Оддын гэнэн залуу насны алдаа

Ер нь бол хүмүүс шивээсийг удаан бодсоны эцэст хийлгэдэг. Учир нь нэгэнт шивсэн шивээсийг арилгах бараг боломжгүй. Мэдээж шивээс арилгах үйлчилгээ байдаг ч төрөл, хэмжээнээсээ хамаараад арилах магадлал нь өөр өөр байдаг. Жишээ нь том хэмжээтэй өнгөт шивээсийг 100 хувь арилгаж чадахгүй. Харин жижиг хэмжээтэй, бичээс төдий шивээсийг бол асуудалгүй. Ингээд “The Daily Mail” алдартнуудын шивээсний алдаа болон тэдгээрийн оронд дахин ямар шивээс хийлгэснийг онцолсныг орчуулан хүргэж байна.
Оддын гэнэн залуу насны алдаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Меган Фокс
Холливудын од Меган Фокс хэдэн жилийн өмнө Мэрилин Монрогийн хөрөг шивээснээсээ ангижирсан. Тодруулбал, 2012 онд тэрбээр өөрийн шүтээн болсон дуучин, жүжигчин бүсгүй агсны хөрөг шивээсээ арилгуулснаа Монрогийн намтрыг нэгбүрчлэн уншиж танилцаад урам хугарсан хэмээн тайлбарласан байна.

“Би түүний амьдралыг судалж эхэлсэн. Ингээд Монро тийм ч эгэл нэгэн байгаагүй олж мэдсэн” хэмээн Фокс ярьжээ. Тиймээс хөрөгний оронд гар дээр нь бүдэг бадаг хар зураас үлдсэн байдаг.



2. Ева Лонгория
Харин загвар өмсөгч, жүжигчин Ева Лонгориягийн хувьд аз таарсан. Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн “San Antonio Spurs” багийн ес дугаартай тоглогч Тони Паркерын эхнэр болох үедээ тэрээр ар шилэн дээрээ ес буюу “NINE” гэсэн үгийг шивүүлжээ. Харамсалтай нь хосууд 2010 онд салсан бөгөөд Ева мэдээж хуучин нөхрөө санагдуулсан өнөөх шивээснээсээ салахаар шийдсэн байв. Энэ ч амжилттай болжээ.



3. Мелани Гриффит
Яг үүнтэй ижил нөхцөл байдалд жүжигчин Мелани Гриффит ч орж байжээ. Олон жилийн турш түүний баруун гарыг дотроо “Antonio” гэсэн бичигтэй зүрх чимж байсан. Мэдээж тэр үүнийг 18 жил дэр нэгтгэсэн хань Антонио Бандерастаа зориулсан байсан юм. Гэвч хосууд 2014 онд гэр бүлээ цуцлуулж Меланигийн гараас хуримын бөгжийн хамт нэгэн зүйл алга болсон нь өнөөх шивээс байв. Гэхдээ шивээсний нэгээхэн хэсгийг буюу Antonio гэсэн бичгийг арилгуулж зүрхийг нь үлдээжээ. Сэтгүүлчид тэрхүү зүрхэн шивээс дэх хоосон зайг дараагийн хайртдаа зориулан үлдээсэн хэмээн нэг хэсэгтээ л шуугисан байна.



4. Дениз Ричардс
Холливудын дива нарын нэг Дениз Ричардс жүжигчин Чарли Шинд хайртай гэдгээ баталж нэрийг нь хөлийн шагайн тус газраа шивүүлж байжээ. Энэ шивээс нэлээн хэдэн жил “насласан” юм. Тодруулбал тэднийг 2002 онд гэрлээд 2006 онд салах хүртэл. Ингээд Дениз шинэ амьдралаа шинэ шивээстэйгээр эхлүүлжээ. Тэр шагайн дээрх зургаа арилгах гэж яарсангүй, харин оронд нь нэр байсан гэж мдэгдэхгүйгээр үзэсгэлэнт эльфийн дүрс болгон хувиргажээ.



