АЛДАРТАЙ ХҮМҮҮС

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Үзэсгэлэнт Моника Беллучи охин Дева Касселийн хамт "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ

Үзэсгэлэнтэй, алдартай эмэгтэйчүүд үргэлж олны анхаарлын төвд амьдардаг гэдэг. Үүний хамгийн тод жишээ бол яахын аргагүй Италийн нэрт жүжигчин Моника Беллучи юм. Түүний гоо үзэсгэлэн, бие галбираас авхуулаад хувийн амьдрал, үйл хөдлөл бүр нь төдийгөөс өдийг хүртэл сая сая хүний халуун ярианы сэдэв болсоор ирсэн билээ. Энэ удаад тэрээр охин Дева Касселийнхаа хамтаар Vogue сэтгүүлийн нүүрийг чимж,  шүтэн бишрэгчдээ гайхшруулжээ. 

Үзэсгэлэнт Моника Беллучи охин Дева Касселийн хамт "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ Хадгалах

41 жил ширэнгэд амьдарсан Вьетнам эр эмэгтэй хүн гэж байдгийг огт мэддэггүй байжээ

Орчин цагт соёл иргэншлээс ангид амьдардаг хүмүүс хүн төрөлхтний багахан хувийг эзэлсээр буй. Гэвч тэдгээрийн ихэнх нь омгийн ёс, зан заншлаа дагаж тэрхүү амьдралыг дагадаг бол соёлжсон улсын иргэн хэрнээ байгаль дэлхийдээ цор ганцаар амьдардаг нь хуруу дарам цөөн юм. Өдгөө 49 настай Хо Ван Ланг хэмээх эрэгтэй нэгэн цагт ширэнгэн ойд ганцаараа амьдардаг байсан бөгөөд таарсан хүн бүрээсээ зугтаж дөлдөг бараг л "зэрлэг" хүн байв. 

41 жил ширэнгэд амьдарсан Вьетнам эр эмэгтэй хүн гэж байдгийг огт мэддэггүй байжээ Хадгалах

Гиннесийн номд онцгой содон амжилтаараа бүртгэгдсэн 14 алдартан

Алдартай жүжигчид болон дуучид хамгийн өндөр орлого олсон, хамгийн их цомог борлуулсан гэх шалтгаануудаар Гиннесийн номд бичигдэх нь бий. Гэхдээ зарим нь тун ер бусын аргаар энэхүү номд орсон байдаг. Ингээд тэдгээр одуудын хэрхэн дээд амжилт тогтоож байсныг хамтдаа сонирхоцгооё.

Гиннесийн номд онцгой содон амжилтаараа бүртгэгдсэн 14 алдартан Хадгалах

Одуудын задгай дааншинз үргэлжилсээр...

Уэльсийн загвар зохион бүтээгч, 42 настай Julien MacDonald саяхан нэгэн арга хэмжээн дээр Анлийн модель Abigail Clancy-тэй хамт ирсэн байна. Тэд хамт явсан нь сонин биш байсан бөгөөд Abigail Clancy-гийн өмссөн даашинз хүмүүсийн анхаарлыг татсан байна.
Одуудын задгай дааншинз үргэлжилсээр... Хадгалах

Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ

Эрхэмсэг төрх, даруу зан, ухаалаг байдал хийгээд энэрэнгүй сэтгэлээрээ гайхагддаг байсан Уэльсийн үзэсгэлэнт гүнж Диана нь 36 насандаа машины ослоор амь насаа алдсан билээ. Түүний нууц нь үл тайлагдах үхлийн шалтгаан 20 гаруй жилийн турш дэлхий нийтийн дунд яригдсаар ирсэн төдийгүй хэзээ ч хуучрашгүй сэдэв юмсанж. Харин өнөөдөр бид та бүхэндээ Диана гүнжийн үхэлтэй холбоотой хачирхалтай баримтуудыг дэлгэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, хэрэг явдлын үнэн мөнийг хамтдаа тайлах гээд үзье.

Диана гүнжийн үхлийн шалтгаан ил болжээ Хадгалах

Оддын гэнэн залуу насны алдаа

Ер нь бол хүмүүс шивээсийг удаан бодсоны эцэст хийлгэдэг. Учир нь нэгэнт шивсэн шивээсийг арилгах бараг боломжгүй. Мэдээж шивээс арилгах үйлчилгээ байдаг ч төрөл, хэмжээнээсээ хамаараад арилах магадлал нь өөр өөр байдаг. Жишээ нь том хэмжээтэй өнгөт шивээсийг 100 хувь арилгаж чадахгүй. Харин жижиг хэмжээтэй, бичээс төдий шивээсийг бол асуудалгүй. Ингээд “The Daily Mail” алдартнуудын шивээсний алдаа болон тэдгээрийн оронд дахин ямар шивээс хийлгэснийг онцолсныг орчуулан хүргэж байна.
Оддын гэнэн залуу насны алдаа Хадгалах

Бүтэн жилийн хугацаагаар биеийн илүүдэл үсээ ургуулах туршилт хийсэн бүсгүйн дүгнэлт

Фитнесс блоггер Морган Микенас (Morgan Mikenas) хэмээх бүсгүй бүтэн жилийн турш хөлийн үсээ хусахгүй байхаар шийджээ. Бүсгүй хэрэггүй зүйлд цаг, мөнгөө үрэхгүйн тулд хүний биеийг байгалиас заяасан чигээр нь байлгахыг хүссэн бололтой. Харин жилийн хугацаанд энэ туршилт ямар үр дүн үзүүлсэн бол? 

