус авчраад өгөх хүн байна уу? Ам хатаад байх юм" хэмээн наргиж байжээ. Мөн Америкийн бизнесмэн Бенжамин Гаггенхайм (Benjamin Guggenheim) өөрийн туслахын хамт хамгийн дэгжин хувцсаа өмсөж, зоогийн газарт тухлан сууж, тамхилж байгаад амиа алдсан байдаг. 

Сүүлийн үгс

6 Хөлөг онгоц дээр хөгжим тоглож байсан хамтлаг

Та "Титаник" киног үзсэн бол эцсийн мөчид ч хөгжмөө тоглосоор байсан найрал хөгжимчдийг санаж байгаа болов уу? Тус найрал хөгжмийн хамтлаг нь 8 гишүүнтэй байсан бөгөөд эхлээд нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод зориулан хөгжим тоглож байсан бол хөлөг онгоц живэх үеэр тавцан дээр гарч ирэн хөөр баяртай ая тоглож эхэлсэн байдаг. Үхлээс эмээлгүй хөгжмөө тоглосоор байсан тэднийг хөлөг онгоцон дээр байсан хамгийн зоригтой хүмүүс хэмээж түүхэнд тэмдэглэсэн байна. Хүн бүр амиа аврах гэж гүйлдэж байхад тэд бусдын айдсыг дарж, бага ч атугай итгэл найдвар хайрлахаар эцсийн мөч хүртэл хөгжмөө тоглосоор байжээ.

Хөлөг онгоц дээр хөгжим тоглож байсан хамтлаг

7 Аврах завь хангалттай байсан

“Титаник” хөлөг онгоцыг анх бүтээхдээ 64 ширхэг аврах завийг хамт бүтээсэн гэдэг. Завь тус бүр ойролцоогоор 40 хүний багтаамжтай байсан бөгөөд энэ нь хөлөг онгоцны нийт зорчигчдыг тээвэрлэхэд хангалттай их гэсэн үг юм. Чухам тухайн үед онгоцыг далайд гаргахаас өмнө нэг ч удаа аврах ажиллагааны сургалт, бэлтгэлийг хийж байгаагүй нь эл осолд нөлөөтэй ч байж болох юм. Тэдгээр аврах завьны ердөө талыг нь далайд буулгасан бөгөөд завь тус бүр дээр ердөө 10 гаруй хүнийг суулгасан гэдэг. 

Аврах завь хангалттай байсан

8 Хуурамч үхэл

Энэхүү аймшигт ослыг ашиглаж, нэгэн гэмт хэрэгтэн өөрийгөө үхсэн болгож, цагдаа нараас мултарч чадсан байдаг. Түүнийг Жэй.Эм.Роджерс (J.M. Rogers) гэдэг бөгөөд Титаник хөлөг онгоц дээр байсан хэмээн нэгэн бүсгүй захидал бичиж цагдаагийн газарт илгээсэн аж. Тус захидалд " Тэр намайг аврах завинд суулгаж өгсөн. Ганцхан намайг ч биш олон хүнд туслаж байгаа харагдсан. Харин тэр эцэст нь цэв хүйтэн далайд унаж, амиа алдсан. Тэр бол баатар байсан" хэмээн бичсэн байв. Цагдаа нар эхэндээ бүсгүйн захидалд итгэж байсан ч, зорчигчдын мэдээллийг шалгаж үзээд, гэмт хэрэгтэнг 5 сарын дараа баривчилж, ял шийтгэлийг нь хүлээлгэсэн байна. 

Хуурамч үхэл

9 Ижил хувь тавилантай хөлөг онгоцууд

“Уайт Стар Лайн” компани алдарт Титаникаас гадна, хэд хэдэн хөлөг онгоцыг бүтээсэн байдаг. Хамгийн анхны хөлөг онгоц болох “Олимпик” 1911 оны 6-р сарын 14-нд далайд гарч, 9–р сард осолдсон ажээ. Түүнчлэн "Британик" хөлөг онгоц 1916 оны 11-р сарын 21-нд мөн л харамсалтайгаар осолдсон байна.

Ижил хувь тавилантай хөлөг онгоцууд

10 Муурнууд

Тус хөлөг онгоцонд нохойнууд байгаад зогсохгүй муурнууд ч мөн байжээ. Тэр дундаас Женни гэх нэртэй муур бусдаас онцгой байсан аж. Учир нь тус муур бяцхан муужгайнуудтайгаа хөлөг дээр байсан бөгөөд яг л хүн шиг зулзагануудаа аврах гэж амиа зольсон болохыг ослоос амьд гарсан олон хүн онцгойлон дурдаж байсан юм. Муур зулзагануудаа аврахын тулд нэг нэгээр нь татаж, тавцан руу гаргаж байгаад өөрөө хүйтэн далайд унасан аж. 

