Шумууланд хатгуулснаар тахир дутуу болжээ

2013-06-11, 20:35
15,617
23 настай Наташа Портер тэсэн ядан хүлээж байсан амралт нь түүний амьдралыг өөрчлөн хэмээн төсөөлөөгүй байсан болов уу. Тэрээр аялал хийж байх үедээ нэгэн шавжинд хатгуулсан болохоо харсан боловч төдийлөн анхаарал хандуулаагүй аж. Энгийн нэг шавжны хатгалт ийм үр дүнг дагуулана гэж хэн бодох билээ.
Шумууланд хатгуулснаар тахир дутуу болжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хэсэг хугацааны дараа Наташагийн бие нь муудаж эхэлсэн байна. Анх түүний нэг хуруу нь мэдээгүй болсон бөгөөд хэсэг хугацааны дараа гарын алга нь тэр чигтээ мэдээгүй болжээ.



“Үнэндээ хоёр гараа өргөж чадахгүй болсон үедээ л би сандарч эхэлсэн. Эмч нар энэ бүхэн юунаас болсныг тодорхойлж чадахгүй байсан” -хэмээн оюутан бүсгүй хэлжээ.



Ингээд цаг хугацаа өнгөрөх тусам тэрээр өөрийн биеийг удирдаж чадахаа больжээ. Гэтэл түүний энэ байдлын гол шалтгаан нь Гийена-Барре хэмээх синдром байсан бөгөөд харин халдварыг тээгч нь энгийн нэгэн шумуул байсан байна.



“Өөрийнхөө энэ байдалтай эвлэрэхээс өөр аргагүй болсон бөгөөд энэ бүхэн яагаад заавал надтай тохиолдсон юм бол?...“ -хэмээн өдөр бүр өөрөөсөө асуух болсон гэжээ.



Эмч нар бүсгүйг амьд гарахгүй байх магадлалтай гэж үзэж байсан ч 4 сарын эрчимт эмчилгээний дараа тэрээр бага багаар эдгэрч эхэлсэн байна.



Одоогийн байдлаар Наташа тэргэнцэртэй байгаа ч хөл дээрээ босохоороо Эверэстийн оргилд авирахыг хүсэж гэнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()