Калифорнийн "Цахиурын хөндий" дэх сарын 900 долларын үнэтэй байр ямар харагддаг вэ?

Цэцэглэн хөгжсөн улсуудын хүн хөдөлгөөн ихтэй томоохон хотуудад орон сууц түрээсэлж амьдрахад сар бүр их хэмжээний зарлага гаргах хэрэгтэй болдог. Хэрэв та үүнийг тэнэглэл гэж бодож байвал АНУ-ын Сан Франциско хот дахь байшингийн гадна майханд хонохын төлөө хоорондоо үзэлцэхэд ч бэлэн хүмүүс байдаг гэдгийг санаарай. Энд сард 900 орчим ам.доллар төлж майхан түрээслэх хүсэлтэй хүмүүсийн цуваа тасардаггүй. 

Калифорнийн "Цахиурын хөндий" дэх сарын 900 долларын үнэтэй байр ямар харагддаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мэдээллийн технологийн салбарт амжилт гаргахыг хүссэн хэн бүхэнд Цахиурын хөндий гэгч хамгийн таатай газар юм. Энэ газрын эргэн тойронд хаа саагүй саятнууд байгаа учир түрээсийн төлбөр өндөр тогтсонд гайхах зүйлгүй. Уг газарт амьдардаг Жон Поттер хэмээх эгэл жирийн эрэгтэй нэгэн сэргэлэн санаа олж, түүнийгээ ашигтай хэрэгжүүлсээр бараг орлогын гол үүсвэрээ болгож чадсан байна. Тэрээр технологийн салбарын чинээлэг эрхмүүдэд домайн зарж, их хэмжээний хөрөнгө босгож чаджээ.

Жон урьд нь найзуудтайгаа мөнгө олох боломжуудын талаар ярилцаж байхдаа Цахиурын хөндийд ажиллаж, амьдрахыг хүсдэг олон хүн байдаг тухай дурдаж, энэ газарт зөвхөн түрээсийн үйлчилгээ явуулахад л бараг ажил хийснээс ч илүү мөнгө олох боломжтой гэж хошигнон ярьж байсан аж. Үүнээс улбаалан тэд энэ санааг бодит ажил хэрэг болгон туршиж үзэхээр шийдсэн байна. 

Бяцхан санаагаа бүтэх, бүтэхгүйг нь баттай мэдэхгүй байсан Жон юун түрүүнд хашаандаа майхан босгож, Airbnb үйлчилгээнд өдрийн 20 доллараар түрээсэлнэ хэмээн зар тавьжээ. Эхний хоёр өдрийн хугацаанд л гэхэд 30 гаруй хүн түүнтэй холбогдсон нь Жоны төсөөлж байснаас ч их тоо байв. 

Түрээслэгчдийн дунд нэг ч тоглоом хийж, марзганах зорилготой хүн гараагүй бөгөөд бүгд энгийн нэг майхан түрээслэх гэж байгаагаа мэдэж байсан гэнэ. Жон зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө бусдыг шулахыг хүсээгүй тул нэмэлт үйлчилгээ үзүүлэхээр шийдсэн байна. Тэрээр түрээслэгчдийг өөрийнхөө байшинд орж шүршүүрт орох, гал тогоо хэрэглэх, Wifi сүлжээг ашиглах зэрэг боломжоор хангаж өгсөн аж. 

Анх зар оруулсан даруйд майхан түрээслэх үнийг 50 хувиар өсгөх саналд дарагдаж эхэлсэн ч Жон түрээслэгчдийнхээ ачааллыг дийлэхээ больсон байна.  Өдгөө энэ майхны өдрийн түрээс 46 доллар хүрсэн бөгөөд сард 1380 доллар буюу 4 сая орчим төгрөгийн орлого авчирдаг болжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()