Муурнууд

11 Хоёрхон угаалгын өрөө

Тус хөлөг онгоцонд олон өөр ангилал байсан гэдэг. Нэгдүгээр ангиллаас авахуулаад гуравдугаар ангилал хүртэл байсан гэнэ. Гуравдугаар зэрэглэлд номын сан, гимнастикийн өрөө, эрчүүдийн тамхины өрөөнүүд байсан бол 700 гаруй зорчигчдод ердөө 2 угаалгын өрөө ноогдож байсан юм. Харин нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид хамгийн тухтай, тансаг байдлаар аяллаа үргэлжлүүлж байжээ. Тэдэнд усан сан, тансаг зоогийн газрууд 20,000 гаруй шар айраг, 1,500 шил дарс, 8,000 гаруй тамхи байсан гэдэг. 

Хоёрхон угаалгын өрөө

12 Нууцлаг хөлөг онгоц

Титаник хөлөг онгоц мөсөн уул мөргөсөн тус шөнө ажилчид ойр хавьд ямар нэгэн усан онгоц явж байгаа эсэхийг шалгаж, аврах боломжтой эсэхийг судласан байна. Харин тэдний хажууханд зөрж өнгөрсөн нэгэн нэр нь үл мэдэгдэх нууцлаг онгоц байсан боловч тус бололгүй холдон явсан гэдэг. Хэрэв тухайн үед өнөөх нууцлаг онгоц тэдэнд тус хүргэсэн бол олон хүний амийг аварч болох байсан биз ээ. 

Нууцлаг хөлөг онгоц

13 Гол буруутан

Тус аймшигт сүйрлийн гол буруутанг Титаник хөлөг онгоцны эзэн Иосеф Брюс Исмей (Joseph Bruce Ismay) хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Түүнийг 1997 онд кинонд дүрслэхдээ хамгийн адгийн хүний үнэргүй амьтан мэтээр гаргаж, өөрийн амийг хоохойлж, бусдыг үхэл рүү түлхсэн хэмээдэг. Гэвч бодит байдал дээр тэрээр өөрөөсөө илүүтэй бусдын төлөө гэж байсныг ослоос амьд гарсан хүмүүс баталсан байдаг. Тэрээр хамгийн сүүлчийн аврах завинд сууж амьд гарсан ажээ. 

Гол буруутан

14 Сүйрлийн бас нэгэн шалтгаан

Титаникийн сүйрлийн шалтгааныг хүмүүс ихэвчлэн мөсөн уултай холбож тайлбарладаг. Гэвч сүүлийн үед зарим нэг мэргэжилтнүүд хөлгийн их биед гал гарснаас болсон гэж үзэх болжээ. Хөлгийн шатахууны нөөц маш их байсан бөгөөд тэнд багахан гал гарч, хэд хоногийн турш мэдэгдэлгүй ноцсон байна. Сүүлд авсан хөлгийн гэрэл зурагнаас үзэхэд 10 метр гаруй урттай шатсан ул мөр байсан аж. Тус ором нь хөлгийн их биеийн баруун урд хэсэгт байсан бөгөөд мөсөн уул мөргөсөн газартай давхцаж байгаа аж. Тиймээс мэргэжилтнүүд мөсөн уултай мөргөлдөх үед тус газар галаас болоод нимгэрч, муудсан байсан тул маш амархан цоорч, хөлөг живэхэд хүрсэн гэж үзэж байгаа юм.

Сүйрлийн бас нэгэн шалтгаан

15 Хөлөг онгоцыг бүтээх үеэр маш олон хүн нас барсан

Тус хөлөг онгоцыг бүтээхэд 2 жилийн хугацааг зарцуулж, түүнчлэн 8 хүн нас барж, ойролцоогоор 246 хүн бэртэж гэмтсэн байна. Бэртэж гэмтсэн, нас барсан хүмүүсийн ихэнх хэсгийг өсвөр насны хүүхдүүд эзэлж байсан нь харамсалтай. Мөн хөлөг онгоцны хамгийн анхны зорчигчдын нэг, дөнгөж 15-хан настай байсан Самуэль Скотт (Samuel Scott) хэмээх хүүгийн шарил дээр 100 жилийн дараа хүндэтгэлийн хөшөөг босгосон гэдэг.

Хөлөг онгоцыг бүтээх үеэр маш олон хүн нас барсан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()