5. Анжелина Жоли
Цагтаа жүжигчин Анжелина Жоли ч хайрын бэлгэ тэмдэг болгон шивээс хийлгүүлж байлаа. Дуучин Билли Боб Торнтонтой дэр нэгтгэсэн гурван жилийн хугацаанд тэрээр нөхрийнхөө нэртэй шивээсээр гангарч байв. Гэвч гэр бүлээ цуцлуулсны дараа “дүрэм ёсоор” зургаа арилгуулжээ. Одоо тэрхүү Billy Bob хэмээх бичээсийн оронд гэр бүлийнх нь гишүүдийн төрсөн он сар болон газруудынх нь уртраг өргөрөг шивээстэй байдаг юм байна.



6. Памела Андерсон

Порно од Памела Андерсоны бугалга дээр сүлжилдсэн өргөст төмөр байсныг олон хүн санаж байгаа байх. Гэхдээ энэ бол түүний бие дээрх цорын ганц шивээс биш юм. 1995 онд тэрбээр “Motley Crue” хамтлагийн бөмбөрчинтэй гэрлэж, дахин нэг шивээс нэмсэн. Энэ бол “хуримын бөгж”. 1998 онд тэд салсны дараа Памела шивээсийг устгасан бөгөөд одоо ямар ч ор мөргүй арилжээ.



7. Ник Кэннон
Бүсгүйчүүд л ганцхан хайрынхаа төлөө бодлогогүй, хөнгөн алхам хийдэг гэж та бодож байвал эндүүрэл. Эрчүүд ч тэднээс энэ тал дээр дутаад байх юмгүй. Дуучин Мэрайя Керригээс салсны дараа жүжигчин Ник Кэнон экс хайртыгаа санагдуулсан шивээснээс зүгээр ч нэг ангижираад зогссонгүй оронд нь бүхэл бүтэн өргөн хэмжээний загалмайд цовдлуулсан Есүс Христийг шивүүлжээ. Ийнхүү түүний нуруун дээрх MARIAH гэсэн бичээс нурууны тэн хагасыг эзэлсэн асар том зураг болон хувирсан байна.



8. Жонни Депп
“Карибын тэнгисийн дээрэмчин” киноны од тэрбээр дуучин Вайнона Райдертай хайр сэтгэлийн холбоотой байх үедээ зүүн мөрөн дээрээ “Winona Forever” /Вайнона үүрд/ гэсэн туузан шивээсийг хийлгэж байв. Харамсалтай нь хэдий албан ёсоор гэрлээгүй ч хоёр хүүхдийн эцэг эх болсон тэдний харилцаанд ан цав гарчээ. Салалтын дараа Депп экс хайртыг нь санагдуулсан өнөөх шивээснээс ер бусын аргаар хагацахаар шийджээ. Зургийг тэр бүрэн арилгасангүй, ердөө хэдэн үсэг л хагацсан байна. Ийнхүү “Winona Forever” гэдэг үг “Wino Forever” /архичин үүрд/ болон хувирсан байна.



9. Келли Осборн

Хэрэв алдартнуудыг арилгасан шивээснийх нь тоогоор байр эзлүүлдэг бол рок-н-роллийн загалмайлсан эцэг Оззи Осборны охин Келли дээд амжилт тогтоох байсан биз. Тэр хийсэн шивээс бүрээ хэсэг хугацааны дараа арилгуулдаг “зуршилтай”. Цэл залуухан хатагтайгийн арилгуулсан шивээс хэдийн 15 давжээ. Хөгжмийн зэмсэгтэй нөхөрлөсөнөө тэрбээр жижигхэн цэнхэр зүрхээр илэрхийлж байсан ч хэсэг хугацааны дараа уйдаж арилгуулжээ. Арилгуулсан ч гэж дээ өнөөх нь цайвар цэнхэр толбо болон үлдсэн байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()