Бүтэн жилийн хугацаагаар биеийн илүүдэл үсээ ургуулах туршилт хийсэн бүсгүйн дүгнэлт Хадгалах

Кинонд тоглож байх үедээ чин сэтгэлээсээ бие биедээ дурласан жүжигчид

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, зарим Холливудын одууд кинонд тоглож байх үедээ бие биедээ чин сэтгэлээсээ хайртай болж улмаар гэр бүл болцгоодог байна. Энэ талаар нэг хэсэгтээ цахим ертөнц, сонин хэвлэлээр шуугьдаг бөгөөд фэнүүдийнх нь гайхшралыг төрүүлэх нь бий. Иймд өнөөдөр бид та бүхэндээ Холливудийн алдартай жүжигчдийн 10 хайрын түүхийг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Кинонд тоглож байх үедээ чин сэтгэлээсээ бие биедээ дурласан жүжигчид Хадгалах

Санаанд оромгүй ажил хийдэг халуухан Япон бүсгүй цахим ертөнцөд од болж байна

Жолоо барих гэдгийг ерөнхийдөө эрчүүдийн ажил мэт хүлээн авдаг. Гэвч энэ ойлголтыг Японы ачааны машины жолооч бүсгүй Рино Сасаки үгүй хийсэн байна. Тэрээр ачааны машиныг эрчүүдээс дутахгүй жолоодохоос гадна хэний ч харцыг булаахаар үзэсгэлэнтэй гэнэ шүү. Ингээд ачааны машины халуухан жолооч бүсгүйтэй танилцацгаая. 

Санаанд оромгүй ажил хийдэг халуухан Япон бүсгүй цахим ертөнцөд од болж байна Хадгалах

Насанд хүрээгүй хүүхдүүдийг "харгислан" хороосон Их Британийн цуврал алуурчин хос

Хүн төрөлхтний түүхэнд хүний сэтгэлийг сэртхийлгэм хар бараан толбо үлдээсэн Майра Хиндли (Myra Hindley) болон Ян Брэди (Ian Brady) нар 1960-аад онд учирчээ. Тэд хоёул нацист үзэл суртлыг дэмждэг экстремистүүд байсан бөгөөд 1963 оны 7-р сараас Брэди “төгс аллага үйлдэх” төлөвлөгөө ярьж эхэлснээс бүх хэргийн үндэс тавигдсан байна. Түүний гаргасан хүний ёсноос гажууд гэмээр адгийн санааг Майра зогсоох нь бүү хэл, дэмжин хамтарснаар Их Британийн түүхэн дэх хамгийн хэрцгий цуврал алуурчин хос бий болсон юм. 

Насанд хүрээгүй хүүхдүүдийг "харгислан" хороосон Их Британийн цуврал алуурчин хос Хадгалах

Монгол охин Америкт нисгэгч болохоор бэлтгэгдэж байна

Америкт нисгэгчээр бэлтгэгдэж байгаа 18 настай охиныг Батбилэгийн Бат-Амгалан гэдэг бөгөөд өнгөрсөн жилийн 8 сард Аризона мужийн, Прескотт хотод байрлах Эмбри-Риддл (Embry-Riddle Aeronautical University) хэмээх нисэхийн сургуульд элсжээ. Ингээд бид та бүхэндээ түүний тухай гадны сайт дээр нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэж байна.
Монгол охин Америкт нисгэгч болохоор бэлтгэгдэж байна Хадгалах

Одууд шүтэн бишрэгчдээсээ юуг нууцалсаар ирсэн бэ?

Хэлж буй үг, хийж буй үйлдэл бүрийг нь тандаж байдаг папарацичид, элдвээр бичиж, доромжилж байдаг хэвлэл, мэдээллийнхэн гээд олны танил хүмүүсийн зовлонг дурдаад байвал дуусахгүй биз ээ. Тийм ч учраас зарим одууд өөрт тохиолдсон нууцаа тэр бүр бусдад дэлгэхийг хүсдэггүй байна. Тэр ч бүү хэл амь насаа ч зориулахаас буцахгүй үнэнч шүтэн бишрэгчдээсээ хүртэл нуудаг ажээ. Гэвч цаг хугацааны эрхээр олон нийтэд ил болж, цахим ертөнцийг шуугиулдаг нь нууц биш юм. Тэгвэл хамтдаа одууд ямар зүйлийг нууцалсаар ирснийг мэдэж авцгаая.

Одууд шүтэн бишрэгчдээсээ юуг нууцалсаар ирсэн бэ? Хадгалах